Баянчандмань суман дахь ХААИС - ийн сургалт судалгааны мод үржүүлгийн талбайд энгийн усаар усалсан шинэсний тарьцын өсөлт бага байхад, хүчилтөрөгчийн нанобөмбөлөгтэй усаар усалсан тарьцынх илүү сайн байлаа. Яагаад тарьсан үр бүхэн мод болж ургадаггүй вэ гэсэн асуултын хариулт дээр багахан ч гэсэн түлхэц болох энэ ялгааг тус сургуулийн судлаачид бодит туршилтаар харуулжээ.
Хөрсний доройтол, усны хомсдол, уур амьсгалын дулаарал, хуурайшилт эрчимжсэн энэ үе манай орны ой, хөдөө аж ахуйн салбарт томоохон сорилтууд тулгарч буй. Энэ үед усыг хүчилтөрөгчийн нано хэмжээст бичил бөмбөлгүүдээр баяжуулах технологийг ашиглан үр тарьц ургуулах, хүнсний ногооны ургац нэмэгдүүлэх шийдлүүдийн нэг нь байж болохыг энэхүү судалгаа харуулжээ.
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН НАНОБӨМБӨЛГИЙН ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?
“Нано” гэдэг нь метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хэт бичил хэмжигдэхүүн. Хүчилтөрөгчийн нанобөмбөлөг нь хүний үсний ширхгээс ойролцоогоор 2500 дахин жижиг хэмжээтэй байдаг. Энгийн агаарын бөмбөлөг усны гадаргуу руу хурдан хөөрч, богино хугацаанд хагардаг бол нанобөмбөлөг нь маш жижиг хэмжээ, гадаргуугийн цахилгаан цэнэгийнхээ ачаар усан дотор урт хугацаанд тогтвортой оршиж, хүчилтөрөгчийг ургамлын үндэс болон хөрсний гүн рүү тасралтгүй шингэдэг аж.
Өөрөөр хэлбэл, энэхүү хүчилтөрөгчөөр баяжигдсан ус зөвхөн ус - чийгшүүлэгч бус, хөрс ба ургамлын үндсийг амьсгалуулах, хөрсний бичил организм идэвхтэй болох сайн нөхцөлийг бүрдүүлдэг.
Судлаачид эхний шатанд нанобөмбөлөгтэй ус ургамлын үрийн соёололтод хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Учир нь үрийн соёололт нь цаашдын ургац, амьдрах чадварыг тодорхойлдог хамгийн чухал үе шат. Нанобөмбөлөгтэй усаар усалсан үрийн соёололт энгийн ус бүхий хувилбараас 16-18% иар илүү соёлолттой, үрийн мөөгөнцрийн өвчлөл энэ хэмжээгээр бага байгаа нь тогтоогджээ.

Агроэкологийн сургуулийн доктор M.Хишигжаргал хэлэхдээ, “Лабораторийн нөхцөлд нарс, шинэс, хүлэмжийн зарим ногооны үрийг энгийн болон нанобөмбөлөгтэй устай туршилт тавихад соёололт, хлорофиллийн агууламж, биомассын өсөлтийн ялгаа тод ажиглагдсан.
Нанобөмбөлөгтэй ус нь үрийн соёололтыг илүү идэвхжүүлэхээс гадна шилмүүст модны тарьц ургуулахад өндрийн өсөлт, шилмүүсний диаметрийн өсөлтийг нэмэгдүүлж байгааг тогтоолоо. Энэ байдал лабораторийн нөхцөлд бортоготой туршилт, мод үржүүлгийн газарт ил талбайд тарьж ургуулах замаар хоёр өөр орчинд гурван зүйлийн шилмүүст мод, хоёр төрлийн хүнсний ногооны үр ургуулах явцад энгийн ба нанобөмбөлөгтэй усаар услах хоёр хувилбартайгаар хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад, шилмүүст модны тарьц, ялангуяа шинэсний тарьц ургуулахад хөрсний чийг барих чадвар сайжирч, фотосинтезийн идэвх нэмэгдсэн нь ургамлын амьдрах чадварыг дээшлүүлж өсөлтийг дэмжсэн гол хүчин зүйл болсон гэв.
Энэхүү технологийг нь ургамалын өсөлт хөгжилт, шим тэжээлийн бодисын шингээлт болон хөрсний шинж чанарт чухал нөлөө үзүүлж байгааг Хөрс судлаач доктор Д.Ариунцэцэг, Агрономич доктор З.Эрдэнэчимэг нар онцолж байна.
-“Хүчилтөрөгчийн нанобөмбөлөг нь хөрсний агааржилтыг сайжруулж, бичил биетний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Ингэснээр органик бодисын задрал эрчимжиж, мөн хөдөлгөөнгүй байсан шим тэжээлийн элементүүд исэлдэлд орж, ургамалд шингэгдэх хэлбэрт орж хөрсний уусмалд шилжүүлдэг” гэв.
Үүний үр дүнд хөрсний урвалын орчин буурч, ялзмагийн хэмжээ нэмэгдэн, давсжилт багассан, хөдөлгөөнт шим тэжээлийн бодисууд нэмэгдсэн нь туршилтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нанобөмбөлөгтэй ус нь хөрсөнд байгаа шим тэжээлийг амилуулж өгч байна.

Монголын мод үржүүлгийн газруудад ус нөөцлөх саванд замаг үүсэж, ус богино хугацаанд муудах асуудал түгээмэл байдаг аж. Харин хүчилтөрөгчжүүлсэн ус бүтэн сарын турш чанараа алдахгүй хадгалагдсан нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтойг судлаачид тэмдэглэж байна.
Олон улсын судалгаагаар уг технологи нь мөөгөнцрийн өвчлөлийг 60–70 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон нь энэ дүгнэлтийг бататгаж байна. Туршилт судалгааны үед бид баяжуулсан усан дахь ууссан хүчилтөрөгчийн хэмжээг, энгийн усныхтай харьцуулан хэмжиж хяналт хийж байсан.
Ус судлаач, экологич доктор Т.Байгал-Амар “Нанобөмбөлөгтэй ус нь үрийн соёололтыг дэмжээд зогсохгүй ургах орчны орчны хорт бодисыг саармагжуулж, хөгц мөөгөнцрийг багасгадаг нь үрслэгээ, тарьц бойжуулахад шууд нөлөө үзүүлнэ гэв.
ДЭЛХИЙД ХААНА, ЯАЖ АШИГЛАЖ БАЙНА ВЭ?
Нидерланд, Япон, АНУ зэрэг оронд хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн технологи хөдөө аж ахуйн салбарт аль хэдийн “ногоон хувьсгал” хийж эхэлжээ. Нидерландын хүлэмжийн аж ахуйнууд уг технологийг ашигласнаар ургацаа 25 хувиар нэмэгдүүлж, химийн бордооны хэрэглээгээ эрс бууруулсан байна.
Японд далайн бүтээгдэхүүнийг амьдаар нь тээвэрлэх, бохирдсон нуур, цөөрмийг химийн бодисгүйгээр цэвэрлэхэд энэ аргыг өргөн хэрэглэж байна. Мөн Чили зэрэг хуурай уур амьсгалтай орнуудад ойжуулалтын төсөлд нэвтрүүлснээр усны хэрэглээг 30 хувиар хэмнэж, модны амьдрах чадварыг мэдэгдэхүйц сайжруулсан туршлага бий.
Нанобөмбөлөг үүсгэх төхөөрөмжийн өртөг, хээрийн нөхцөлд тасралтгүй ашиглах боломж, жижиг фермерүүдэд хүртээмжтэй эсэх асуудал одоогоор нээлттэй хэвээр.
Эдгээр асуултад хариу өгөхийн тулд дараагийн шатны өргөн хүрээтэй хээрийн туршилтууд шаардлагатайг судалгааны баг онцоллоо.
Судалгааг Канад Улсын Элчин сайдын яамны санал, хамтын ажиллагааны хүрээнд “GAIA WATER” компаний технологийг ХААИС- ийн Агроэкологийн сургуулийн судлаачдын баг “Тэрбум мод сан”- ийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн ойжуулалт нөхөн сэргээлтийн төслийн дэмжлэг-санхүүжилтээр 3 жилийн (2023-2025) хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна.
Хэрвээ энэхүү технологийг үйлдвэрлэлд өргөн цар хүрээтэй нэвтрүүлж чадвал усны хэрэглээг хэмнэх, суулгацын амьдрах чадварыг нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх юм.
Монгол орны ойн санг бүрэлдүүлэгч шинэс мод нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч гол хүчин зүйлийн ургамал юм. Шинэсэн ой нь ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз нөөц болдог ач холбогдолтой ургамал.
Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хуурайшилт шинэс модны байгалийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж буй энэ үед хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн технологи нь шинэс модны үрийг эрүүл соёолуулах, тарьцын амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд хамгийн том шийдэл болж байна.
Энэ нь зөвхөн нэг инновацийн тухай бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх түүнчлэн Монгол орны ой ба хөдөө аж ахуйн салбарт амжилттай ойжуулалт нөхөн сэргээлт хийх тарьц суулгац бэлтгэх, тогтвортой хүнсний ногоо таримал ургуулах шинэ алхмуудын нэг байж болохыг судлаачид онцолж байна.
Энэ хүрээнд өрхийн болон ААН-үүдтэй хамтран ажиллах, эдийн засгийн үр өгөөжийг нарийвчлан тооцоолох шаардлагатай. Судлаачид эдийн засгийн үр өгөөжтэй, хэрэглэхэд хялбар, экологид ээлтэй шинэ технологи, сайн туршлага болон орчин үеийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх туршин судлах ажлыг ийн хийсээр байна.