Монголчууд үлийн цагаан оготныг олон жил бэлчээрийн хортон хэмээн нэрлэж, 1960-иад оноос хойш үлийн цагаан оготныг устгах “ариун дайн” зарлаж ялагдсаар өнөөдрийг хүрлээ. Мэрэгч амьтантай тэмцэх арга хэлбэр нь зөв байсан бол асуудал ингэж даамжралгүй намжих байсан биз. Гэтэл өнөөдөр ч тэмцэж буй арга нь эргэлзээ дагуулсаар байгаа юм.
Иймд судлаачийн хамт асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөвөрдлөө.
Юун түрүүнд ямар аргаар тэмцэж ирсэн бэ гэдэг түүхийг сөхвөөс Социализмын үед фосфид цинк хэмээх химийн хорт бодисыг ургамлын тостой хольж, улаан буудайд шингээн, АН-2 онгоцоор уудам орон зайд цацдаг байв.
Харин 2010-аад оны үеэс бромадиолон хэмээх нэртэй, хоёр дугаар үеийн " сүүпэр- варфарин" ч гэдэг химийн хорыг ашиглах болжээ. Энэ хор нь шувуу, хөхтөн зэрэг бүлээн цуст бүх амьтан төдийгүй хүний К1 витаминыг дарангуйлж цус бүлэгнэхийн эсрэг үйлчилгээтэй хорт бодисын бүлэгт хамаардаг юм. Бодисын хоруу чанар хүний дээд мэдрэлийн системд нөлөөлсөн тохиолдол Хятад улсад бүртгэгдсэн байдаг. Харин манай улс энэ чиглэлийн судалгааг хийж байгаагүй учир ямар аюул учруулж буйг нарийн хэлэхэд бэрх.
Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа мониторинг хийж, шалтгаан зүй тогтлыг ойлголгүй мухайр аргаар тэмцэж буйг судлаачид олон жилийн турш бичиж анхааруулсаар ирсэн.
Гэвч ХХААХҮЯ-аас жил бүрийн хавар 2 тэрбум төгрөгөөр үлийн цагаан оготныг устгахаар шингэрүүлсэн бодисыг бэлчээрт цацсаар байна.
Үлийн цагаан оготно үнэхээр бэлчээрт тийм их аюул учруулж байгаа юу, гол шалтгаан нь юу болохыг таньж мэдэхээр биологич, амьтан судлаач Н.Батсайханы хамт Монголын хуурай хээрийн экосистемд хамаарах Багахангай дүүргийг зорьсон юм. Энэ амьтныг 30 жил гаруй жил судалж буй тэрээр үлийн цагаан оготныг “хээрийн экосистемийн түүхийг бичилцэж буй өчүүхэн хэрнээ үлэмж эерэг үүрэгтэй, тус нэхдэггүй өгөөмөр мэрэгч” гэж тодорхойлсон нь сэтгүүлч надад тун сонирхолтой санагдав.

Хялгана найгасан үет хээрийн тал шаргалтан, намрын салхинд суль өрхөг найгах агаад хаа нэг айлын бараа харагдана. Бид явсаар хоёр метр гаруй өндөр хиймэл үүрийн дэргэд очлоо. Нам ухаа гүвээт, тэгш талархаг газар зонхилон амьдарч, үлийн цагаан оготноор хооллодог шилийн сар, идлэг шонхор, хээрийн бүргэд зэрэг ангууч шувуудад зориулан Нийслэлийн байгаль орчны газраас 2022 онд хиймэл үүрийг босгожээ.
Үлийн цагаан оготнын тоо толгой нэг газарт 3–5 жил тутамд олширч, дараа нь цөөрдөг. Хиймэл үүрийн орчимд үлийн цагаан оготно 2024 онд эрс цөөрч, энэ жил нэг ч оготногүй болсон нь ажиглагдав. Энэ үүрэнд шилийн сар шувуу 2023, 2024 онд амжилттай үүрлэж, ангаахайгаа бойжуулсан мэдээг НБОГ-аас өгсөн юм. Харин энэ жил оготногүй учир шилийн сар шувуу үүрлээгүй байв.
Энэ бол экологийн хувьд хамгийн зөв менежмент, байгалийн өөрийн ангууч амьтны зохицуулгыг дэмжих арга гэдэг нь илэрхий.

Үүрийг энгийн материал ашиглан хийжээ. Торхоор хийсэн хиймэл үрэн дотор бод малын яс, харганы мөчир, мяндас, төмөр утас, бүс даавуу зэрэг элдэв зүйлийг цуглуулсан байна. Хон хэрээ түрүүлж үүр засан идлэг шонхор, шилийн сар булаан эзэлдэг аж. Үүнээс үзвэл бэлчээрийн мал, ангууч шувуу, оготно, ургамлын экосистемийн амьд холбоос бол үлийн цагаан оготно гэж хэлж болно.
ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО ЯМАР АЧ ТУСТАЙ АМЬТАН БЭ?
Тэд, монголын хээрийн экосистемд бодисын эргэлтийг гүйцэлдүүлж, энергийг хувирган шилжүүлж, мэдээллийг орон зай, цаг хугацаанд өртөөлөн дамжуулсаар хэдэн зуун, мянганыг бэлчээр шүтсэн малтай хамт үдсээр бидний үетэй золгожээ. Энэ оготно хээрийн уудам экосистемийг органик бордоогоор бордож, ургамлын ургацыг тэтгэн, мал болоод зэрлэг амьтдыг тэжээдэг.
Олон оготно бүлээрээ нүх буюу үлийд амьдардаг учир энэхүү мэрэгчийг үлийн цагаан оготно хэмээн Монголчууд нэрлэдэг. Хаврын адаг, зуны дунд үед хоёр удаа төрөхдөө дунджаар 5–8 гөлчгий гаргана. Нэг өвөлжөө үлийд дунджаар 10-20 гаруй бодгаль хамт өвөлжиж нөөцөлсөн хоолоо иддэг. Хавар нэг үлийнээс тав орчим оготно мэнд үлдэж, үржилд орж үр удмаа төрүүлдэг.
Үлийн цагаан оготнын зан авирын онцлог нь хойд хөл дээрээ босоод өөр хоорондоо аюулын дууг дамжуулна. Бөөр орчмын булчирхайн шүүрэл нь үнэр ялгаруулж бүлийн бодгалиуд бие биесээ үнэрээр таньж харилцдаг.

Хоол нь дууссан хүнхээг үлийн цагаан оготныг мөхсөний дараа хуучирч адуу малын хөлөөр цөмөрч онгойн харагддаг юм билээ. Түүн дотор ургамлын үр хурын усаар туугдаж, салхины аясаар хийсэн хуримтлагддаг нь анзаарагдсан.
Бидний очсон газар дэрс өндөр ургасан байв. Учрыг лавлаваас үлийн цагаан оготнын ухсан үлий, нүх бүхий газрын сийрэгжсэн хөрсөнд хур бороо, аадрын ус урсаж өнгөрөлгүй шингэж үлддэг. Ийн хөрсний чийг нэмэгдсэн газарт дэрс, багалуур зэрэг ургамал ургадаг аж. Дэрс ургах нь өөрөө чийгийг хадгалж тогтоон, хөрсний бүтцийг сайжруулдаг учир үлийн цагаан оготнын үйл ажиллагаа нь хээрийн экосистемд “ булаг” мэт чухал үүрэгтэй гэж хэлж болох.
Мөн биеэр очиж, нүдээр үзвээс оготнын өвөлжөө үлий байсан газрын ургамлын бүрдэл өөр, шарилж голдуу ургаж илүү гүн ногоон өнгөтэй харагдаж байв. Энэ нь тухайн газрын ургамлын зүйлийг ядууруулж байгаа мэт боловч оготнын ялгадас нь хөрсөнд бордоо болж нүх ухах амьдралын үйл ажиллагааных нь явцад ургамал илүү арвин ургадаг учиртай гэв .
Үүнээс үзвэл төө хэрийн биетэй энэ мэрэгч бэлчээрийн хортон биш тэтгэгч болох нь ажиглагдаж байлаа.

Соргог бэлчээртэй өндөр ургамалтай газраас тэд дайждаг. Өвөрмонголд хийсэн судалгаагаар 13 см өндөр ургамалтай газар үлийн цагаан оготно амьдрах хамгийн тааламжтай гэж үзсэн байдаг. Олон мал сэлгээгүй бэлчээрлэж талхилсан тачир ургамалтай газрыг шүтэж амьдардаг нь агаарын болон газрын ангууч амьтнаас тэд өөрсдийгөө хамгаалах арга юм.
Нэг үгээр мал бэлчээрлэж тачирхан болсон ургамалтай газар үлийн цагаан оготныг дууддаг аж.
Энэ амьтны ач тус, байгальд гүйцэтгэх үүргийг биологич, амьтан судлаач, Н.Батсайхан өөрийн цахим хуудсандаа олон удаа бичсэн төдийгүй бидэн ч үүнийг нарийн тайлбарлаж өгсөн юм.

Өчүүхэн хэр нь байгальд үлэмж эерэг үүргийг гүйцэтгэдэг энэ мэрэгчийг өнөө цагт биологийн аргаар тэмцэнэ гэх нэрийн дор химийн хор ашиглан устгаж буй нь харамсалтай. Өнөө цагт хэрэглэж буй "Салмонило интрекс" гэх бактери суурьтай биологийн болон химийн хорны хавсарсан нэгдэл болох биоратыг Куба улсад туршиж үйлдвэрлэжээ.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасанаас тодруулахал, энэ жил үлийн цагаан оготныг устгахаар 300 орчим га талбайд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Монгол улсын хүн амын гуравны хоёр нь мал аж ахуй, бэлчээрээс хамааралтай амьдарч байна. Малчид нутаг сэлгэхэд бэлчээрийн маргаан үүсдэг учир малчдыг буруутгах аргагүй тиймээс үлийн цагаан оготнотой боломжит аргаар тэмцсээр байна.
Бид үлийн цагаан оготнын гэдэснээс үүсдэг бактерийг омог болгон үржүүлэн мэхээр биологийн аргаар дэвтээсэн үр тариан дээр өсгөвөрлөж амьд байх үед нь бэлчээрт цацаж оготнод идүүлдэг. Тэр бактерийн үйлчлэлийг нэвтрүүлэхийн тулд тэг арван мянганы нэг хувьд нь бодис оруулдаг. Бодис цацсанаас хойш долоо хоног мал бэлчээхгүй хорио цээрийн дэглэм тогтоодог гэв.

Монгол улс 1970-1980-аад онд дунджаар 20 гаруй сая толгой малтай байсан бол эдүгээ 70 гаруй сая толгой мал адгуулж байна. Үүнээс үзвэл бэлчээрийн тэтгэх даац бараг дөрөв дахин хэтэрчээ.
Монголын хээрийн уугуул хэв шинжийг хадгалж малын тоо толгойгоо зохицуулж нүүдэллэдэг өвөг дээдсийн арга ухаан, уламжлал алдагдаж хэт олон малтай байх сонирхол давамгайлж хээрийн бэлчээрийг танигдахгүй болтол өөрчилсөн дүр зураг хаяагүй тохиолдох боллоо.
Бэлчээрийн доройтлын шалтгаан үлийн цагаан оготнод бус малын тоо толгойтой холбоотойг болохыг ч судлаачид олон жил сануулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган зудын давтамж нэмэгдэж, байгалийн шалгуур улам чангарч буй ч, бодлого боловсруулагчид малын тоо толгойг зохист хэмжээнд барихад анхаарах биш, жижиг мэрэгчидтэй тэмцэхийг урьтал болгосоор…
Үлийн цагаан оготнотой хор цацан тэмцэх ажлыг хэзээ дуусгавар болгож, шинжлэх ухааны үндэслэл, судлаачдын мэдлэгийг түшиглэн Монголын хээрийг хэвээр хадгалах вэ? Хэрвээ бодлого, арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол хээрийн экосистем эргэн сэргэлтгүйгээр доройтох вий.