Өнгөрч буй энэ долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг эргэн санацгаая.
Төрийн ордонд хоёр суудал эзгүйрэв. УИХ-ын дарга болон Засгийн газрын тэргүүнийг энэ сарын 17-нд ар араас нь чөлөөллөө. Энэ нь Монгол Улс ардчилсан тогтолцоотой болсон, сүүлийн 35 жилийн түүхэд анх удаагийнх юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын олон удирдагчийг чөлөөлсөн, огцруулсан тохиолдлууд бий. Харин хамтад нь мөн нэг намын хоёр удирдагчийг зэрэг буулгаснаараа өчигдрийн үйл явдал онцлог байв.
ТЭД ЮУ ХЭЛСЭН БЭ?

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх тухай ТББХ-ны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 114 гишүүнээс 102 нь дэмжсэнээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр,
намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, хань ижил, гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд, хуулиас давсан авир, үйлдэл гаргаж дарамт шахалт үзүүлсэнд туйлын харамсаж байна.
Намайг Улсын Их Хурлын даргын албан тушаалд байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг, гэм зэм байхгүй.
Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой гэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.

Өнөөдөр харамсалтай нь асуултад хариулах боломж олдсонгүй. Тийм учраас үгээ дуустал хэлэх боломж олгохыг хүсэж байна.
Эдийн засгийн сэргэлт эргэн ирж буй нь баялгийн хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тэмцлийн гарааны үр дүн юм. Би бүх Монголыг дээрэмдсэн баялгийн хулгайтай тэмцээд, эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг өсгөх гэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ бол бидний санаачилж, хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс учраас үүнийгээ бид бодитой хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгосон.
Бид, Монгол Улсын Засгийн газар БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД-ын төлөө ухрах эрхгүй тэмцэх гэж бүрдсэн. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том төсөл гэж зарлан ажилдаа орсон, үр дүн ч гарч байна. Хүний хөгжлөө дэмжихийн тулд баялгийн хулгайтай тэмцсэн орлогоор Үндэсний баялгийн сангаа арвижуулж, бодитой хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ гэж үзсэн.
Цалингаа нэмүүлэхээр эмч, багш нар жагсаж, цас шуурга орон даяар дэгдсэн, хахир өвлийн аман дээр ордонд ажил биш улс төр буцалж байна. Хэрүүл биш ажлаа хий, өвөл айсуй, өвс тэжээл, гэрэл цахилгаан, ус дулаан, түлш шатахуунаа анхаар гэж цаг улирал, ард түмэн, амьдрал өөрөө шаардаж байна.
УИХ-ын даргыг нүүрсний хулгайтай тэмцэж, эдийн засгаа сэргээн шийдэмгий ажиллаж буй, бодит үр дүн гаргаж буй Засгийн газраа дэмжиж ажиллана гэж бодсон болохоос өөрөө гардан зохион байгуулж огцруулах ёс зүйгүй, хууль дүрэмгүй, төрийн ажлыг гацаасан үйлдэл, эс үйлдлүүд тань Үндсэн хууль, засаглалын хямралд түлхэн оруулсанд Ерөнхий сайдын хувьд ч харамсаж байна гэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.
УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл УИХ-ын даргын үүрэгт ажлыг дэд дарга Х.Булгантуяа гүйцэтгэнэ. Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн 43.2 дахь хэсэг, 44.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилно.
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Сүүлийн өдрүүдэд бид УИХ-д санал хураахдаа асуудлыг хэрхэн томьёолохоос их зүйл хамаардаг болохыг ойлгов. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ "Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураах нь Үндсэн хуулийг зөрчинө гэж үзэж ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал нар Төрийн ордонд өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэц энэ асуудлаар маргаан үүсгэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
|
|
|
|
|
“ЕС-ыг огцрохыг дэмжихгүй” гэсэн саналыг дэмжих
|
|
|
|
“ЕС-ыг огцрохыг дэмжихгүй” гэсэн саналыг дэмжихгүй
|
|
|
|
“ЕС-ыг огцрохыг дэмжих” гэсэн саналыг дэмжих
|
|
|
|
“ЕС-ыг огцрохыг дэмжих” гэсэн саналыг дэмжихгүй

Багш нар энэ сарын 16-наас хугацаагүй ажил хаялаа

Монголын багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэхийг шаардаж есдүгээр сарын 24-нд төв талбайд жагссан. Тэд тус жагсаалыг зохион байгуулснаар үр дүн гарахгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл 2025.10.16-ны 08.00 цагаас эхлэн орон даяар боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх шаардлагын дагуу хугацаагүй ажил хаялаа.
БШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын яамны хамтын хэлэлцээрийн маргааны үндсэн дээр нийт багш, ажилчид ажил хаяв.
Монгол Улсын нийт албан хаагчдын дундаж цалингийн статистик мэдээгээр 2024 онд 2.2 сая, 2025 оны хоёрдугаар улиралд 2.5 сая төгрөг байжээ. Гэтэл ЕБ-ын дунд сургуулийн багш нарын үндсэн цалин 1 сая 480 мянга, цэцэрлэгийн багш нарынх 1 сая 595 мянган төгрөг байна. Багш нарын амьдрах нөхцөл хүнд, шударга бус байна гэв.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА

Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалт энэ өдрүүдэд орон даяар үргэлжилж байна. Энэ вакцины ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй сэтгүүлч Э.Энхмаа ярилцлаа.
Н.Эрдэнэхүү "Вакцинжуулалтыг эрт хийж эхэлсэн бол умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, өвчлөл газар авахгүй байх боломжтой байв. Жишээлбэл, Монголд 2023 онд 465 хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж, тэдгээр иргэдийн 165 нь тухайн жилдээ нас баржээ. Хэрэв бид вакцинжуулалт хийсэн бол ийм олон хүн умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй. Өвдлөө гэхэд ийм олноор нас барахгүй байсан" гэв.
НИТХ-ын гишүүн Б.Эрдэнэсүхийг баривчилжээ

НИТХ-ын гишүүн Б.Эрдэнэсүхийн эхнэр олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон гэж видео ярилцлага өгч мэдэгдэв. Иргэн О.Нарангарав эрхээ хамгаалуулахын тулд олон байгууллагад хандсаны нэг нь ХЭҮК гэсэн юм. Гэвч хариу өгөөгүй гэж мэдэгдсэн.
Тэрээр Хүний эрхийн үндэсний комисст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа өнгөрсөн сарын 24-нд гомдол мэдээлэл гаргажээ.
ХЭҮК гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэлд байнгын анхаарал хандуулж ажилладаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн Цагдаагийн байгууллага шалгана. Энэ хэргийг шалгах ажиллагааны явцын талаар ХҮЭК Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцжээ. Хэрэг шалгах ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Хохирогч эмэгтэйг өчигдөр хамгаалалтад авсан гэв.