gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     1.27
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -15
Зурхай
 1.27
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 1.27
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #38: “Яагаад хүүхэдтэй болж, өдий болтол өсгөсөн юм бол гэж бодохоор хэн хэнд нь гомддог”

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
6 цаг 2 минутын өмнө
10
Twitter logo
Г.Тэгшсүрэн
10
Twitter logo
ГУТАЛ
6 цаг 2 минутын өмнө

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Улаанбаатараас 700 гаруй километрийн зайд байрлах буйдхан сумын төв. Сумын төвийн хойд дэнж дэх гэр хорооллын нэгэн айлд залуу бүсгүй дээл оёж сууна.

Тэр шаггүй уран тул дүү нь дээл оёулахаар захиалга өгчээ. Эзэн нь дээлээ ирж аваад буцахдаа бүсгүйд 5,000 төгрөг өгч баярласан сэтгэлээ илэрхийлэв.

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн тул сургуулиас хүүхдийн бэлгийн мөнгөнд ₮2500 төгрөг хурааж байлаа. Хоёр хүүхдийн мөнгө нийлээд ₮5,000. Өгч чадалгүй олон хоносон, үргэлж санаа зовж суусан бүсгүй 5,000 төгрөгөө атгаад гэрээсээ шалавхан гарч хүүхдүүдийнхээ сургуулийн зүг яаран алхав.

“МИНИЙ ОРОНД ОДОО ОХИН ДҮҮ МИНЬ ТЭР БҮХНИЙГ ХАРААД ЗОГСОЖ БАЙГАА”

Тэр бүсгүй бол энэ саарал гуталтны ээж. “Би хэцүү санагдвал нөгөөхөө бодоорой” гэхээр ээж “Таван мянгаа юу” гээд бид инээлддэг юм” гэж тэр ярив. Ээжийнх нь хүүдээ хуучилдаг хамгийн сайхан дурсамжийн нэг нь энэхүү 5,000 төгрөгийн тухай яриа аж. Өөрөөр ээжийнх нь түүнд ярьсан дурсамж, хүүгийнх нь харж өссөн амьдралд ч “Миний ээж жаргаж байна даа” гэчихмээр өдөр, хоног тун ховор байжээ.

Түүний аав, ээж 2000-аад оны зудын дараа үлдсэн бүх малаа худалдаад, наймаа хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйдсэн. Ингээд ер сэхэл авалгүй уруудсаар амьдрал гундаж, хөдөөнөөс суурин бараадахаас аргагүйд хүрсэн. Залуу хос, хоёр хүүхэдтэйгээ айлын хашаанд төвхнөсөн. Ажилгүй, мөнгөгүй зутруу өдрүүд үргэлжлэв. Тулаад ирсэн асуудлыг туулаад гарах, хүнд, хэцүүг давах сэтгэлийн хатгүй, хатуужилгүй, нэмээд түрэмгий омогтой эр эхнэртээ гар хүрнэ.

“Ээжийг зодуулж байхыг 3-4-хөн настай би дэргэд нь хараад л зогсож байна. Яаж ч чадахгүй. Аавыг болиулах гэсэндээ тэлээний арлаар нуруу руу нь цохино. Нэг удаа тэвнээр хатгаж ч үзсэн. Тоохгүй, тийм улаан галзуу”.

Энэ мэтчилэн багадаа харж өссөн, одоо ч нүдэнд нь хуучны кино тоглуулж буй мэт тод үлдсэн, санах төдийд зугтмаар кадр их аж.

Хоёр хүү гэртээ зурагт үзээд сууж байна. Хашааны хаалга дуугарахад л давхийтэл цочин зурагтаа унтраагаад орон дээрээ цомцойн сууна. Ханиад хүрч болохгүй. Учир нь, өвдчихлөө гэж хараалгаж, зүхүүлнэ.

“Би ихэнх тохиолдолд хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Энэ зан байдал хүүхэд байхад л бий болсон гэж ойлгодог. Гудамжаар алхаж явтал өөдөөс олон хүн инээлдэн, шуугилдаад ирж байвал би биеэ барьчихдаг. Тийм цочимтгой, өөртөө итгэлгүй”.

Хахир, хүйтэн эцгийн үг, үйлдэл хүүхдийг өнөөдөр маш их айдас тээж, алив зүйлд санаа зовж явдаг, аль болох олны анхааралд өртөхөөс зайлсхийж, буланд чимээгүй л сууж байхыг хүсдэг хүн болгоод өсгөчхөж.

Аавынхаа хатуу, хүйтэн араншнаас зугтсан ах нь эмээгийндээ амьдрах болов. Гутлын эзэн ах шигээ зугтаж болох байсан ч тэгээгүй, чадаагүй. Ээжээсээ алхам холдоход л ахиад уулзаж чадахгүй болчих юм шиг мэдрэмж түүнийг үргэлж зулгааж байв, өнөөдөр ч тэр. Нөхөртөө зодуулсан бүсгүй үстэй дээлд хүүгээ боогоод хамаатных руугаа хар хурдаараа гүйж явсан өвлийн хүйтэн шөнө олон.

Энэ байдал 20 гаруй жил үргэлжилсэн. Саарал гуталтны ээж энэ жил 50 нас хүрчээ. Өнөөдөр юу өөрчлөгдсөн бэ гэвэл тэднийх ам бүл нэмсэн, хоёр хүү дүү охинтой болсон. Ээж нь ажилтай, эднийх өөрийн гэсэн хашаа, байшинтай ер амьдрал сайжирчээ. Хөвгүүд өсөж, том болоод Улаанбаатарт суралцаж, хотдоо суурьшсан. Харин өөрчлөгдөөгүй зүйл гэвэл аавын араншин. Гутлын эзэн ээжийгээ зодуулахыг бүлтийтэл хараад зогсдог байсан бол өнөөдөр өсвөр насны дүү охин нь түүнийг орлоод зогсож байгаа.

“Энэ амьдралын аль хэсэгт ээж минь нар үзсэн юм гэхээр би олж чаддаггүй юм. Ээж айлын том, олон дүүтэй. Аав нь нас барчихсан, ингээд боловсрол эзэмших биш мал маллаж хөдөө гарахаас өөр сонголт үлдээгүй. Нутгийнхаа залууд итгээд л хамтын амьдрал эхлүүлсэн. Үүнийгээ л амьдрал гэж бодсон. Ээжээс яагаад зовон байж хамт амьдрах ёстойг, яагаад салдаггүйг нь асуухад аавынхаа хажуунаас холдож, гэрээсээ гарч үзээгүй охины маш гэнэн хариулт хэлдэг. Тэр нь “Хүнд анх хэлснээсээ буцаж болохгүй”. Одоо цагт хүмүүсийн үгүйлж, хайгаад байгаа үнэнч зан л юм даа. Гэхдээ нэгнийгээ зодоод, есөн зүйлээр харааж, гутаан доромжилсон хамтын амьдрал юунд хүрэх юм бэ".

Архидан согтуурдаг, агсарч догширдог, эхнэр хүүхдээ айлгаж ичээдэг. Ийм аавуудын тухай яриа улиг болж, амьдралд байдаг л нэг дүр мэт хүлээн авах хэмжээнд нийгэм хүлцжээ. Гэвч энэ бүхнийг харж, өрцөн цаанаа хөндүүр суутал өвдөлт мэдэрч өссөн хүүхдүүд ирээдүйд хэн болж байна вэ?

ДАГУУЛЖ ИРЭЭД, ДЭРГЭДЭЭ АВЧ ҮЗСЭН. ГЭСЭН Ч...

Энэ гутлын эзний ерөнхий боловсролын гэрчилгээнд хоёр л С дүн бий, бусад нь онц. Тэр ЭЕШ өгөхдөө хэвтэрт байсан, тариагаа хийлгэчхээд шалгалтаа очиж өгчээ. Хэн нэгэнд буруу зүйл хийгээгүй ч шалтгаангүй зодуулчхаж. Түүний мэдэж байгаа шалтгаан нь “Тиймэрхүү гай надаас салдаггүй байсан”.

Сургуулиа төгсөөд оюутан болж, Улаанбаатар хотод ирлээ. Ах нь түрүүлж хотод ирсэн, хоёрдугаар курсын оюутан. Хоёул айлын хажуу өрөө хөлсөж амьдарч байтал эзэд нь ирэхээр болсон тул тэндээс нүүх болов. Ах нь найзуудын хамт гүйсээр  байр олжээ. Өвлийн хүйтэнд нүүгээд оров. “Би хаалгаар нь ороод л таг гацчихсан. Үнэндээ л хүн амьдрах боломжгүй маш хүйтэн. Цонх нь сийгж, хаалга нь дуугараад л. Би уйлаад л байсан, чадах юм тэр байлаа. Гэхдээ хэнд гомдож, хэнийд ч очих билээ дээ. Мөнгө нь байсан бол мэдээж тав тухтай байр олдоно шүү дээ. Тухайн үед бид хоёрт олдсон хамгийн сайн нөхцөл л тэр байсан”.

Ээжээс нэхэж болохгүй. Ээж зовчихно. Ядаж би ээжид дараа болохгүй байх ёстой гэдгийг байнга бодно. Гэсэн ч айлын хүүхдүүдийн адил тохитой байранд амьдрах сан, шинэ хувцас авах сан гэж үе, үехэн санагдана. Арай гэж олж түрээсэлсэн өнөөх байрандаа ахынхаа 5-6 найзтай хамт амьдарна. Ингээд бүгдээрээ газраар зулаад унтана. Бойлероор усаа халаадаг. Усанд ороход ванн тог цохино. Гурван товчтой, том цахилгаан тогоотой. Тогоо дүүрэн цуйван сэгсрэхэд хүнд илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг аяга хоол оногдоно.

“Гэхдээ тэр залуусын тог цохидог ванн, аягахан хоолоо асуудал гэж харахгүй байгаа нь надад их гоё санагдсан. Тогонд цохиулж байгаад усанд орчхоод орилоод л гүйж гарч ирээд байна. Би ч сүүлдээ амьдрах нөхцөлдөө дасан зохицож, тэр бүхнийг тоохоо больсон”.  

Тэр ингэж л бүх зүйлийг тэсэж, тэвчиж, дасан зохицож амьдарсаар иржээ. Их сургуулийн гуравдугаар курсийн оюутан болтлоо сургуулийнхаа гуанзанд орж үзээгүй. Учир нь хоол худалдан авах мөнгө байгаагүй. Долоон цагийн хичээлд суучхаад орой автобусаар харих мөч хамгийн хэцүү байж. Хичээлтэй үед өлсөж байсан ч сатаарч чаддаг. Харин харихаар автобусанд чихцэлдээд явж байхад эрхгүй толгой өвдөнө. Эгээ л уначхалгүй гүрийсээр гэртээ харьж цуйван хийж идэхэд хөлс урсана. Дөрөвдүгээр курсээ төгсөх хавар ангийнхантайгаа анх удаа сургуулийнхаа гуанзанд орж үзэв. Авсан зүйл нь “Максим” нэртэй найруулдаг кофе.

Оюутны ийм зутруухан амьдралын хажуугаар түүний санааг үргэлж зовоодог асуудал “Өнөөдөр аав ээжийг зодсон, зовоосон болов уу”. Ээжтэйгээ утсаар ярилгүй унтсан өдөр тоотой хэдхэн. Хичээл ихтэй зэргээр ярьж амжилгүй орондоо орчхоод гэмшээд уйлсан шөнө цөөнгүй. Гэмшилтэй унтсан шөнө гэнэтхэн цочиж сэрнэ. “Ээж өглөө залгаарай” гэж зурвас бичнэ. Аав нь хааяа зүүдлэгдэнэ. Зүүдэнд нь тэд хэрүүл хийгээд л, заримдаа нэг их сайхан ярилцаж, ойлголцоод сэрнэ. Эсвэл шөнөжин аавынхаа араас хөөцөлдөж гүйгээд хононо. Зүгээр нэг зүүд мэт боловч байнгын санаа зовнил, үргэлжийн түгшүүрт бодол хүнийг унтсан ч, сэрсэн ч амгалан амьдрах, тайван амьсгалах орон зайгүй болгодог байх нь.

Гутлын эзэн ээж рүүгээ өдөр бүр ярина. Ээжийнх нь хоолойноос бүх юм андашгүй. Жаахан дуу муутай байвал “Ойлгомжтой, аав уучхаж”. Холоос яаж ч чадахгүй, яалтай билээ. Хөршөөсөө тусламж хүсэж, эсвэл ойр байгаа ах, дүү нартаа хэлээсэй. Гэвч ээж нь тэгдэггүй. Тэсээд, тэвчээд л, шөнө нь зодуулчхаад өглөө нь юу ч болоогүй мэт ажилдаа явсаар 20 гаруй жилийг үджээ.

Саарал гуталтан сургуулиа төгссөн. Өнөөдөр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хийж бүтээж явна. Тог цохидог ваннтай биш, тав тухтай орон сууцанд амьдарч байна. Амьдрал сайжирсан, амиа аваад явж чадах хэмжээнд эрийн цээнд хүрчээ. Энэ үеэс “Аав ер нь яагаад ийм зан гаргаад байдаг юм бол. Юу нь болохгүй байна вэ” гэж нухацтай бодож, шийдэл хайж эхлэв.

Бизнес хийхээр малаа зарснаас хойш бүтэлгүйдэл аавыг нь үргэлж дагасан. Амьдрал нэг л болж өгөөгүй. Өчнөөн өр, зээлд унасан. Тийм байж, тэгвэл өр, зээлийг нь төлье, дарамт болоод байгаа асуудал байвал нимгэлэлцье, одоо би том болсон шүү дээ. Энэ бодлоо биелүүлсэн, гэвч аавынх нь зан араншин огт өөрчлөгдөөгүй, ээжийг нь зовоож, зодсоор л байсанд тэр үнэндээ цөхөрчээ.

Ээжийгээ дагуулж ирээд, дэргэдээ авч үзсэн. Гэвч буцаад л явчихдаг. Ажилдаа санаа зовно, удахгүй тэтгэвэртээ гарах тул тэндээ ажиллаж байя гэдэг зөвтгөлтэй.

“Өнгөрсөн зун буцаад явна гэхээр нь хамтдаа зах орлоо. Ээж эрэгтэй хүний цамц хараад л явав, би ч анзаарч л байлаа. Цаашлуулмаар санагдаад “Та хэнд, юу үзээ вэ” гэхээр хэнд ч биш л гэнэ. Аавд л үзээд байгаа юм. Нэг их удалгүй “Энийг аавд чинь авдаг юм бил үү” гэсэн. Тэгэхээр нь өрөвдсөн. Авч өгөөд л явуулсан, өөр яалтай билээ. Эхэндээ ээжийг буцаан явуулахгүй гэж адайр аашилдаг, зөрүүлдэг байсан. Том болох хэрээр, цаг хугацаа өнгөрөх тусам ээжийгээ ойлгодог болжээ. Биеийн өвдөлт хоёр хоноод л арилчихдаг байх. Муу ч , сайн ч хань ижил минь. Ганцаараа хэцүүдэж байгаа даа гэдэг тэр нэг лугшилт дотоод сэтгэлд нь байнга явдаг бололтой юм билээ”.

Хүний сэтгэлийн асуудлыг хүчээр зохицуулчхаж болдоггүй нь хэцүү. Зодсон ч тэвчээд, гомдсон ч уучлаад ээж, аав хоёр нь хамтдаа амьдарч болдог байж. Гэвч энэ эрүүл бус харилцааны ард хүүхдүүд “хордож” байна гэж гутлын эзэн хэлэв. Түүний бяцхан хүү байхаасаа тэвчиж өнөөдрийг хүрсэн, одоо харин хэлэх гэсэн бүр хашхирах гэсэн санаа энэ.

“Яагаад хүүхэдтэй болж, өдий хүртэл тэжээн тэтгэсэн юм бэ, аав аа, ээж ээ?. Та хоёрын харилцаанаас болж бид амьдарч чадахгүй байна. Хүүхэд насанд үлдээсэн хар дурсамж, одоо үргэлжилж байгаа энэ амьдралаа бодохоор хэн хэнд тань гомдмоор санагдаад болохгүй нь”.

БИ ХЭЗЭЭД НЬ АМЬДРАХ ЮМ БЭ?

БИ ХЭЗЭЭД НЬ АМЬДРАХ ЮМ БЭ?

Тэр саяхан гадаад улсад аялаад иржээ. Тэгж явахад ч “Аав өнөөдөр яасан бол” гэх бодол л түүнийг зулгаасаар байж. Найз нөхөдтэйгөө хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөж түр сатаарсан ч, тэндээс гараад л ээжийгээ боддог. Заримдаа бүр гөлийж орхино. Ганцаараа алхсаар нэг мэдэхэд голын эрэгт оччихсон, эсвэл гүүр дагаад алхаж явна. Хоол идэхдээ ч ач холбогдол өгч амтархаж чадахаа больчихсон. Гоё хослол өмсөөд гардаг, маргааш өмсөх бүх хувцсаа индүүдэж бэлтгээд хонодог байснаа ч больж гарт таарснаа угладаг болчхож. Хоржоонтой нь өөрийгөө дэндүү хаячихсан юм уу, эсвэл намайг хэн ийм болгочхов гэдэгт хариулт олдохгүй.

Заримдаа тэнгэрт нар манддагийг ч анзаарах сөхөөгүйгээр хүнд бодолд дарагдаад алхаж явдаг. Гэнэтхэн уртаар санаа алдаад тэнгэр өөд харахаар их гоё санагддаг. Уужрах зай ингэж олддог гэнэ. Тэгээд тайван, тухтай байя гэхээр л амьдралын зовлон шаналал, одоо яана аа гэх том жижиг олон асуудал түүнийг гүйцэж ирээд энд, тэндээс нь зулгаачихдаг аж. Алхсаар гэртээ харина. Тод гэрэл тээртэй санагдах тул унтраачхаад л харанхуйд буйдан дээрээ хэсэг сууна. Дараа нь орондоо шигдээд өгнө. Дөнгөж л 20 гаруй насны залуу ийм мэдрэмж хуваалцаж “Энэ болгонд идэгдээд явах надад хайран байна, уг нь би залуу байна шүү дээ” гэж ярих нь нээрэн л хайран юм. Шийдэл нь юу юм бэ?

Эцэг эхийнхээ гэр бүлийн харилцааг дуусгаж болохгүй, дундуур нь орж чадахгүй. Орлоо ч шийдэл байхгүй. Гэвч тэдний асуудал зөвхөн тэднийх биш. Тэнд өсвөр насны охин хүчирхийлэл харж өсөж байгаа. Охин дүүгээ оюутан болж ирэхэд нь сургалтын төлбөрийг нь бэлдчихсэн байна, боловсролтой, бие даасан бүсгүй болгож, муу хүнтэй учирсан ч салах, эрүүлээр харах нүдтэй өсгөнө гэж зорьж хичээсэн ах нь өнөөдөр хүсэл сонирхолгүй, амьдралын урамгүй болоод “Би ийм эрт цөхөрчхөж байгаа юм болов уу” хэмээн өөртөө эргэлзэж сууна.

Энэ бүхэнд аав нь буруутай мэт санагдана. Гэвч “Өөрийн эрхгүй ингэж байхаар бурхан болчхоосой гэж боддог л юм билээ. Тухайн үеийн мэдрэмжээрээ ингэж бодож чадаад байгаа хэрнээ өөр хүн тэр үгийг хэлэхээр хүлээж авдаггүй юм билээ. Муу ч, сайн ч энэ чинь миний аав гэж өмөөрмөөр болно. Их сонин шүү, элэг нь хаачих вэ гэдэг шиг. Гэвч өөрөө дотроо асар олон удаа энэ тухай бодож, заримдаа өөрт нь хэлж ч байсан” гэв.

Зүхэж, хараагаад аав нь биш болчихгүй. Зугтаж, гүйгээд хүү нь бас биш болчихгүй, яаж ч болдоггүй эцэг, үрийн харилцаа эцэстээ хүүгийнхээ хүн шиг амьдарч, амьсгалах орон зайг үгүй хийж гэрлээ асаахаас ч дургүй нь хүрдэг нэгэн болгоод харанхуй булан руу шидчихжээ.

“Аав гэртээ орж ирээд ээжийг зодчихоод гараад явдаг байсан. Би яагаад харсан зүйлээ дуурайхгүй байна вэ. Хүн тэвчиж болдог гэдгийг л маш сайн ойлгосон. Аав уурлаж байгаа шиг би ч хүн зодож, хана өшиглөж, аяга авч шидэж, орилж хашхирч, гарч гүйж чадна. Гэхдээ би тэгээгүй. Би ээжийг дагаад л өөрийгөө сайн барьж сурсан. Энэ ямар үхэл, зовлон биш дээ, тэвчиж болох зүйл шүү дээ. Амьдралд ганц хоёр асуудал тулаад ирэнгүүт, өөрийнхөө  чадахгүй байгаатай нүүр тулангуутаа яагаад эхнэртээ уураа гаргаад байна вэ. Энэ мэт байдлыг би маш сайн харж, анзаардаг байсан. Тэгээд муйхар үйлдлүүдийг тэвчиж, үүний ард нь юу болох вэ гэдгийг хамгийн муугаар төсөөлж сурсан. 
Бүгд ингээд тэвчээд болоод байхад яагаад тэр хүн л дур зоргоор аашлаад байгаа юм бэ гэж бодоод үзэхээр гомдоод байгаа юм. Хүн тэвчээд, даваад л байдаг юм байна. Энэ их хүчийг ээжээсээ л авдаг. Ээж байхгүй болчихвол яах юм, бүү мэд. Энэ амьдрал яаж төгсөх бол, мэдэхгүй юм”.

Өнгөрөөж, ойлгож, уучилж, тэвчиж амьдарсаар өнөөдрийг хүргэхдээ тэр үе, үехэн “Би өөрөө хэзээд нь амьдрах юм бэ” гэж өөрөөсөө асуудаг байж. Надад хугацаа байгаадаа гэж уужирдаг ч байж. Гэвч хүнд өвдчихсөн. Амьдрал хүнээр тохуурхаж чадаж байгаа юм шүү гэмээр.

“Өвдөхийн, тэр дундаа хүнд өвдөхийн зовлонг амсаагүй бол баярлаж явах хэрэгтэй. Хүн өвдөхдөө л амьдралаа дүгнүүлдэг. Чи амьдрах хугацаандаа хүн байж чадсан уу, бусдад хэрхэн хандсан юм, хөдөлмөрлөж чадсан уу гээд олон зүйлийг ойлгож, мэддэг дээ. Их мөнгө бол үнэхээр тоглоом биш”.

“Одоо чамд зовох шалтгаан үлдээгүй байх аа” гэж найз нөхдийнх нь хэлсэн сэтгэл ханамжийн баталгаагүй үг ч түүнд уужрах боломж олгож “Үнэн бол сайхан аа” гээд нэг сайхан уртаар амьсгалмаар санагдуулдаг гэнэ. 

Багадаа харж өссөн эргээд санахад ч нүдээ анимаар дурсамж. Зодуулсан ч үргэлж аавыг нь гэсээр амьдарч ирсэн, хэнд ч гэм, хоргүй, асар анхиатай, арчаатай гэхдээ өрөвдөлтэй ээж. Хүнд өвдчихөөд эмнэлэгт ганцаархнаа хэвтэж бас ганцаараа эргээд боссон өдөр. Энэ бүхнийг ярихдаа уйлж байсан ч төгсгөлд нь хөнгөн хошигнож, ер ямар ч асуудалгүй хүн шиг тэр инээж байлаа.

Яг түүн шиг олон хүн зовлон, шаналал, магадгүй хүнд ярихад ч итгэмгүй хэцүү, хатууг туулж, тээж, тэсэж, тэвчиж яваа. Тэгсэн хэр нь юу ч болоогүй мэт гаднаа инээж, дотроо нурж яваа. Тэдгээр хүмүүс саарал гуталтны энэ туулж л яваа амьдралыг уншаад ганцаараа биш юм байна гэж ханьтай мэдрэмж аваасай л гэдгийг тэр хүссэн. Хэлдэггүй л болохоос хүн бүрд том, жижиг, их бага асуудал бий. Болбол хэн хэндээ хайртай, хүндэтгэлтэй хандаарай.

Саарал гуталтан “Миний амьдралаас олж авсан гэрэл гэгээтэй ганц зүйл бол найз охин минь. Бүх цаг хугацаанд хажууд хайрлаад, ойлгоод, хань бараа болох хүнтэй байна гэдэг үнэхээр уйлмаар сайхан мэдрэмж. Сайн ханьтай учирсан бол энэ амьдралын хамгийн гоё зүйлийг атгасан хүмүүс юм билээ” гэсэн.

Зарим хүний амьдрал туршийн мөрөөдөл болсон сайн ханьтай учирсан бол түүнийгээ хайрлаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан