gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     3.11
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 7
Зурхай
 3.11
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 3.11
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

Т.Онон
Нийгэм
5 цаг 40 минутын өмнө
Twitter logo

Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох 150 хүн жагсаал хийж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ.

Тэд Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалантай биечлэн уулзаж, шаардлагынхаа хариуг авахаар дөрөв дэх өдрөө яамны гадна хүлээсэн боловч сайд гарч ирж уулзаагүй байна. 

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сар шинийн баярын өмнөхөн тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ.

Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж тэд үзэж байна.

Санхүүгийн луйврын улмаас компанийг 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчид  ногдол ашиг авах боломжгүй болсон. Тэд НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм.

Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгааг иргэд хэллээ.

Сайдын албан тушаалаас огцрохыг шаардсан жагсагчдын талаар Э.Бат-Амгалан дараах тайлбарыг өгөөд байна. Тэрбээр "Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж орилдогтой ижил процесс өнөөдөр болж байна. Хаврын чуулган эхлэх гэж байна, нүүрсчид амилж байна. Би энэ талаар маш тодорхой гурван ярилцлага хэвлэл мэдээллийнхэнд өгсөн. Хулгай хийсэн луйвардсан энэ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийг луйвардсан хүмүүс миний эсрэг өдөөн турхирсан улстөрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна. Би өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт ажиллаад даваа гарагт ирсэн. 

Энэ компани Эрдэнэтийн овоолгыг гэрээгээр хүлээж аваад боловсруулах үйлдвэр барина гээд 2010 оноос хойш явсан. Эздүүд нь маш олон солигдсон. 2021 оныг хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй явсан. 2022 оноос хойш энэ үйлдвэр ашиглалтад орсон үйлдвэр юм байна лээ. Манай дүүгээс та нар мэдээлэл авах ёстой.

Барилгын яамны гадаа өвөө эмээ нар голцуу хүмүүсийг өдөөн турхирч, юунд ирснээ мэдэхгүй улстөрийн зорилготой жагсаал цуглаан хийж байна. Тэнд "Зэс эрдэнийн хувь" ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн нэг ч гишүүд байхгүй. Улстөрийн зорилгтой зориудаар зохион байгуулсан энэ жүжгийг талбайн урд талын офисуудаас зохион байгуулж байна" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан