gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -20
  • Зурхай
     1.22
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -20
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -20
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Адъяасүрэн: Хөргөгч, хөлдөөгч, агааржуулагчийн бодис озоны давхаргыг нимгэрүүлдэг

О.Батхишиг
Ногоон дэлхий
2 цаг 43 минутын өмнө
15
Twitter logo

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний алба болон Гаалийн ерөнхий газар хамтран озон задалдаг бодисыг хянах, дэлхийн дулааралтай тэмцэх конвенцын хүрээнд ээлжит сургалтаа зохион байгууллаа.

Монгол Улс дэлхийн 198 улс нэгдсэн Монреалийн протоколын дагуу хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, озон задалдаг бодисыг үе шаттайгаар хориглож байгаа аж. Озон задалдаг бодис болон орлуулах бодисын импорт, худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл болон квотын бүртгэлд хамрагдах төрийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой болжээ.

Энэ үйл явц болон иргэдийн анхаарах ёстой асуудлын талаар Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрээр хэлэхдээ, Озоны давхарга нимгэрснээр нарнаас ирэх хэт ягаан туяаны тусгал нэмэгдэж, хүний эрүүл мэндэд дараах гурван гол сөрөг нөлөөг үзүүлдэг. Нэгдүгээрт дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар муудна. Хоёрдугаарт нүдний болор цайж, хараа муудна. Гуравдугаарт арьс түлэгдэх, сэвхтэхээс эхлээд арьсны хорт хавдар үүсэх эрсдэлтэй. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг хөргөгч, хөлдөөгч, автомашины агааржуулагчийн хөргөх бодисууд агаар мандалд дэгдсэнээр озоны давхаргыг задалж, цоолдог. Одоогоор манай улсад гидрохлорфторт нүүрстөрөгч агуулсан бодисыг хэрэглэж байна. Үүнийг 2030 он гэхэд бүрэн зогсоож, байгальд ээлтэй орлуулах бодисоор солихоор ажиллаж байна.

Озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд БОУАӨ-ийн сайдын тушаалаар жил бүр бодис импортлох квот тогтоож, зөвшөөрөл олгодог.

Иргэд хөргөгч, хөлдөөгч худалдан авахдаа албан ёсны зөвшөөрөлтэй газраас авах хэрэгтэй. Хар зах дээр худалдаалагдаж буй төхөөрөмжүүд орлуулах бодисгүй, стандарт бус байх магадлалтай. 

Мөн засвар үйлчилгээ хийлгэхдээ манай албанаас гэрчилгээ авсан 69 компанийн аль нэгэнд хандах нь чухал. Би чадна гэж дур мэдэн ажилладаг хүмүүсээр хөргөх бодисоо цэнэглүүлж болохгүй хэмээн зөвлөв.

Гаалийн ерөнхий газрын хяналт, бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин хэлэхдээ, одоогоор 53 нэр төрлийн бодисыг хориглоод байна. Эдгээр бодисыг орлуулах 127 төрлийн бодис байдаг бөгөөд гаалийн системд хориглосон бодисын кодыг программчлан хаасан. 

Тусгай зөвшөөрөл болон квотын бүртгэлд хамрагдах төрийн үйлчилгээнүүдийг ажлын 10 хоногт авдаг байсныг цахимжуулж  24-48 цагийн дотор шийдвэрлэгдэнэ  авах боломж бүрдсэн.

Өмнө нь хяналт шалгалтын явцад Замын-Үүд боомтоор хууль бус бодис нэвтрүүлэхийг завдаж, бид 8 тонн бодисыг хурааж байсан гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан