Банкны тухай хуулийг 2021 онд баталсан. Энэ хуульд системийн нөлөө бүхий банкууд нийт хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд нээлттэй худалдахыг заасан юм. Энэ заалт хэрэгжиж, өдгөө манай улсад зургаан банк ХК статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай хамт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуульд арилжааны бүх банкны хувь эзэмшлийг задлах буюу нэг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихгүй гэж заасан юм.
Энэ заалт энэ оны эхний өдрөөс хэрэгжих ёстой байв. Гэвч арилжааны банкууд гэрийн даалгавраа биелүүлээгүй буюу энэ хуулийн хэрэгжилтийг хангаагүй. Учир нь гаднын хөрөнгө оруулагчид дараах шалтгаанаар манай арилжааны банкуудын 20 хүртэл хувийн хувьцааг худалдаж авахаас татгалзжээ.
- 2022 онд ОХУ дайн эхлүүлснээр хоёр том хөрштэй Монгол Улс улам эмзэг байдалтай болж, гадаад орнуудаас улам их хамааралтай болсон.
- Худалдаж авсан хувьцаагаа зарах шаардлага гарч, Монголоос гарах болбол хэнд худалдах вэ? Хөрөнгө оруулалтаа татах төлөвлөгөө хэрэгтэй.
- Монголын улс төр, эдийн засаг тогтворгүй, Засгийн газар нь ойр ойрхон солигддог.
- Засгийн газар гэнэтийн шийдвэрүүд гаргадаг.
- Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин учир дутагдалтай.
- Нээлттэй ХК болсон банкуудын ашиг орлого өсөж байгаа ч хувьцааны үнэ унасаар байгаа тул хөрөнгийн зах зээлд гажуудал байгааг илтгэнэ.
- Төгрөгийн ханш тогтворгүй.
- 20 хувь биш хамгийн багадаа 34 хувийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байна. Ингэснээр тухайн банканд стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
- Монголд хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамж доогуур.
- Хөрөнгө оруулагчдын хооронд маргаан гарахад шүүх шударгаар, шуурхай шийдэх тогтолцоо бүрдээгүй.
- Хувьцаа эзэмшигч бүр 20 хувийг эзэмшинэ гэхээр нийт таван хөрөнгө оруулагчтай байна гэсэн үг. Эдгээрээс дор хаяж хоёр нь гадаадын хөрөнгө оруулагч байвал орно. Дөрвөн монгол хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах нь эрсдэлтэй
- Прокурор зарим банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нь эдгээр банк хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.
2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өргөн барихдаа банкуудын эзэмшлийн хувийг 2026 онд "задлахаар" төлөвлөжээ. Гэвч УИХ өөрийн бүрэн эрхийн хугацаанд буюу 2024 оны сонгуулиас өмнө хэрэгжүүлэхээр яарсан. Арилжааны банкны эзэд хувиа худалдаж, 20 хувь болгон бууруулахад хугацаа шаарддаг хуулийн төсөл санаачлагч тайлбарласан ч хүлээж аваагүй аж.
Лондон, Сингапур, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлье гэхээр 3-4 жилийн бэлтгэл ажил ордог.
Ингээд хуулийг баталсан ч Төрийн банк нь ч үүргээ хэрэгжүүлсэнгүй. Банкуудын удирдлагууд "Дотоодын зах зээлээс банкууд өнгөрсөн онд олон тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хувьцаагаа худалдсан. Иймд гаднын хөрөнгө оруулагчдад л хувьцаагаа санал болгохоос өөр аргагүй. Гэвч тэд геополоитикийн, эдийн засгийн, улс төрийн олон шалтгааны улмаас татгалзсан. Лондон, Сингапур, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлье гэхээр 3-4 жилийн бэлтгэл ажил ордог" гэв.
Арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөнөөс гадна гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас бага өртөгтэй зээл авч ажилладаг. Гэтэл банкуудаас хууль биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нийт 1.3 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт эргэн татагдах бодит эрсдэл учирчээ. Учир нь санхүүжилт олгосон олон улсын байгууллагууд зээлдэгчдэд хуулийн дагуу ажиллах хатуу шаардлага тавьдаг байна. Иймд Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэв.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Мөн өчигдрийн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь дэмжжээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг маргаашийн (2024.05.17) чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Энэ төсөлд "банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ нь олон улсын хөрөнгийн зах зээл, боломжит хөрөнгө оруулагчдаас хамааралтай байгаа ба хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэгэн зэрэг богино хугацаанд бууруулах нь боломжит цөөн тооны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх, улмаар эх үүсвэрээ хумих зэргээр банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй" гэжээ.
1.3 тэрбум ам доллар бага мөнгө биш. Манай улсын нийт гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, нийт эдийн засаг 14 тэрбум ам.доллар.
Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх Б.Баттөмөр гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжвэл банкны эзэд 2026 он хүртэл санаа зовохгүй. Тэд 20-иос илүү гарсан хувиа хэнд, хэдээр зарах судалгаа, бэлтгэлээ дахин хоёр жилийн турш хийх боломжтой болно.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ сарын 6-нд Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар УЕП-т хандсан. Тэрээр Монголбанк хууль биелүүлээгүй, эс үйлдэл хийсэн гэсэн юм. Хэрэв УИХ-ын гишүүдийн дийлэнх нь түүнтэй адил бодолтой буюу банкны эздэд 20-иос илүү гарсан эзэмшлээ худалдах хангалттай хугацаа байсан гэвэл банкууд гаднаас татсан эх үүсвэрүүдээ эргүүлэх өгөх дээрээ тулна.
1.3 тэрбум ам доллар бага мөнгө биш. Манай улсын нийт гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, нийт эдийн засаг 14 тэрбум ам.доллар. Банкууд эх үүсвэр татсан байгууллагуудтайгаа хэлцэл хийж, гэрээндээ өөрчлөлт оруулах арга замаар тохирсон санхүүжилтээ авах гэж хичээх нь гарцаагүй. Гэвч энэ оролдлого нь бүтэлгүйтвэл төгрөгийн ханш сулрах, зээл олголт буурах эрсдэлтэй.