gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -5
  • Зурхай
     2.13
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -5
Зурхай
 2.13
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -5
Зурхай
 2.13
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Баярхүү: УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ

Улс төр
2 цаг 12 минутын өмнө
3
Twitter logo

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг ийнхүү дүгнэж байна.
 
Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, энх тайванч, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирснийг УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал харуулж байна.

Хоёр хөрштэйгээ харилцааны түвшинг тэнцүүлж чадсан, хоёр хөрштэй харилцахдаа тэнцвэр барьж байна, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд ч тэнцвэр барьж байна. Олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж байна. УИХ-ын даргын айлчлалтай яг давхцаад БНХАУ-тай Гадаад хэргийн дэд сайд нараар ахлуулсан стратегийн зөвлөлдөх уулзалт эх орондоо хийлээ.

УИХ-ын даргын айлчлалын өмнөхөн Ерөнхий сайд Давост дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Энхийн зөвлөлд нэгдэж байгаагаа дэлхий дахинд харууллаа.

Үүсгэн байгуулагч анхдагч улсын нэгээр тодорлоо. Гадаад харилцааны сайд маань АНУ-д айлчлаад ТНБД-тай хэлэлцээ хийгээд явж байна. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барьж харилцаж байгаа сүүлийн дөрвөн үйл явдлыг би жишээлж байна.
 
Энэ том өнцгөөсөө Монгол-Оросын харилцааг харах хэрэгтэй юм. УИХ-ын даргын айлчлал бол тэгж их шүүмжлүүлээд байхаар явдал биш. Шүүмжлэх эрх нь ард иргэдэд бий. Тэд шүүмжилнэ, хардана, үгээр дайрна. Тэр бол тэдний эрх. Гэхдээ тэд тийм олуулаа, массаараа биш шүү дээ.

Монголчуудын олонхийн санаа сэтгэлд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүй гүн бат суусан, хоёр их хөршөөсөө хойд хөршөө илүүд тавьдаг. Тийм учраас нийгэмд энэ айлчлалыг зөв үнэлж дүгнэж таарна.
 
Дэлхийн нийтийн уур амьсгал төвөгтэй, манай хоёр хөрш ба гуравдагч хөрш гэж үздэг Өрнөдийн гүрнүүдийн хооронд зөрчилтэй, маргаантай байгаа боловч манай улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ үнэнч байна гэдгээ Гадаад харилцааны сэргэлтийн энэ он жилүүдэд нотлон харуулж байна. Айлчлалууд хоёр урсгалтай, тогтмолжсон, өргөн хүрээг хамарч байна.

Үүнийг Монгол-Оросын харилцааны өнөөгийн өрнөлт харуулна. УИХ-ын даргын айлчлал бол хариу айлчлал. ОХУ-ын Төрийн Думын дарга манай улсад 2023 онд албан ёсоор айлчлаад урьсны дагуу хариу айлчлал.

Тэгээд ч энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хоёр талдаа тэмдэглэнэ. Энэ ойн олон арга хэмжээний эхлэл болгож УИХ-ын дарга Москваг зорьсон. Парламент хоорондын харилцаа маш идэвхтэй хөгжиж байна.
 
Нөгөө талаас Монгол маань Оросоос хэрхэн ямар хамааралтай билээ гэдгээ бодолцох нь зүй. Бензин шатахуун, эрчим хүч гээд нүүрээ улалзуулан гуйдаг улс шүү дээ бид бол. Тэр талаасаа ч өндөр дээд түвшинд, хүн хоорондын, удирдагч хоорондын итгэмжилсэн харилцаагаа алдахгүй байх хэрэгтэй.

Орос, Хятад хоёртой тэр ч өнцгөөс бид харилцаагаа хөгжүүлж ирсэн. Гурван улсын Төрийн тэргүүнүүд Бээжинд уулзаад 5 сар өнгөрч байна. Тэр уулзалтыг залгуулаад манай Ерөнхий сайд Владивостокт Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан, дараахан нь Москвад ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад очиж оролцсон, одоо УИХ-ын дарга айлчилж байна. Дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж байна.
 
Тийм учраас УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд хүндтэй байр эзлэнэ гэж бодож байна.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан