ТЭЦ-3 ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ш.Энхсаран мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Манай байгууллага 20 гаруй жил ажилласан нэг шилдэг инженерээ, хамт олон маань найзыгаа, дүүгээ, ахыгаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай станц 198 МВаттын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг хангадаг.
2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд станц 6-р сарын 1-ний шөнөөс бүрэн зогсолт хийж, 2-ны өглөөнөөс засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөний дагуу 6-р сарын 1-ний шөнө тоноглол зогсоох явцад аваар гарч, галын улмаас нэг ажилтан маань амиа алдлаа. Ажилтнууд маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Гэхдээ үүрэг хариуцлагаа хүлээгээд засварын ажлаа эхлээд байна. Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг мэргэжлийн байгуууллагууд шалгаж, дүгнэлтээ гаргана.
Өнөөдрийг хүртэл Засгийн газар, Эрчим хүчний яам, ЭХЗХ энэ байгууллагуудын алдаатай шийдвэрийг ажилтан нь нуруундаа үүрч ирсэн. Салбарынхан асуудлаа тавихад хөрөнгө санхүүжилт дээр тулаад гацдаг. Эрчим хүчний салбарынхан эрүүл орчинд ажиллах, амьд үлдэх баталгаа алга байна. Дээр нь цалин багатай учир ажилтнууд тогтохгүй байна. Хүний нөөцийн маш их дутагдалд орсон. Ажилтнууд маань шантарч байна.
Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон учир тоноглолоо шаардлагатай үед нь зогсоогоод засвар үйлчилгээ хийж чадахгүй байна. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрд гэж байгаа ч дүрэм зөрчиж ажиллах шийдвэрийг дээрээс л гаргадаг.
Энд өндөр хүчдэл, өндөр даралттай уур, ус, эргэх механизм байна. Эрчим хүчний салбарын ажилтнууд маш өндөр эрсдэл, аюул дунд ажиллаж байна гэв.