gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.08
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БАЙНГЫН ХОРОО: Монгол Улс Парламентын засаглалтай юм бол Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг баталж болохгүй

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 52 минут
2026.04.07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гарагийн /2026.04.07/ хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар: 

  • Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх
  • Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан 
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов, Сонсгол даргалагчийг томилох тухай/ 
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 

  15 цаг 41 минут
2026.04.07

  15 цаг 55 минут
2026.04.07

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад хэцүү төсөл байна. Хуулийн төслөөс харахад зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн алдаа гаргавал эгүүлэн татна. Тойргоос сонгогдсон гишүүнийг эгүүлэн татахгүй гэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүдийг яагаад ингэж ялгаварлаж байна вэ?

А.Үйлстөгөлдөр, Энэ төслийг улс төрийн ямар нэг үйл явдалтой холбогдуулан санаачлаагүй. Иргэд сонгогчид намыг дугуйлдаг. Намыг хариуцлагын гадна үлдээж болохгүй. Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд хүн зодсон уу, яасан нэг зүйл боллоо. Энэ хууль батлагдвал Энхтүвшин гишүүнийг эгүүлэн татах уу?
УИХ-ын гишүүн Лүндэг хамгийн бага ирцтэй гишүүдийн нэг. Энэ хууль батлагдвал эгүүлэн татагдах уу?
М.Нарантуяа-Нара гишүүн нийгмийн сүлжээгээр ёс бус үг хэрэглэж лайв хийсэн гэж шүүмжилдэг. Энэ асуудал ёс зүйн ноцтой зөрчил болох уу?

А.Үйлстөгөлдөр, Ёсзүйн дүрэм гэж бий. Энэ дүрмийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг өөрөө тодорхойлно. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Зарим гишүүдийн асуудлыг та хэлж байна. Та бүхэн ёс зүйн зөрчлийн асуудлыг өөрсдөө томъёолно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, энэ хууль дээр бид хоёр зүйлийг анхаарах ёстой. Төрийн 3 том институц бие биеийнхээ бүрэн эрхэд халдахыг хуулиар хориглосон. УИХ-ын тухай хуулийн 4.1-д, “УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж болохгүй” гэж заасан. Нөгөө талаас энэ асуудлыг бусад хуулиар зохицуулахгүй гэж заасан.

УИХ бол төлөөллийн байгууллага. Үндсэн хуульд “...Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ” гэж заасан. УИХ-ын гишүүн бол төрийн эрх баригч шийдвэр гаргагч хүн.

Төрийн эрх баригч байгууллагын эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Тэгэхээр энэ төсөл Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдалд оруулж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад сайн ярих хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт УИХ, Ерөнхийлөгчийн институц хооронд маргалдаан гарвал юу ч болж мэдэх нөхцөлд хүргэх учир ингэж хуулиар хориглосон байдаг.

УИХ бол юуг ч өөрчилж болох эрх мэдэлтэй төрийн ннституц. Үүнийг Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч өөрчилж болохгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ төсөлд төрийн эрх мэдэлд нөлөөлөх нэг заалт орсон байна. Парламентад олон жил суухдаа харахад, хэдхэн хүний зөрүүтэй саналаар төрийн эрх мэдэлд нөлөөлөх шийдвэр гарах болдог.

Тухайлбал, 1990-ээд оны эхэн үед төрийн эрх мэдэлтэй холбоотой шийдвэр гаргахад нөлөөлдөг ганц хүн нь О.Дашбалбар байлаа. Өнөөгийн энэ хуулиар бол Дашбалбарыгаа эвтэйхэн зайлуулж болохоор болж байна. Тийм учраас аль ч орны парламентад гишүүдийн эгүүлэн татахыг хориглодог. Төрийн эрх мэдэлд нөлөөлж болох учир тэр. Нэг хүн өөрчлөгдөхөд төрийн эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт орох тохиолдол гарна, амьдрал баян.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Энэ хуулиас болж Монголын парламентын засаглал хаашаа явах вэ гэдгийг хууль санаачлагчид ерөөсөө бодоогүй байна. Ойлгомжтой шүү дээ, энэ хуулиар хэдэн хүнд л хариуцлага тооцох гээд байгаа шүү дээ. Зарим нь энэ танхимд сууж л байна.

Энэ хүмүүст хариуцлага тооцохыг бид ч хүсэж байгаа. Гэхдээ ямар ч анчид ан хийх гэж байгаа нь энэ гээд ой модоо шатаадаггүй. Зүгээр л ангаа хий л дээ, яагаад парламентыг нураах гээд байгаа юм.

Тодорхой хоёр л заалт байгаа шүү дээ. Ёсзүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татах, дээр нь жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах. Энэ хоёр заалт та нарын өргөн барьсан төслийн амин сүнс нь шүү дээ. Энэ хоёр заалтгүйгээр энэ хууль санаачлагчдад ч хэрэг болохгүй. Энэ парламентын гишүүдэд Монголын парламентын баганыг ашиглөх эрх байхгүй. Энэ асуудлыг яриад суух эрхгүй. Биднээр дуусаж буй парламент биш шүү дээ. 

  17 цаг 57 минут
2026.04.07

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, 
Хэлбэр баахан ярилаа. Би агуулга руу оръё гэж бодож байна. Монгол Улс парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу? Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу, эсвэл парламентад Ерөнхийлөгч хичээл заадаг юм уу? Энэ асуудлаар бид сүүлийн 30-аад жил хэрэлдлээ. Би хүн яриагүй, битгий сүбьектив хүлээж аваарай. 

Үйлстөгөлдөр “бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд“ гэж хэдэн ч удаа хэлэв. УИХ-ын гишүүд нь “төрийн эрх барих дээд байгууллагын хувьд” гэж байна. Ингээд энэ хоёр институц хоорондоо мөргөлддөг. Хэн нь том юм бэ? гээд зодолддог.  Гүйцэтгэх засаглал гэж өнөөдөр үндсэндээ байхгүй боллоо.

Хууль тогтоох засаглалыг прокуророос далгайлгаж, нэг крантаар “гоожуулдаг” байсан бол одоо Цэцээр, Ёс зүйн дэд хороогоор, Улсын дээд шүүхээр “гоожуулах” юм байна. Санаа нь маш ойлгомжтой. Энэ төслийг батлахгүй бол ард нийтийн санал асуулга гээд парламентыг тараах асуудлыг ТББ-ын хэдэн нөхдүүд тавих юм байна. Ийм ойлгомжтой зүйл дээр 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй хүчирхэг парламент үг хэлж чадахгүй тойруу утгаар ярьж байгаад харамсаж байна. Хэрэв Монгол Улс парламентын засаглалтай хэвээрээ бол ард түмэн зөвхөн сонгуулиар төрийн эрх барих эрхийг парламентад түр хугацаанд шилжүүлдэг. Өөр хэнд ч биш. Парламентын дархлаа гэдэг бол ард түмний өгсөн саналын эрхийг хамгаалж байгаа юм. 

Юм эргэнэ, их өөрчлөгдөнө. Хэрвээ Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байсан бол Б.Хэрлэн гишүүн та өнөөдөр энэ хуулийг баталъя гэж ярьж чадахгүй.

Энэ эрхэд ноцтойгоор халдах гэж байна. Тийм учраас судлаачид аа, та нар мөнгө өгсөн хүнийхээ л төлөө ярьдаг, за юу. Та нар Элбэгдорж Ерөнхийлөгчийг "алчихаад", одоо Хүрэлсүх Ерөнхийлөгчийг "алах" гээд битгий хоёр нүүр гаргаад суугаад бай. Энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй.

А.Үйлстөгөлдөр, Оюун-Эрдэнэ гишүүн маань жаахан бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг өнөөдөр парламентын засаглал гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаа ярих ёсзүйгүй хүн гэж бий бодож байна.
Та хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхдээ “хамтарсан” нэрийдлээр парламентыг сөрөг хүчингүй болгож, АН-ынхныг бүтээмжийн менежер гэдэг албан тушаалаар амыг нь таглаж, жинхэнэ парламентын дархлааг хязгаарлаж, өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүдийг Та хар бэхийн хонгилоор явуулсан гэдгийг гишүүд хэлсэн гэхэд Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Үйлстөгөлдөр дарга дэг барьж, асуултын хүрээнд хариулна" гэж сануулан микрофоныг хаав. 

Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй гэж дүгнэх нь ээ. Энэ хуулийг батлах нь туйлийн эрсдэлтэй гэдгийн маш тод жишээг Үйлстөгөлдөр дарга сая өөрийн үгээр илэрхийллээ. Таны хэлж байгаа үг таны үзэмж болохоос шүүхийн шийдвэр биш ээ. 

Юм эргэнэ, их өөрчлөгдөнө. Хэрвээ Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байсан бол Хэрлэн гишүүн та өнөөдөр энэ хуулийг баталъя гэж ярьж чадахгүй.

  18 цаг 28 минут
2026.04.07

Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс 14 нь дэмжиж, 66.7 хувиар дэмжлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан