gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

1500 гаруй иргэн ирээдүйд эд, эс, эрхтэний донор болохоо зөвшөөрч, Донорын карт авчээ

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2024-12-24
94
Twitter logo

Монгол Улсад 2024 оны 11-р сарын байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 366 хүнд бөөр, 278 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 154 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Эдгээрээс 31 тархины үхэлтэй буюу амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 64 хүнд амьдрал бэлэглэжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ гэх мэтээр эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд донороос аль болох татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг улс орнуудад зөвлөмж болгож буй юм.

Донорын тухай хуульд, "Амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлнэ гэж заасан. 

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5 сая /3,500,000/ төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.  

Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад гэнэтийн ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсан 2018 оноос хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй байна. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгох хүсэлтийг зөвшөөрсөн гэх мэдээллийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга өгсөн юм.

Сүүлийн хоёр жилийн статистикийг харвал:

  • 2023 онд хоёр донороос дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг
  • 2024 онд таван донороос 10 хүнд бөөр, 4 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Монгол Улсад:

  • 375 хүнд бөөр
  • 453 хүнд элэг
  • 34 хүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний тулд И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс "Донорын зөвшөөрлийн хүсэлт" нэрээр хайж, хүсэлтээ гаргаж болно.

Энэ үйлчилгээ нь Монгол Улсын иргэний гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм.

Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээр дурдсан мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн ард байршуулна. Иргэн хүсвэл Донорын карт захиалан авч болно. Одоогийн байдлаар 1500 гаруй иргэн Донорын карт аваад байна гэж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга ярив.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан