gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     3.10
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 2
Зурхай
 3.10
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 3.10
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах эрхгүй

Б.Мягмардорж
Улс төр
8 цаг 11 минутын өмнө
Twitter logo

Өчигдөр, 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьжээ.

Хуулийн төслийн товч танилцуулга болон үзэл баримтлалд зарим үндэслэл бүхий агуулга буйг энд дурдах нь зүйтэй.

Тухайлбал, УИХ гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлт гарсан тохиолдолд түүнийг УИХ хэлэлцэхгүй гэдэг боловч ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гишүүнийг эгүүлэн татахыг УИХ зөвшөөрөх эсэхээ УИХ хэлэлцэх агуулга бүхий хуулийн зохицуулалттай гэх, мөн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад ч тус гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ТББХ болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр зохицуулсан байгаа нь холбогдох хуулийн заалтууд тодорхойгүй, бодитоор хэрэгжих боломжгүй болгож байна гэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчийн санаачилж буй хуулийн төслийн товч танилцуулга, үзэл баримтлалд дурджээ.

Дээрх агуулгатай санал нийлж, мөн зарим УИХ-ын гишүүдийн ёс зүйг бид нийгмээрээ гайхан хэлэлцэж аргаа барж буй зэрэг асуудлууд байгаа хэдий ч ялангуяа 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг гол асуудал болох “хууль санаачлагч” нарын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаартай холбогдуулан Ерөнхийлөгч ийм хууль санаачлах эрхтэй эсэх талаар энэхүү нийтлэлд хууль зүйн үүднээс бичиж хүргэхийг зорьлоо.

Хуулийн төслийн товч танилцуулгад “Энэхүү хуулийн төслийн зорилго нь ... Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.” гэж, мөн төслийн үзэл баримтлалд “... Эдгээр асуудал нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгт хамаарахгүй, зөвхөн гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болохтой холбоотой материаллаг эрх зүйн асуудал мөн. ...” гэж дурджээ.

Түүнчлэн, төслийн танилцуулгад “... Монгол Улсын Их Хурлын Тхуай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална” гэсэн нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбоотой материаллаг эрх зүйн асуудлаарх Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй бөгөөд энэхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг нэмж олгоогүй болно.” гэж  мөн дурджээ.

Гэсэн хэдий ч уг асуудал нь хэрхэн үндэсний аюулгүй байдлын асуудал болж байгаа, УИХ-ын үйл ажиллагаа, дэгт хамааралгүй гэж үзэж байгаа талаар, мөн МУИХтХ-ийн 36.3 дахь хэсэг нь Ерөнхийлөгчийг уг асуудлаар хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй гэх талаар үндэслэл, гаргалгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж нотлоогүй байна.

Иймд, Ерөнхийлөгч ийм хууль санаачлах бүрэн эрхтэй эсэхтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнтэй холбоотой зарим зүйлсийг дэлгэрүүлж харан тайлбарлахыг оролдлоо.

2019 онд Үнсдэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн нэг өнцөг нь хууль санаачлах бүрэн эрхтэй субъектүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоож өгсөн байдаг.

Тухайлбал, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” болгож өөрчилсөн. 

Дээрх заалтуудад Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх ба дараах хувилбар:

Өмнөх хувилбар:

Нэмж, өөрчилсөн хувилбар /2019/

Хорин зургадугаар зүйл.

1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэнэ.

Хорин зургадугаар зүйл.

1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2019 оны 06 сарын 14, 18-ны өдөр УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2019 оны 08 сарын 28, 29, 09 сарын 04, 05, 07-ны өдрүүдэд тус тус хэлэлцэж байжээ. Улмаар, 2019 оны 11 сарын 14-ний өдөр УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталжээ.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед анх Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхгүй байхаар төсөлд тусгасан байсан боловч үүнийг судлаачид, улс төрчид эсэргүүцсэн санал илэрхийлж, улмаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг тодорхой хүрээ, хязгаартай байх байдлаар төсөлд тусгаж, энэ нь эцэслэн батлагдсан байна.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтөөс харвал уг өөрчлөлтийг оруулахаас өмнө хууль санаачлагч субьектүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гэсэн гурван субьект аливаа хүрээ, хязгааргүйгээр, ямар ч асуудлаар хууль санаачлах эрхтэй байсан бол уг өөрчлөлтийг оруулснаар зөвхөн хуулиар тогтоосон хүрээ, хязгаарт багтаан хууль санаачлах эрхтэй болсон. Харин, төслийн нэг, хоёр болон гурав дахь хэлэлцүүлгийн үеэр энэхүү Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлттэй холбоотой аливаа санал гараагүй, хэлэлцэгдээгүй байна (тус бүрийн хуралдааны тэмдэглэлээс шүүж үзэв).

Улмаар, Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн, эсхүл нэмж, өөрчлөн баталсан байдаг. Тэдгээрийн нэг нь 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга билээ (уг хуулийг 2020 онд шинэчлэн найруулж баталсны дараа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2024 онд мөн дахин шинэчлэн найруулж баталсан).

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2024 оны 05 сарын 16-ны өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын Тухай хууль /шинэчилсэн найруулга/” (“МУИХтХ”) – ийн 36 дугаар зүйлд “Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар” – ыг тогтоож өгсөн байдаг.

Тодруулбал, 36 дугаар зүйлийн 36.1 болон 36.2 дахь хэсэгт зөвхөн УИХ-ын гишүүний болон Засгийн газрын санаачлах эрх бүхий хууль тогтоомжийн төслийг агуулгаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлахаар зохицуулсан.

Мөн МУИХтХ-ийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална” гэх хэлбэрээр 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус уялдуулан зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах эрхтэй гэх хүрээ, хязгаарыг тодорхой тогтоож өгсөн байна. Энэ нь ч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд оруулсан гол өөрчлөлтүүдийн нэг байв. 

Өмнөх хувилбар:

Нэмж, өөрчилсөн хувилбар /2019/

Гучин гуравдугаар зүйл.

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Гучин гуравдугаар зүйл.

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

Тодруулбал, Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгох бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд олгоно гэж Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодорхой тусгасан бөгөөд Ерөнхийлөгч зөвхөн энэ хүрээнд хууль санаачлах эрхтэй болсон байна.

Энэ нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн “парламентын засаглалыг бэхжүүлэх” гэх үндсэн үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт байжээ.

Харин, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд “Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” асуудалд оролцох агуулга бүхий бүрэн эрх байхгүй болохыг та Гучин гуравдугаар зүйлээс харж болно. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Үндсэн хуулиар хязгаарлан тогтоож өгөх нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг гол асуудал байсныг төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүдээс харж болно. Тухайлбал, 2019 оны 6 сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дээрх нэмэлт өөрчлөлттэй холбоотой дараах тайлбарыг хэлж байсан нь тэмдэглэгдэн үлджээ (тэмдэглэлийн 102-р хуудас):

“С.Бямбацогт: Одоогийн Үндсэн хуулийн 33.4-т Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэсэн ийм заалттай. Энүүгээрээ зөвхөн хуулиар гэдэг үгээр тийм үү хууль санаачлаад л хуульдаа өөртөө эрх мэдлийг нэмэгдүүлэх ямар нэгэн одоо Их Хурлаар Засгийн газраар дамжуулж эрх мэдлээ нэмэгдүүлэх байсан ингэж явсаар байгаад Ерөнхийлөгч үе үеийн Ерөнхийлөгч нар маань ингэж явсаар байгаад өнөөдөр 48 хуулиар Үндсэн хуульд байхгүй эрх мэдлүүдийг өөртөө нэмээд авсан.

Үүнийг одоо Үндсэн хуульд дээр яаж зохицуулж байгаа вэ гэхээр 33.4-г Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж. Өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуульд заасан хүрээнд хуулиар олгож болно гээд үндсэндээ эргээд буцаагаад хязгаарлах энийг цэгцлэх ийм одоо зохицуулалтыг Үндсэн хуульд бас оруулж ирж байгаа.”

Мөн, дээрх тэмдэглэлийн 122-р хуудаст дэд ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбат уг нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дараах тайлбарыг хэлж байжээ.

“Нэг нь юу вэ гэхээр, Ерөнхийлөгчид тодорхой хуулиар эрх мэдлийг нь нэмж өгөөд яваад байсан. Түүнийг нь бид нар одоо Үндсэн хуульд заасан хэмжээнд нь Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг нэмж өгч болно. Бусад байдлаар болохгүй гэсэн байдлаар хязгаарлаад өгч байгаа юм.”

Улмаар, төслийн хэлэлцүүлгийн бусад үе шатанд уг өөрчлөлттэй холбоотой аливаа санал гараагүй байх бөгөөд 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл /Лхагва гараг 2019.09.04/ - ийн 7 болон 70-р хуудаст тус тус тусгагдсанаар Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг ийнхүү өөрчлөн найруулснаар батлах санал хураалтад 66 гишүүн оролцож, 57 гишүүн дэмжсэн санал өгч, энэхүү өөрчлөлт 2019 оны 11 сарын 14-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн ижил хувилбараар орж эцэслэн батлагджээ.

Дээрхээс харвал, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэмжээ, хязгаарыг Үндсэн хуульд зааснаар хязгаарлан тогтоох агуулгатай болох нь харагдаж байгаа бөгөөд улмаар Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь энэ хүрээнд хязгаарлагдах юм.

Иймд, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг болон эдгээр хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулсан МУИХтХ-ийн 36.3 дахь хэсэг зэргийг харвал Ерөнхийлөгч нь МУИХтХ-д “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” – тай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй харагдаж байна.

Харин, МУИХтХ-ийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад зааснаар УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалд “... Эдгээр асуудал нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгт хамаарахгүй ...” гэж, МУИХтХ-ийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбоотой материаллаг эрх зүйн асуудлаарх Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахгүй гэх 2 өгүүлбэрээс өөр үндэслэл дурдаагүй гэхэд болно.

Угтаа, тэрээр үзэл баримтлалдаа энэ хуулийн төсөл нь Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн аль хэсэгт заасан түүний бүрэн эрхэд хамаарч буйг тайлбарлах, мөн ямар үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоогүй гэх зэрэг үндэслэл, гаргалгааг тайлбарлан нотлох ёстой юм.

Тухайлбал, МУИХтХ-ийн 15.1-д зааснаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байдаг. Эндээс логик тайлбар хийх гэж оролдвол мэдээж чуулган хуралдахын тулд бүрэн эрх бүхий УИХ-ын гишүүд хэрэгтэй. Түүнчлэн, мөн хуулийн 14.4.2-т зааснаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих” нь УИХ-ын дэд даргын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байгаа зэргээс гишүүний үйл ажиллагааны дэг, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, түүнээс улбаалан яригдах бүрэн эрх нь УИХ-ын үйл ажиллагаатай хамааралтай асуудал гэх системчилсэн тайлбар хийж мөн болох юм. Мөн энэ хэсэгт, Үндсэн хуулийн Хорин ес дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, МУИХтХ-ийн 9 дүгээр зүйл, 23.8.15 дахь заалт зэргээс харвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал нь Ерөнхийлөгчид бус Үндсэн хуулиар УИХ-д бүрэн эрхийг нь олгосон асуудал болох нь харагдана.

Энэ мэт нөхцөл байдлаас харвал УИХ-ын гишүүдийг тангарагаа, хууль тогтоомжоо, ёс зүйн хэм хэмжээг сахидаг болгох шаардлага тавьж буй Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь өөрөө Үндсэн хууль, түүнд нийцүүлсэн баталсан бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа нь энэ асуудал өөрөө Үндсэн хуулийн зөрчил байж болзошгүй харуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан