УИХ-ын даргын 2025 оны 9-р сарын 5-ны өдрийн захирамжаар байгуулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хэрэглэгч, иргэд, олон нийтийн дунд зохион байгуулж буй “Хэрэглэгч, Түлш, Эрчим хүч” уулзалт, хэлэлцүүлэг /2025.03.19/ зохион байгууллаа.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, О.Номинчимэг, Э.Одбаяр, Р.Батболд нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын хаврын чуулганаар гол сэдэв нь өрсөлдөөн, татвар, нийгмийн даатгал, хэрэглэгчийн асуудал байх болно гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Бид түлш, эрчим хүчтэй холбоотой хэрэглэгчийн асуудлыг хөндөж байна. Хэрэглэгч гэж хэн бэ, хэрэглэгчийн эрх хаана зөрчигдөж байна гэх мэт асуудлын хүрээнд хууль, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болсон.
Монополын эсрэг газар нэг талдаа өрсөлдөөний асуудал буюу аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг хөнддөг, нөгөө талдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалж ажилладаг. Цаашид энэ зарчмыг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг хууль, эрх зүйн шинэчлэл хийхдээ анхаарна. Өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг салгаж ойлгох зарчим, агуулга руу орох ёстой.
Бид мөн хүний эрхийн асуудлыг хөндөх ёстой. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль бол иргэний эрхийн бага хууль. Гэрээгээр зохицуулдаг маш олон харилцаа энэ хуулиар дамжин хөндөгддөг. Орон сууц, барилгын талбайтай холбоотой болон худалдан авалт, СӨХ, орон сууцны контортой холбоотой асуудлууд гэх мэт маш олон харилцаа энэ хуулиар хөндөгддөг. Нэг талд хэрэглэгч эрхээ эдэлдэг ч, нөгөө талд үүргээ ухамсарлах ёстойг мөн хуулиар зохицуулах хэрэгтэй юм. Нэг айл гэрээ хийж, цахилгаан эрчим хүч авчихаад, тэр айлаас салаалаад олон айл эрчим хүч авсан байдаг. энэ асуудлыг хөндөх ёстой гэсэн үг.
Хуулийн төслийг 4-р сарын 15-наас D-Pariament-д оруулж, 5-р сарын 20-нд төслийг өргөн барина. Ажлын хэсэг энэ долоо хоногт Төв, Дархан, Сэлэнгэд, цаашид бусад аймагт ажиллана гэлээ.
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ашигт малтмал газрын тосны газар, УБЦТС ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын эрчим хүчний сүлжээ таван бүсэд хуваагддаг. Нийт суурилагдсан хүчин чадал 2000 онд 529МВт байсан бол одоо 1807МВт. Оргил ачааллын үед нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг ОХУ-аас импортлон авдаг бөгөөд нийт хэрэглээний 50 орчим хувь нь Улаанбаатарт зарцуулагддаг тухай Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах шинжээч Ч.Мөнхчулуун танилцуулав.
АЙЛ ӨРХҮҮД ЦАХИЛГААН ХАЛААЛТАД ШИЛЖИЖ, ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ НЭМЭГДСЭН Ч НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР БАРЬЖ ЧАДААГҮЙ
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж, Улсын хэмжээнд цахилгааны 812 мянга, дулааны 448 мянган хэрэглэгч бий. ЭХЗХ-ноос хэрэглэгчид хүрэх эрчим хүчний үнэ тарифыг орлогод нийцсэн хэмжээнд барих, алдагдлын зөрүүг төрийн бодлогоор татаас өгдөг. Татаасын тооцоог гаргаж, жил бүр Улсын төсөв хэлэлцэх үед оруулж батлуулдаг.
Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагууд эрчим хүчний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, олон нийтэд хэмнэх сэтгэхүй суулгах чиглэлээр ажиллаж байгаа ба энэ чиглэлд хүүхдүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй байна. Тиймээс ЕБС-ийн сурагчдад эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах, хэмнэх хэвшлийг бий болгох чиглэлээр боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ЭХЗХ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талд нь ажилладаг. Олон улсын нийтлэг үйлчилгээний 23 зүйлээс эрчим хүч 1-рт эрэмбэлэгддэг байгалийн монополь салбар гэж үздэг. Энэ нь нийтлэг үйлчилгээ учир нийтийн эрх ашиг яригдана. Нийтийн эрх ашгийг хангах нь эрчим хүчний салбарт маш чухал.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд эрчим хүчний үнийг хямд байлгах нь эхний зорилго. Гэхдээ туйлын зорилго бас биш. Эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох нь гол зорилго. Хямд үнэ барина гээд нийтээрээ харанхуй болох нь эрчим хүчний бодлого биш.
Ковидын үед айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс хариуцсан, шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн. Энэ мэт эрчим хүчний хөнгөлөлтийг дагаад хэрэглээ нэмэгдэж, цахилгаан халаалтад шилжсэн. Гэвч бид шинэ эх үүсвэр барьж чадаагүй. Ххэрэглээ жилд дунджаар 5-6 хувь өсдөг байсан бол сүүлийн жилүүдэд 11-12 хувь өсөж байна. Энэ өсөлтийг өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хааж байна. Эрчим хүчний өртөг 285, борлуулах үнэ 216 төгрөг буюу энэ салбар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул эрчим хүчний тарифыг нэмэгдүүлсэн гэлээ.
Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, Монгол Улс газрын тосны хэрэглээг 100 хувь импортоор хангаж байна. Нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад 2015 оноос хойш газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж байна.
Манай улс 2022 онд 1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол 2024 онд 2 сая 850 мянган тонн болсон. Цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Нийт импортын 93 хувийг ОХУ-аас, түүн дотор 70 гаруй хувийг Роснефть компаниас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Үлдсэн багахан хувийг шатахуун биш, тос тослогооны материал эзэлдэг бөгөөд эдгээрийг бусад улсаас аьч байна.
АИ92 бензиний жижиглэн борлуулалтын үнэ сүүлийн сүүлийн жилд тогтвортой 2390 төгрөг байна. Шатахууны хэвийн нөөцтэй байна гэв.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн зүгээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг углуургаар нь харж, оновчтой шийдлийг хуулийн өөрчлөлтөд тусгах, хуулийн хэрэгжилтийг хянах байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох талаар санал хэллээ.