gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     3.05
  • Валютын ханш
    $ | 3565₮
Цаг агаар
 -9
Зурхай
 3.05
Валютын ханш
$ | 3565₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 3.05
Валютын ханш
$ | 3565₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Орон сууцны захиалгын гэрээг заавал нотариатаар гэрчлүүлдэг болж, залилангаас сэргийлнэ"

Б.Азбаяр
Улс төр
3 цаг 59 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Нотариатын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох”-оор тусгасан.  

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж,  өнөөдөр (2026.03.05) тус хуулийн төслийг хэлэлцүүллээ. 

Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд зайн гэрчлэлтээр хийх үйлдлийн төрөл, тавигдах шаардлага, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж өгснөөс гадна үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо (нүүр царай болон биеийн давхцахгүй өгөгдөл) төрд байгаа мэдээллийг, тоон гарын үсгийг ашиглах, зайн гэрчлэлт хийхээс татгалзах үндэслэл зэргийг нарийвчлан тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, нотариатын үйлчилгээ авахын тулд тухайн иргэн заавал биеэр очиж, хүлээхгүй, төрд байгаа мэдээллийг ашиглан зайнаас буюу цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр нотариатч болоод иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна иргэний хуулийн дагуу хэлцлийг цахим хэлбэрээр хийх бодит боломж бүрдэх аж.

Энэ талаар Нотариатын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн М.Хишигбаатар хэлэхдээ, "Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаатай холбоотойгоор хэд хэдэн чухал зохицуулалт орж ирж байна.

Тухайлбал, Монгол Улсаас гадаад улсад сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нотариатын үйлчилгээг тухайн улсад байрлах Консулын газарт очиж, нотариатын үүрэг гүйцэтгэгчээр дамжуулан авдаг байсан. Харин хуулийн өөрчлөлт орсноор зайн гэрчийн төрөл нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл иргэд орон зайнаас үл хамааран нотариатын үйлчилгээг мэргэжлийн нотариатчаас цахим хэлбэрээр, зайнаас авах хууль эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн өмнө нь иргэн, хуулийн этгээдэд нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг хөнгөлөх, чөлөөлөх боломж бараг байдаггүй байсан. Учир нь нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хатуу тогтоодог байсан. Харин шинэ зохицуулалтаар энэ асуудлыг хараат бус, мэргэжлийн байгууллага тогтоодог болсноор үйлчилгээний хөлс, зардлыг хөнгөлөх, чөлөөлөх, бууруулах боломж хуульд тусгагдаж байна.

Түүнчлэн Нотариатын тухай хууль хэрэгжихтэй холбоотойгоор өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд 10 гаруй дүрэм, журам баталдаг байсан. Харин эдгээр дүрэм журмыг цөөлж, тэдгээрээр зохицуулж байсан гол харилцаануудыг шууд хуульд тусгаж өгсөн.

Ингэснээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нотариатын үйлдлийг хэрхэн гүйцэтгэх талаар илүү тодорхой зохицуулалт хуульд тусгагдаж байна" гэв. 

Харин бусад зохицуулалтуудын талаар Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж тайлбарлахдаа, "Дараагийн нэг онцлох зохицуулалт нь орон сууцны захиалгын гэрээг нотариатаар гэрчлүүлэх асуудал юм. Иргэний хуулийн 145.2-т орон сууцыг дангаар өмчлөх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Мөн Нотариатын тухай хуульд ч орон сууцны захиалгын гэрээг нотариатаар гэрчлүүлэх зохицуулалт бий.

Гэвч Бүртгэлийн тухай хуульд энэ асуудал тодорхой тусгагдаагүйгээс болж орон сууцны захиалгын гэрээг нотариатаар баталгаажуулахгүйгээр бүртгэх тохиолдол одоо хүртэл гарч байна. Үүнээс шалтгаалж залилан, хохирлын асуудал их гарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд мянга гаруй хэрэг бүртгэгдэж, ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл бий. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар сүүлийн гурван жилд 4500 гаруй ийм хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн цагдаад бүртгэгдсэн тоо бөгөөд үүний цаана илүү олон хохирогч байж болзошгүй.

Хэрэв орон сууцны захиалгын гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэдэг болбол цахим системээр давхар бүртгэлийг шалгах боломж бүрдэнэ. Жишээлбэл, нэг байрны тодорхой тоотод эрх аль хэдийн бүртгэгдсэн бол дахин өөр хүнд бүртгэх боломжгүй болно. Ийм системийг бид цахим байдлаар хөгжүүлсэн байгаа. Ингэснээр орон сууцны захиалгатай холбоотой залилан, хохирлын асуудал эрс буурна гэсэн хүлээлттэй байна.

Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдаад гэрээслэл, өв залгамжлалын асуудлыг илүү хялбар болгох зохицуулалт орж ирж байна. Одоогийн байдлаар гэрээслэл хийхдээ заавал эмчийн магадалгаа авчрах шаардлага тавьдаг. Үүнээс болж олон хүнийг буцаах тохиолдол гардаг. Харин шинэ зохицуулалтаар үйлчлүүлэгчийг хурууны хээгээр таньж баталгаажуулах боломжийг ашиглавал энэ үйлчилгээг илүү хялбар болгох боломжтой гэж үзэж байна.

Мөн өв залгамжлалтай холбоотой зарим зохицуулалтыг сайжруулж байна. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нотариатын байгууллага системийн хөгжүүлэлт хийсэн. Өмнө нь өвийн асуудлаар маш олон материал бүрдүүлэх шаардлагатай байсан.

Харин Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын бүртгэл болон бусад байгууллагуудаас шаардлагатай лавлагаа, мэдээллийг нотариат шууд авах боломж бүрдэнэ. Ингэснээр иргэдийг олон дахин буцаах шаардлага багасна. Төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй, нэг дороос авах боломж бүрдэж, нотариатын үйлчилгээ илүү хялбар, шуурхай болно.

Иргэдийн зүгээс нотариатын үйлчилгээг заримдаа хэт хүнд сурталтай гэж шүүмжилдэг. Тиймээс энэ хуулийн төсөлд зарим төрлийн үйлчилгээнд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зохицуулалт мөн тусгагдсан.

Одоогоор нотариатын үйлчилгээний тарифыг 2011 оны Хууль зүйн сайдын 123 дугаар тушаалаар тогтоосон бөгөөд 15 жилийн хугацаанд ердөө нэг удаа өөрчлөгдсөн. Харин шинэ зохицуулалтаар тарифыг сайд биш, хараат бус хяналтын буюу санхүүгийн зөвлөл тогтоодог болно. Энэ зөвлөл гурван жил тутам макро, микро эдийн засгийн нөхцөл, хэрэглээний үнийн индекс, инфляцтай уялдуулан тарифыг шинэчилж байхаар зохицуулалт орсон.

Мөн зарим үйлчилгээнд тарифыг багасгах, хөнгөлөх, чөлөөлөх боломж бий болно. Тухайлбал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой итгэмжлэл дээр хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт тусгагдсан.

Одоогоор энэ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Олон нийтээс ирэх саналыг яам цаашид тусган ажиллах байх гэж найдаж байна.

Харин зарим хүмүүсийн ярьдаг шиг өв, гэрээслэл дээр 10 хувийн төлбөр авдаг гэсэн ойлголт байхгүй. Тийм зохицуулалт манайд байхгүй" гэлээ. 

Мөн хэлэлцүүлгийн хүрээнд нотариатын үйлчилгээний хөлс зардлын хэмжээг уян хатан тогтоох (хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх) зохицуулалт бий болгох, нотариатын мэдэгдэх хуудасны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах, хууль тогтоомжийн тодорхой, ойлгомжтой, холбогдох харилцааг бүрэн зохицуулсан байх, нэг мөр хэрэгжих зарчмыг хангах үүднээс одоо журмаар зохицуулж байгаа суурь шинжтэй харилцааг хуульд тусгах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан