gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.02
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээл тэдний санхүүгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг судлан танилцуулжээ

Э.Энхмаа
Улс төр
9 цаг 57 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2026.04.01/ хуралдлаа. 

Хуралдаанд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцож, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн газрын дарга Ю.Отгонбилэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.

Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого, яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах төвлөрлийг сааруулах, эм зүйн салбарын хөгжлийн бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмж, ахмад настны эмийн хөнгөлөлтийн талаар танилцууллаа.

Түүнчлэн Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд банкуудаас олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл, түүний ахмад настны санхүүгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд танилцуулгатай холбогдуулан санал асуулт тавьж, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц бодлогыг боловсронгуй болгох чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан