gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"911 хүүхдээс дархлаажуулалтад хамрагдалгүй үлдсэн 18 нь улаанбурхнаар өвдсөн. Бусад нь эрүүл"

Б.Азбаяр
Эрүүл мэнд
6 цаг 17 минутын өмнө
13
Twitter logo

Улсын их баяр наадам болоход ердөө хоёр долоо хоног үлдлээ. Баярлахаас өмнө нийтээрээ бэлтгэл базааж, анхаарал хандуулах чухал асуудал байгааг сануулъя. Энэ бол улаанбурхан өвчний тархалт. 

Бид дэнж хотойтол нааддаг уламжлалтай. Гэхдээ наана нь амжиж тус өвчний эсрэг дархлаа тогтоож авахгүй бол улаанбурхан өвчин бидний дархлаа тогтолцоо дээр наадах эрсдэлтэй байгаа юм.

"Өмнө зүгээр л улс хотлоороо наадаж болоод л байсан. Гэнэт сүржигнэж гэнэ" гэж хэлэх хүн цөөнгүй. Тийм ээ, мэдээж бид ямар ч асуудалгүй наадаж байсан. Учир нь өнгөрсөн жилүүдэд наадам болохын өмнө өнөөдрийнх шиг халдварт өвчний тархалтгүй байсан хэрэг. 

Тодруулбал, он гарсаар улаанбурхнаар 10,065 хүн өвдөж, харамсалтайгаар 7 хүн нас барав. Харин эмнэлэгт 646 хүн, гэрээр 1014 хүн эмчлүүлж байна. Зарим үед хоногт 400 гаруй хүн улаанбурхнаар өвчилсөн тохиолдол ч бүртгэгдэж байна.

Өвчний тархалт өндөр байгаа тул Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой" гэж мэдээлсэн. 

Мөн тэрээр, "1980-аад оноос дэлхий даяар улаанбурханы эсрэг вакцин хийж эхэлсэн. Ковид цар тахлын үед халдварын 1000 тохиолдолд хоёр хүн буюу 135 хүн эндэж байсан бол улаанбурханы 100 тохиолдолд 1-1.5 хүн эндэж байна. Тэгэхээр улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой гэдгийг батлах тоо баримт энэ.

Халдвар их гарч байгаа улс орнуудад товлолын есөн сарыг хүлээхгүй, зургаан сартайгаас нь шууд хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Манай улс хийгээд эхэлсэн.

Товлолт вакциндаа ороогүй нийт хүүхдийн тоо 231 мянга байна. Одоо наадам болж, олуулаа цуглаж халдвар дамжих эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс вакцин хамрагдаагүй хүүхдүүд болон халдвар авсан хүнтэй хавьтал болсон хүн бүрийг вакцинжуулж байна.

Улаанбурханы халдвар 10 жилийн давтамжтай дэгддэг. 2015-2016 онд гарсан халдварын үед 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдийн 94 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж чадаж байсан. Халдвар авч, халдварыг тархааж болох бүх хүн амыг вакцинжуулалтад хамруулах нь чухал үр дүнтэй.

Өвчлөлгүй байсан Баян-Өлгийд 6-р сарын 20-ны өдөр халдвар бүртгэгдэж, Монгол Улс даяар халдвар тархсан. Сэлэнгэ, Говьсүмбэр, Увс аймгууд вакцины насныхныг 100 хувь хамруулсан байна.

Өвчилсөн 8000 хүний 71.5 хувь нь вакцин хийлгээгүй. Тэгэхээр вакцин эсэргүүцэгч нарт боль оо, битгий гай болоод бай. Үүний чинь цаана хүн үхээд байна шүү дээ. Тэгвэл өвдсөн хүүхдүүдийг аврах замаа заагаад өг гэж хэлье" гэсэн юм. 

ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ӨВЧИЛСӨН Ч ХҮНИЙ ДАРХЛАА ТОГТОЛЦООНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ

Тэгвэл анхан шатлалын эрүүл мэндийн байгууллага болох өрхийн эмнэлгүүдэд нөхцөл байдлыг тодрууллаа. БЗД-ийн VI хороо, "Оцело сэргэлт" ӨЭМТ-ийн Их эмч М.Эрдэнэсувд, "Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх бүрэн боломжтой. Гэвч ковид-19 цар тахлын үеэр вакциныг эсэргүүцэх хүн цөөнгүй байснаас одоо ч гэсэн вакцин хийлгэх нь сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт нийтийн дунд байна.

Коронавирусийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахаар нэг жилийн хугацаанд вакцин гаргаж, сөрөг урвалыг хангалттай туршаагүй нь үнэн. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга байсан учраас ДЭМБ-аас дархлаажуулахыг зөвшөөрсөн.

Гэтэл нийтийн дунд бүх вакцин сөрөг үр дагавартай гэсэн ойлголт бий болсноос 65 жил ямар ч аюулгүйгээр дэлхий дахинд хэрэглэж буй улаанбурханы эсрэг вакциныг хүртэл хийлгэхгүй гэх болсон.

Жишээлбэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургууль манай хороонд харьяалдаг юм. Сургуулийн 5-10 ангийн сурагчид буюу хамгийн их халдвар өргөн тархацтай байгаа тэдний насны 911 хүүхэд 9-24 сартайдаа улаанбурханы товлолт вакциндаа хамрагдаагүй байсан.

Бид сургуулийг халдваргүйтгэсний дараа сурагчдыг дархлаажуулалтад хамруулах ёстой байв.

Гэвч дээрх дурдсантай ижил шалтгаанаар эцэг эхчүүд хүүхдэд вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцсэн. Тиймээс эцэг эхчүүдэд нийт хоёр удаа сургалт орсны дараа зөвшөөрлийг авч сурагчдыг дархлаажуулсан юм. 

Эмчлэгдсэнээс хойш зургаан сарын турш үргэлжлүүлэн хамт амьдардаг хүмүүсийн хамтаар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай.

Харин 18 хүүхдийн эцэг эх зөвшөөрөөгүйн улмаас вакцин хийлгүй үлдсэн. Үр дүнд тэр 18 хүүхэд л улаанбурхнаар өвдсөн бол бусад нь бүгд эрүүл. Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдах нь тухайн халдварт өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалах боломж гэсэн үг. 

Халдвараар өвчилсөн тохиолдолд амь насаа алдах хүртэл хүндрэх эрсдэлтэй. Нөгөө талаас хөнгөн хэлбэрээр өвчилсэн ч гэсэн хүний дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Халдвар эмчлэгдсэн ч гэсэн альваа төрлийн халдварт өвчин тусах магадлал нэмэгддэг хоруу чанартай.

Эмчлэгдсэнээс хойш зургаан сарын турш үргэлжлүүлэн хамт амьдардаг хүмүүсийн хамтаар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай. Учир нь улаанбурханы халдвараар дахин өвдөх эсвэл бусад төрлийн халдварт өртөх эрсдэл өндөр гэж ойлгож болно" хэмээн ярилаа. 

ЕРӨНХИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Улаан бурхан нь тухайн өвчтөний биеийн дархлаанаас хамаараад хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлнэ. Хөнгөн хэлбэрээр өвчилбөл тууралт, халуурах шинж илэрч 5-7 хоногт түргэн эдгэрнэ. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой.

Дархлааны дутмагшилтай тохиолдолд дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлнэ. Дунд болон хүнд хэлбэрийг зөвхөн ХӨСҮТ-ийн амьсгалын замын халдварын тасагт мэргэжлийн эмчийн хяналтын доор эмчилнэ. Хүндрэл нь эрт ба хожуу үеийн гэж ангилалтай.

Насанд хүрсэн хүн тууралт багатай хэрнээ хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөртэй. Улаанбурханы вирус дэлүүнд хамгийн их өтгөрөлтэй байх боловч хүнд үед бүх биеэр тархаж бүхий л эрхтэн системийг гэмтээнэ.

Нийт өвчлөлийн 1-1.8 хувь нь нас баралтаар төгсдөг. Эпидеми тархалтын үед энэ бол ноцтой тоо болно. Уушгины хатгаа, хоолой бачуурлын хүндрэлээс бага насны хүүхэд, ерөнхий хордлого, менингоэнцефалитаар насанд хүрэгчид нас барах эрсдэлтэй.

Улаанбурханы тууралт чихний ар, толгойн хуйх хэсгээс эхэлж доошоо туурч эхэлнэ. Гар, хөлийн үзүүрээр туурч дуусна. Нууц үе 9-11 хоног. Эхлэхдээ халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, цочиромхой болох, хоолны дуршил буурна.

Улайралтын үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ.

Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнх тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрвээ таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй.

Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь улаанбурханы эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш 1-3 хоногийн дараа эдгээр нь илэрнэ.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Нэн түрүүнд даруй эмч, эмнэлгийн байгууллагад хандана. Улаанбурханы вирус тасалгааны хэмд 34 цаг халдварлах идэвхтэй байдаг ба 60 хэм, нарны гэрэл, хэт ягаан туяа, халдваргүйтгэх бодист үхнэ. Өрөөнд байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэх шаардлагатай.

Хэвтрийн дэглэм сахиж, даарч хөрөхгүй, витамин, чанартай хоол унд, шингэн сайн өгнө. Амны хөндийг буцалсан ус, содын 2 хувийн уусмалаар зайлуулна. Бүдэг гэрэлтэй байлгаж нүд нуух ихтэй бол буцалсан усаар цэвэрлэж антибиотектой дусаалга хэрэглэж болно.

Нялхсын хувьд ээжүүд нь хөхөө ойр ойрхон хөхүүлэх, шингэн сайтар өгөх, унтуулж амраахыг хичээнэ. Хөхөөр хооллож буй хүүхэд эхийн дархлаа авах тул өвдсөн ч хөнгөн хэлбэрээр өвддөг.

ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ

Улаанбурханаар өвчлөөд эдгэсэн хэдий ч вакцин тариулах насанд хүрээгүй нялх хүүхэдтэй айлуудаар хэсэхгүй байхыг зөвлөж байна.

Вирус нь амьсгалын замаар халдварлахаас гадна халдвартай гараар нүдээ нухахад хүртэл халдварлана. Вирус амьсгалын дээд замаас ярих, ханиах, найтаах үед гадаад орчинд цацагдаж халдварыг тараана. Халдварлалтын индекс хамгийн өндөр буюу 100 хувь. Жилийн улирал хамаарахгүйгээр дэгдэж тархаж өвчлүүлнэ.

Ихсээр халдвар орсон бол улаануудын ижил ургийн гажиг үүсгэх магадлалтай. Хэрэв ХДХВ халдвартай хүн улаанбурханаар өвчилбөл нас баралт 70 хувь.

ДАРХЛААЖУУЛАЛТАД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ

Улсын хэмжээнд голомтын дархлаажуулалтад хамрагдвал зохих 75,657 хүн байна. Үүнээс голомтын хариу арга хэмжээ авсан 51,687 хүн буюу 78.3 хувьтай буй.

Хэн дархлаажуулалтад хамрагдах вэ:  Хүүхдийг 9 сартайд эхний тун, 2 настайд хоёр дахь тун буюу улаанбурхны эсрэг товлолт вакцинд хамруулна. Ингэснээр хүүхэд насанд хүртлээ тус халдвараар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хэрэв өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлээс хамгаалагдана. 

Хэрэв хүүхдийг товлолт вакцин хийлгээгүй эсвэл хамрагдсан эсэхийг мэдэхгүй байгаа бол хүүхдийн эрүүл мэндийн "ягаан дэвтэр", "e-mongolia" цахим системээс шалгаж болно. Хүүхдэд хийсэн товлолт вакцин нь 20 хүртэлх жилийн дархлаа тогтоодог. 

Тус халдварт өвчний тархалт өндөр бөгөөд 0-4 хүртэлх насныхан хүндээр өвдөж буй тул 6 сараас эхлэн товлолт вакцины эхний тунд хамруулж буйг ЭМЯ-аас мэдээлж буй. Мөн энэ насны хүүхдэд халдвар зөөвөрлөн авч ирж буй хавьтал нь ах эгч нар нь буюу 10-15 насныхан байгаа юм. 

Тиймээс улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтал болсон бөгөөд өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг ХӨСҮТ-ээс зөвлөв. 

Вакцинаа хаана хийлгэх вэ:  Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дүүрэг, өрхийн эмнэлгүүд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллаж, үзлэг, дархлаажуулалт хийж байна.

  • Ажлын өдрүүдэд: 08:00-21:00 цаг 
  • Амралтын өдрүүдэд: 10:00-16:00

Мөн улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан ХӨСҮТ эмнэлэг энэ сарын 28-аас долоодугаар сарын 5-ны өдрийн Бямба гарагийг дуустал ажиллахаар болжээ. 

Түүнчлэн сайн дураар дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн амбулаториор 10 мянган төгрөгийн хураамж төлж үйлчлүүлэх боломжтой. 

Ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээлэл:

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан