Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр /2026.05.15/ Улсын драмын эрдмийн театраас сүүлчийн замд нь үдлээ.
Уг ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан юм.
Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төржээ. Тэрээр Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн уран бүтээлч байлаа.
Яруу найрагч Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх гурван чандмань бүтээлд нь 2022 онд Төрийн шагнал хүртээсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол сайхан эх орноо магтан дуулсан, хүүхэд залууст эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлсэн...” хэмээн онцлон тэмдэглэж, төр үнэлсэн байдаг.