gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Ган-Очир: Ормузын хоолойн хямралын нөлөөгөөр нүүрс, уран, чухал ашигт малтмалын эрэлт өснө

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2 цаг 5 минутын өмнө
Twitter logo

"Иннова Минерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, түүхий эдийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, боломж сэдвээр эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Түүний илтгэлийг та бүхэнд хүргэж байна.  

-Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иран руу дайрч, газрын тосны хямрал дахин хурцадлаа. Дэлхийн нийт газрын тос, байгалийн хийн 20 хувийг Ираны хяналт дахь Ормузын хоолойгоор дамжуулан тээвэрлэдэг. Хөлөг онгоцууд 3.2 км өргөн энэ хоолойгоор нэвтэрч, задгай далайд гараад 2-3 сарын дараа Африк, Ази, АНУ-ын эрэгт хүрдэг байна.

Тээвэр ложистикийн энэхүү чухал замыг хааж, нэвтрэн өнгөрөх хөлөг онгоцны тоо ихээхэн буурснаар Африк, Европын орнуудад газрын тос, байгалийн хийн үнэ хэдийнэ өсжээ.  

Бид одоогоор энэ хямралын нөлөөг шууд мэдрээгүй байна. Гэхдээ шууд бусаар энэ үйл явдал манай эдийн засагт нөлөөлнө. 1970-аад сүүлээр мөн Иранд газрын тосны хямрал болж, өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүч рүү олноороо хурдацтай шилжжээ. 

Энэ удаад ч Булангийн орнуудаас газрын тос, байгалийн хий худалдан авдаг орнууд эдгээр түүхий эдээс хараат байдлаа бууруулахыг зорино. Ингэснээр нүүрс, уран, чухал ашигт малтмалын эрэлт өсөх төлөвтэй байна. Эдгээрийн нөөц манай улсад бий тул Ормузын хоолойн гацаа манай эдийн засагт эергээр нөлөөлж болзошгүй. Гэхдээ эрчим хүчний шилжилт олон жил үргэлжилдэг. Өмнөх шилжилт 100 жил үргэлжилсэн гэж үзвэл газрын тос, байгалийн хийнээс эрчим хүч гарган авдаг орнууд шилжилт хийхэд хугацаа шаардлагатай.  

Нөгөөтэйгүүр дэлхий даяар хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурлаа. Энэ нөхцөлд улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд хүчтэй өрсөлдөнө. Бид хөрөнгө оруулалтын босгоо намсгаж, нөхцөлөө зөөлрүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс манай зэсийн АМНАТ өндөр хэвээр байна. “Эрдэнэт” үйлдвэр орлогынхоо багагүй хувийг АМНАТ-д төлж, үйлдвэрээ өргөтгөх чадавхгүй болсон.  

Сүүлийн жилүүдэд БНХАУ Венесуэл, Африкийн болон Латин Америкийн орнуудад томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн. Ормузын хоолойг хаав, нээв гэсэн маргааны улмаас тус улс Ази-Номхон далайн орнууд руу хөрөнгө орууллат, зээлээ чиглүүлж болзошгүй. Үүнээс Монгол Улс хүртэж, энэ боломжийг ашиглах хэрэгтэй.  
 
Хайгуулын салбар эрсдэл ихтэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, орд олтол хамгийн багадаа 3-5 жилийг зарцуулдаг. Гэтэл бид газрын тосны нөөцөө тогтоогоогүй атлаа үйлдвэрээ барьж байна. Уг нь хайгуул олборлолтоос хэдэн жилээр түрүүлэх учиртай. Манай улс энэ салбарт бусад улсаас ихээхэн хоцорсон. 2016-2020 оны хооронд цахилгаан машины эрэлтийн нөлөөгөөр литийн хайгуулын оргил үе тохиоход бид энэ боломжийг ашиглаагүй.

Бид Катарчууд шиг амьдрахын тулд бидэнд арван “Оюу толгой” эсвэл 20 Эрдэнэт хэрэгтэй.

Литийн хайгуул нь “Оюу толгой”-н хайгуул шиг ярвигтай, төвөгтэй биш. 2016 онд эхэлсэн хайгуулын үе дүнд Австрали, БНХАУ-д литийн олон уурхай нээгдсэн.   

Катар манайхтай олон талаараа төстэй. Цөөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй. Тус улсад  ажилгүйдэл 0.03 хувь буюу бараг л байхгүй. Гэхдээ бид Катарчууд шиг амьдрахын тулд бидэнд арван “Оюу толгой” эсвэл 20 Эрдэнэт хэрэгтэй. Гэвч хайгуулыг өргөн хүрээнд хийхгүй байна.

Австрали, Канад гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хайгуулын үр дүнгээ нээлттэй болгосны сацуу өндөр нарийвчлалтай мэдээллээ хөрөнгө оруулагчдад танилцуулдаг. Харин манайд энэ соёл төлөвшөөгүй, олон жилийн өмнөх, нарийвчлал багатай хайгуулын ажлаа одоо ч ил болгоогүй. АҮЭБЯ хайгуулын суурь мэдээллийг шинэчлэх, ил болгох, эрлийн ажлыг идэвхтэй хийх шаардлагатай ч энэ яаманд жил бүр хамгийн бага төсөв хуваарилдаг. Уг нь манай орлогын гол үүсвэр уул уурхай ч энэ салбартаа шинэ хөрөнгө оруулалтууд хийхгүй байна.  

Хиймэл оюун бүх салбарт нэвтэрч байгаагийн адил хайгуулын салбарт ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэж байна. Замбид илрүүлсэн ордын мэдээллийг хиймэл оюунаар боловсруулуулсан. Гэхдээ одоогоор зөвхөн хиймэл оюун илрүүлсэн гэх орд байхгүй. Хүний оролцоо энэ салбарт байсаар байна.  

Магадгүй арван жилийн дараа хиймэл оюунаар хийлгэх, чадварлаг геологичдыг ажиллуулахын аль нь илүү эдийн засгийн үр ашигтай, бүтээмжтэй вэ гэсэн яриа өрнөх байх. Учир нь хиймэл оюун нэвтэрснээр хайгуулын талбайг илүү оновчтойгоор сонгох, зардал хэмнэх гэх мэт үр дүнтэй.  

Металлын хөрөнгө оруулалтын ойрын төлөвийг харвал 2028-2030 онд оргилдоо гарч, буцаад буурахаар байна.  

Газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон  хамтарсан төсөл хэрэгжүүлэх Судалгааны төв байгууллаа. БНСУ хайгуулын салбарт манай улсаас бага туршлагатай. Гэхдээ боловсруулалтын түвшинд өндөр хөгжсөн, барууны технологи ашигладаг. Ялангуяа батарейн үйлдвэрлэлд БНХАУ-тай өрсөлдөх хэмжээнд хүрсэн улс юм.                                                      

Алтны тухайд хууль бус олборлолт одоо ч манай улсад байсаар байна. Иймээс энэ салбарыг дэмжих гэхээр сүүдэр болсон хууль бус олборлолтыг дэмжих гээд байдаг сөрөг талтай. Баянхонгор аймагт  “Эрдэнэ ресурс” компани, Говь-Алтайд “Хан Алтай ресурс” компаниуд ажиллаж байна. Эдгээр нь томоохон ордууд биш. Гэхдээ алт эдийн засгийн идэвхжил буурсан үед хөрөнгө оруулах хамгийн найдвартай хэрэгсэл хэвээр байна.  

Үндэсний баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг хэрхэх тухай яриа өрнөсөн. Бидэнд тулгарсан маш их асуудал байна. Сургууль, цэцэрлэгүүд барих, багш, эмч нарынхаа цалинг нэмэх, эрчим хүчээ шийдэх гэх мэт хоолойд тулсан асуудлуудтай.  

Гэтэл бид эдгээрт хөрөнгө оруулахгүй атлаа 6 их наяд төгрөгөө гадаадад хадгалж байна. Хүн орлого нь өсөж, заавал гаргах зардлуудаас нь мөнгө үлдвэл хадгаламж нээдэг. Харин бид хүүхэд нь өвдсөн ч үл тоомсорлож, хүлээж байгаарай гээд л мөнгөө хадгалж байгаатай адил юм. Үндэсний баялгийн санд 6 их наяд төгрөгийг 2030 он хүртэл хадгалах нь тансаглал. Ирээдүйгээ бодох нь зөв ч бид одоогоор энэ түвшинд ирээгүй байна.       

Мөн уул уурхайн компаниудад хэт их ачаалал өгч, энэ салбарыг сөхрүүлэх вий. Венесуэл газрын тосны компаниудадаа хэт өндөр татвар тогтоож, төрийн хяналтад авсан алдаа бий.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан