Австрали, Индонезид 16 нас хүрээгүй хүүхдүүдэд цахим сүлжээ хэрэглэхийг хориглов.
Европын холбоо, Энэтхэг хүүхдүүдийн аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийг харгалзан ийм шийдвэр гаргахаар судалж байна. ТАНЫ БОДЛООР манай улс ч мөн хүүхдийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах ёстой юу?
Бид энэ санал асуулгыг энэ сарын 11-нээс эхлэн gogo.mn цахим хуудас, нүүр ном болон Х хаягаараа дамжуулан авав. Gogo.mn цахим хуудсанд 995 хүн хариулт өгч, дийлэнх нь буюу 952 нь хүүхдүүдийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах нь зөв гэжээ.
Засгийн газрын /2026.03.11/ хуралдаанаар, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан.
Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой.
Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.