Электрон барааны дэлхийн тэргүүлэгч LG Electronics (LG) болон BSB Electronics компани хамтран, Дэлхийн анхны нэвт харагдах тунгалаг дэлгэцтэй, утасгүй дамжуулалттай зурагт болох LG Signature OLED T загварыг Монгол Улсад албан ёсоор танилцууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд LG Electronics компани хамгийн сүүлийн үеийн, дээд зэрэглэлийн технологийн шийдлүүд, гэр ахуйн цахилгаан барааны салбарт дэлхийд тэргүүлэгч инновац, манлайллын талаарх мэдээллийг танилцуулсан.
Мөн БСБ Групп компани нь өөрсдийн харилцагч ТОП 100 байгууллагыг урин оролцуулан, талархал илэрхийлж шилдэг ТОП-6 байгууллагыг тодруулан цом, шагналыг гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд стратегийн түншлэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэчнээн чухлыг тодотгодог билээ.

LG Signature OLED-T загвар нь өвөрмөц (self-lit) OLED дэлгэцтэй бөгөөд нэг товч даралтаар нэвт харагдах болон энгийн харагдах горимын хооронд шилжих боломжтой. Нэвт харагдах горимд шилжихэд уг зурагт нь бодит орчинтой уусан нийлж дэлгэц дээрх дүрс орон зайд хөвж буй мэт харагдах шинэлэг мэдрэмжийг бий болгодог байна.
Энэхүү төхөөрөмж нь олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч, TIME сэтгүүлээс “Оны шилдэг шинэ бүтээл”-ээр шалгарсан төдийгүй CES 2024 үзэсгэлэнгээс “Best of Innovation” тэргүүтэй нийт таван инновацын шагнал хүртсэн юм.
LG Electronics Almaty Kazakhstan компанийн Ерөнхийлөгч ноён Хак Хён Ким хэлэхдээ:
“LG компани Монгол Улсад 14 гаруй жилийн турш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулах инновацлаг шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн. Бид LG-ийн дэвшилтэт OLED технологи, өвөрмөц загвар, нэвт харагдах дэлгэц, утасгүй дамжуулалттай шийдлийг хослуулснаар технологийн манлайлагч байр сууриа улам бататгаж байна. Шинэ OLED-T загвар нь Монголын хэрэглэгчдэд урьд өмнө байгаагүй уян хатан боломж, олон хэмжээс бүхий зурагт үзэх мэдрэмж, технологийн гайхамшгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжийг энэхүү бүтээгдэхүүнээрээ олгож байна. Ийм боломжийг бусад зурагт үйлдвэрлэгчид одоогоор санал болгож чадахгүй байх,” хэмээн онцоллоо.
_copy-161147-809275844.jpeg)
Танилцуулгын үеэр мөн LG objet загварууд болон LG OLED evo зурагтын загваруудыг танилцуулсан бөгөөд энэхүү цуврал нь 13 жил дараалан зурагтын зах зээлийг тэргүүлж, өндөр хүчин чадалтай гэрэлтэлт, гүн хар өнгө, шинэ үеийн процессоруудын гэх зэргээр OLED evo нь дүрсний чанарын жишгийг тодотгосоор байна.
БСБ групп компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан уг арга хэмжээний нээлтэд хэлэхдээ :
"БСБ Групп компани нь Монголын зах зээлд олон жилийн турш чанар, найдвартай байдал, харилцагчийн итгэлд суурилсан үйл ажиллагааг тууштай баримталж ирсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүн борлуулахаас гадна хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ, урт хугацааны найдвартай байдлыг бий болгохыг зорьдог.
Энэхүү зорилгын хүрээнд дэлхийн тэргүүлэгч технологийн брэнд LG Electronics компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, өнөөдөр илүү стратегийн түвшинд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. LG-ийн инновац, БСБ Группийн зах зээлийн туршлага нэгдсэнээр Монголын хэрэглэгчдэд шилдэг шийдлүүдийг хүргэх боломж улам тэлж байна.
Өнөөдөр танилцуулж буй LG OLED.T нь зөвхөн зурагт бус, ирээдүйн технологийг илэрхийлсэн онцгой бүтээгдэхүүн юм. Энэхүү нээлт нь бидний хамтын ажиллагааны бас нэгэн чухал үр дүн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Мөн БСБ Группийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн шилдэг ТОП 100 харилцагчдадаа талархал илэрхийлье. Та бүхний итгэл, хамтын ажиллагаа бол бидний амжилтын үндэс билээ.’’

Энэхүү арга хэмжээ нь LG болон BSB компанийн Монголын зах зээлд инновац, стратегийн түншлэл, бүтээлч брэнд хөгжүүлэлтээр дамжуулан байр сууриа цаашид улам бэхжүүлэх зорилгыг тодотголоо.