gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.08
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дотоодын хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тонн улаан буудай импортоор авна

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
6
Twitter logo

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн /2025.12.05/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 02, 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен, Д.Үүрийнтуяа нар тогтоолын төсөлд найруулгын шинжтэй санал болон уг тогтоолын хэрэгжих хугацааг ердийн журмаар мөрдөх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Г.Ганбаатар, Б.Пунсалмаа нар асуулт асууж, ажлын хэсэг болон Байнгын хорооноос хариулт авав.

Татварын хэмжээг “5 хүртэл” гэж төсөлд тусгасныг “хүртэл” гэдэг нь хэд байхыг хэн шийдэх талаар, зөвхөн баруун бүсэд импортлох гурил, будаа, малын тэжээлийн татварын хэмжээг бууруулж байгааг, татварын бодлого тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид бизнес төлөвлөлтөө хийж чадахгүй байгааг хэлж байв.

Баруун бүсийн хувьд гурилын үйлдвэр огт байхгүй, газар тариалан эрхлэх боломжгүй, алслагдмал зэргийг харгалзан дээрх зохицуулалтыг тусгаж байгааг М.Бадамсүрэн гишүүн тайлбарлаад цаашид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлоготой нийцүүлэх шаардлага бий гэдгийг хэлсэн.

Зөвхөн баруун аймгууд гэлтгүй өвөлжилт хүндэрч байгаа говийн бүс, бусад аймгуудад хямд өртөгтэй малын тэжээлээр хангах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байлгах нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ аваад ажиллах шаардлагатайг сануулсан.

2025 онд тариалангийн бүс нутгийн 90 хувь нь гантай байсны улмаас ургац алдсан болохыг ажлын хэсэг хэлээд “Дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд 120 мянган тонн улаан буудай шаардлагатай байдаг. Гурил үйлдвэрлэлд 270 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Дотоодын үйлдвэрлэлд дутагдаж байгаа болон нийт хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тонн хүнсний улаан буудайг импортоор авахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэр гарган, нэр бүхий 12 аж ахуйн нэгжид квот олгоод байна.

Эдгээр аж ахуйн нэгж хүнсний улаан буудай импортолж байна. Баруун аймгууд энэ жилийн тухайд гантай байсан, өвлийг давахад малчдаа дэмжих үүднээс гишүүдээс гаргасан саналын дагуу малын тэжээлийн зэрэгцээ гурилыг импортлох асуудлыг төсөлд тусгасан. Энэ жилийн хувьд  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баруун аймгуудад ган болсны дараа зуд болох эрсдэлтэй байгаа учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгойлон анхаарсан” гэлээ.

Энэ үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой зохицуулалтын талаарх нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэх саналыг гишүүд гаргаж байв. Парламент үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг хамгаалах үүднээс нэгдсэн бодлого баримтлах ёстойг хэлж, энэ талаарх өмнөх туршлагуудыг дурдан импортын татварын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг талаар тоо баримтад тулгуурлан тайлбарлав.

Улмаар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, холбогдох бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх талаар саналыг тодотгон хэлж байв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан