gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     12.05
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эцэг эхчүүдийн 91% нь хүүхдээ цахимд аюулгүй гэж үздэг ч, хүүхдүүдийн 87% нь заналхийлэлд өртсөн гэж мэдээлжээ

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
4
Twitter logo

НҮБ-ийн Хүн амын сан, Жендерийн үндэсний хорооноос жил бүр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлж буй.

Тодруулбал, залуу үеийнхний дижитал орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах, тэдний дуу хоолойг илүү хүчтэй болгох, цахим хэрэглээний зөв дадлыг бий болгох зорилготой.

Технологийн хөгжилтэй зэрэгцэн цахим хүчирхийллийн хэлбэрүүд улам нарийсаж байна. Хүний хувийн зураг, мэдээллээр дарамтлах, мөрдөж мөшгих, худал мэдээлэл тараах, хуурамч хаяг ашиглан нэр төр гутаах гэх мэт цахим халдлагууд огцом өссөн. Хиймэл оюун ухаан, дүр зураг үүсгэгч технологи хүртэл хүчирхийллийг илүү дэвшилтэт болгож, хохирогч болгох эрсдлийг улам нэмэгдүүлсээр байна. 

Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг бөгөөд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчил болохыг судалгаа харуулж байна. /НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын тооцоо” (2018)/

Хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ нэмэгдэж, хөгжихийн хэрээр худал мэдээлэл тараах, хүний дүр төрхийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөн хувиргаж порнограф контент үйлдвэрлэх явдал эрс өсөж, онлайн жендэрт суурилсан хүчирхийллийг улам даамжруулж байна. Судалгаагаар цахим орчинд тархаж буй өөрчлөн хувиргасан бичлэгийн 90-95 хувь нь зөвшөөрөлгүй порнограф бөгөөд тэдгээрийн дийлэнх буюу 90 орчим хувь нь эмэгтэйчүүдийг онилдог.

Цахим орчин дахь хүчирхийлэл нь олон нийтийн хараанд ажилладаг эмэгтэйчүүд буюу сэтгүүлч, улс төрч, идэвхтэн, уран бүтээлчдэд хамгийн ихээр нөлөөлөхөөс гадна цахим боловсрол, интернетийн хүртээмж хангалтгүй хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг өндөр эрсдэлд оруулж буй.

Эл үйлдэл нь цахим орчноор хязгаарлагдахгүй бөгөөд дарамт шахалт, мөрдөлт, бие махбодын халдлага, бүр амь насанд хүрэх аюул зэрэг бодит амьдралын ноцтой үр дагавар авчирдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн өөрийгөө илэрхийлэх, олон нийтийн амьдралд оролцох боломжийг хамгийн ихээр хязгаарлаж байна.

Гэсэн хэдий ч олон улс оронд цахим хүчирхийллийг тусгайлан зохицуулсан хууль эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, хэрэгжилт ч сул хэвээр байна. Технологийн компаниуд үр нөлөөтэй хяналт, хариуцлагын тогтолцооноос зайлсхийх нь түгээмэл бөгөөд үүний улмаас хохирогчид үнэн мөнийг тогтоолгох, хамгаалалт авах, шударга ёс хүртэхэд томоохон бэрхшээлтэй тулгарсаар байна.

Харамсалтай нь, олон улсын түвшинд цахим хүчирхийллийг тусгайлан зохицуулсан хуультай улс цөөн бөгөөд хэрэгжилт нь ихэвчлэн сул. Мөн технологийн компаниуд үр дүнтэй хяналт, зохицуулалтаас зайлсхийдэг нь хохирогчдод шударга ёс тогтоолгоход томоохон саад учруулдаг. 

Тоо мэдээллийг цуглуулах стандарт арга зүй бүрэн хөгжөөгүй байгаа ч дэлхийн болон бүс нутгийн судалгаа, шинжилгээнүүд цахим хүчирхийлэл нь нийтлэг, олон нийтийн түвшний асуудал гэдгийг нотолж байна. Судалгааны дүнгээс тоймлон харуулбал, 

  • Дэлхий даяар эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим хүчирхийлэлд өртөж байсан.
  • 65 хувь нь цахим хүчирхийлэлд өртөж байсан бусад эмэгтэйчүүдийн талаар сонсож байсан. 
  • 85 хувь нь дотно таньдаг болон ойр дотны хүрээллээс гадуурх бусад эмэгтэйчүүдийн эсрэг онлайн хүчирхийллийг гэрчилсэн байна. 

Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн 88 хувь нь онлайн хүчирхийллийн дор ямар нэг хэлбэрээр өртсөн гэх судалгаа мөн бий.

Харин Зүүн Европ, Төв Азийн эмэгтэйчүүдийн 53 хувиас илүү нь цахим орчинд дор хаяж нэг удаа хүчирхийлэл, дарамт шахалт мэдэрсэн бол Европ, АНУ-д эмэгтэйчүүдийн 23 хувь нь цахим хүчирхийлэлд өртжээ. 

Монгол Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТAYЖСХ) нь дэлхийн чиг хандлагын адил өсөн нэмэгдэж буй.  Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай ч, цахим орчин дахь хүчирхийллийн шинэ хэлбэрүүдтэй тэмцэх эрх зүйн болон мөрдөн шалгах тогтолцоо бүрэн бэлтгэгдээгүй хэвээр байна.

    Монгол дахь нөхцөл байдлыг тоо баримтаар харвал: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2024 оны судалгаагаар, 

    • Монгол залуучуудын 51.3 хувь нь онлайн доромжлол зэрэг цахим дээрэлхэлтэд, 33 хувь нь онлайн бэлгийн дарамтад өртсөн.
    • 2020 оны судалгаагаар эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ цахимд аюулгүй гэж үздэг бол хүүхдүүдийн 87 хувь нь цахимд заналхийлэлд өртсөн гэж мэдээлсэн. Тэдгээр аюулын 57 хувь нь үе тэнгийнхнээс ирсэн заналхийлэл байна. 
    • 18-64 насны иргэдийн 17 хувь нь цахим орчинд танихгүй хүнээс заналхийлэл, айлган сүрдүүлсэн мессеж авсан гэж мэдээлжээ. 

    Онлайн хүчирхийлэлтэй тэмцэх нь зөвхөн хохирогчдын асуудал биш, бид бүгдийн хамтын хариуцлага юм. Монгол Улс цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан мэдээлэл, сургалт, хамгааллын системийг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

    Бид бүгд хамтдаа цахим орчноо илүү аюулгүй, эелдэг газар болгох боломжтой. Тиймээс та ч гэсэн эмэгтэйчүүд, охид, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах энэ зорилгод нэгдэж, дэмжлэг үзүүлээрэй. Хамтдаа цахим орчинг илүү найрсаг, шударга, аюулгүй газар болгоцгооё!

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан