gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд л явдаг гэх үзлээс бид татгалзах хэрэгтэй"

Б.Нямдарь
Нийгэм
2024-09-20
50
Twitter logo

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль болон 116 дугаар сургуулиудад хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийн тайланг өчигдөр /2024.09.19/ шалгалаа. Уг уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн төлөөллүүд оролцлоо.

Эргэн сануулбал, өмнөх шалгалтын явцад сонсгол, хэл ярианы болон харааны бэрхшээлтэй сурагчдаас сургалтын чанар, орчин, дотуур байрны амьдрах нөхцөл, багш ажилтнуудын чадвар, хандлагын талаар асуумж авч хөндлөнгийн ажиглалт хийсэн.  Өмнөх зөрчил, дутагдлын талаарх мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Тодруулбал тэд дараах нийтлэг шаардлагыг сургуулийн удирдлагад хүргүүлж байв.

  1. Багш нарын хамтын ажиллагаа, ажиллах эерэг уур амьсгалыг бүрдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах,
  2. Сургалтын чанар, үйл ажиллагаанд дотоод үнэлгээ хийж, сургуулийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх, сургалтын чанарыг ахиулах боломжит арга хэмжээг тодорхойлох, багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлдэг, хичээл ордоггүй байдлыг нэн даруй таслан зогсоох, зөрчил гаргасан багш нарт хариуцлага тооцох
  3. Багш ажилтнуудын дохионы хэлний чадварыг сайжруулах арга хэмжээг шат дараатай авах, тус сургуульд ажиллаж буй бүх багш, ажилтнууд дохионы хэлээр харилцах чадвартай байх, үйл ажиллагааны  төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
  4. Сурагчдын санал хүсэлтийг тусгаж 2023-2024 оны хичээлийн шинэ жилээс мөрдөгдөх хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хичээлээс гадуурх үйл ажиллагаан зориулсан танхим, хэрэгсэл бодитой ашиглагдахгүй байдлыг зогсоох
  5. Сурагчдын санал хүсэлтийг авч, шийдвэрлэх арга замыг сайжруулах, багш ажилтанд холбогдуулан сурагчдаас гаргасан гомдлын нууцлалыг хангах, үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ авах, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг сурагчдын дунд явуулах.
  6. Шалгалтаар илэрсэн сургуулийн дотуур байртай холбоотой зөрчил, дутагдлыг нэн даруй таслан зогсоох, засаж сайжруулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох
  7. Сурагчдын хоол хүнсний чанар, хүртээмжид байнгын хяналт тавьж, хоолны орц, норм илчлэгийг тогтмол шалгаж хэвших, дотуур байранд амьдардаг хүүхдүүд өлсдөг гэж нийтлэг мэдээлсэн байгаад анхаарал хандуулж, бодит байдлыг тогтоох
  8. Сургуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой, батлаагүй дүрэм журмыг тодорхойлж архив, албан хэрэг хөтлөлтийн дагуу бүрдүүлж, мөрдөх

Дээрх шаардлагын хүрээнд ямар арга хэмжээ авч ажилласныг 29-р  сургуулийн захирал С.Батмягмар болон 116-р сургуулийн Э.Нүрзэд танилцууллаа.

ХАВСАРСАН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ИРЭХ НЬ ИХЭСЖЭЭ

29-р сургуулийн  захирал С.Батмягмар

29-р дунд сургуульд хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хүүхдүүд хамрагддаг. 143 багш, ажилтнууд, 272 сурагчтай. Биднийг очиход тус сургуулийн засвар 90 хувьтай байсан ба нэгдүгээр ангиас бусад нь цахимаар хичээллэж байгаа гэв. Харин ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 24-н гэхэд засвар дуусаж бүгд танхимаар хичээллэнэ хэмээсэн.

Мөн тус сургуулийн сурагчид дохионы англи хэлний хичээл үздэг болсноор олон улсын олимпиадад явсан хүүхдүүд бусад орны хүүхдүүдтэй дохионы англи хэлээрээ чөлөөтэй харилцаж, өөрсдийгөө илэрхийлж байсныг захирал С.Батмягмар  бахдан онцоллоо.

116-р сургуулийн захирал Э.Нүрзэд

116-р дунд сургуулийн тухайд 129 хүүхэд суралцдаг. Сургууль эзэмшлийн газартай болсон, бүх багш брайль үсгийн сургалтад суусан гээд эерэг өөрчлөлт гарсныг дурдаж байв. Харин сүүлийн жилүүдэд хавсарсан бэрхшээлтэй буюу хараагүй хэр нь сонсголгүй, эсвэл өөр төрлийн хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд ирж буйг захирал Э.Нүрзэд хэлсэн юм. Дээрх хоёр сургууль хоёул тэргэнцэртэй хүүхдэд зориулсан цахилгаан шаттай болох хүсэлтээ илэрхийлж олон улсын байгууллагад ханджээ. Хамгийн чухал шаардлага болох багш нарын ёс зүйг дээшлүүлж, ажлын уур амьсгал, харилцаа хандлагыг эерэг болгоход багагүй ажил хийснийгээ тэд танилцуулав.

"ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУРАГЧДЫГ ЭНГИЙН СУРГУУЛЬД ХАМРУУЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЖ БАЙНА"

Өмнө нь 29-р сургуулийн удирдлага 5 жилийн хугацаанд 10 удаа солигдож байсан таагүй туршлага бий. Харин эдгээр хоёр сургуулийн удирдлага сүүлийн жилүүдэд тогтвортой ажиллаж, эерэг үр дүн гарч буйг МУХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа сайшааж байв.

Мөн тэрбээр “Бидний шаардлагын дагуу хоёр сургууль авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө 30 хоногийн дотор ирүүлсэн. Сургуулийн захиргааны зүгээс өөрийн боломжит авах арга хэмжээг л бид шаардана. Бусад төрлийн хөрөнгө оруулалт, сургалтын арга зүй, хөтөлбөртэй холбоотой асуудлыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагууд хариуцна. Орчин нөхцөлийн хувьд өөрчлөлт гарсныг бид харж байна. Гэхдээ ХЭҮК-ын бодлого бол Монгол улсын боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэрийнхээ хажуудах энгийн сургуульд сурах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Хамгийн гол нь тэгш хамран сургахад эдгээр сургуулийн туршлагыг хуваалцах нь чухал юм

Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд сурдаг үзлээс бид татгалзах шаардлагатай байгаа юм. Тиймээс энэхүү шалгалт нь зөвхөн тусгай сургуулийн чанарыг сайжруулахад чиглэх бус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цаашид чанартай боловсрол эзэмшүүлэх лаборатори сургалт явагдаж буйг ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сургалтын чанар сайжирснаар сонсголын, харааны, оюуны болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад энгийн сургуульд сургах нөхцөлийг бүрдүүлэхэд туршлага хуримтлуулж, бааз бий болгоход чиглэж байна.

Шалгалтын анхны сэдэл тус сургуулиудын талаар бидэнд ирүүлсэн өргөдөл гомдол байсан ч эдгээр сургуулиудын туршлагыг бусад сургуулиудад хуваалцах нь Комиссын гол бодлого оршиж байна. Жил гаруйн дараа ямар өөрчлөлт гарсныг өнөөдөр танилцлаа.

Боловсролын салбарт 4000 багшийн дутагдалтай тулгамдсан асуудал байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамран сургах тойргоор энгийн хүүхдүүдтэй хамт сургах гэх мэт салбарын бодлогын чухал үе юм. Ахиц дэвшил өнөөдрийн танилцуулгаар дуусахгүй, цаашид ч үргэлжилнэ. Бодит үр дүн нэгж сурагчид хэрхэн нөлөөлж, ахиц дэвшил гарсан бэ гэдгээр хэмжигдэнэ. Хамгийн гол нь тэгш хамран сургахад эдгээр сургуулийн туршлагыг хуваалцах нь чухал юм” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан