gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Эрдэнэбулган: Манайх хоёр илүү гэр барьж, зун жуулчид авдаг болсноор орлогоо 50 хувиар нэмсэн

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
6 цаг 25 минутын өмнө
1
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
1
Twitter logo
Эдийн засаг
6 цаг 25 минутын өмнө
Х.Эрдэнэбулган: Манайх хоёр илүү гэр барьж, зун жуулчид авдаг болсноор орлогоо 50 хувиар нэмсэн Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Х.Эрдэнэбулган

Эрс тэс уур амьсгалтай манай улсад зун даанч богинохон. Иймд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам барилгын салбарынхан дулаан цагт ажлаа амжуулах гэж яаравчилдаг.    

Энэ онд манай улс нэг сая жуулчин авахаар төлөвлөсөн. Аялал жуулчлал гэхээр зочид буудлууд,   амралтын газрууд санаанд ордог. Тэгвэл дотоод, гадаадын жуулчид заавал өндөр үнэтэй зочид буудалд тухлах шаардлагагүй. Тэдэнд  өөр нэг сонголт бий болсон нь малчин айлд саатах. Үүний албан ёсны нэршил нь нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлал юм. 

Жишээ нь Японы Готэмба хот аялал жуулчлалын бодлогоо тодорхойлохдоо зөвхөн Фүжи ууландаа найдаагүй. Тэд байгаль, хөдөө аж ахуй, соёл, хэрэглээг хослуулж, хөдөө аж ахуйгаа зөвхөн үйлдвэрлэл биш, аялал жуулчлалын нэг хэсэг болгожээ. Жуулчид тариаланч айлд байрлах,  ургац хураах, ногоон цайг өөрөө бэлтгэх зэргээр олон сонирхолтой туршлага хуримтлуулах боломжтой. Энэ талаар бид өмнө нь сурвалжилсан билээ. 

Гэрэл зургийг Х.Эрдэнбулганы нүүр номоос авав.

Монгол нүүдлийн соёл иргэншлээ авч үлдсэн цөөн улс тул энэхүү биет бус өвийг үзэхээр гадаадын гэлтгүй дотоодын жуулчид ч хөдөөг зорих болжээ. Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Х.Эрдэнэбулган гурван жилийн өмнөөс зуны цагт жуулчин хүлээн авсан.  

Хажуудаа хоёр илүү гэр барьж эхлүүлсэн энэ бизнес өрхийн орлогыг нь 30-50 хувиар өсгөжээ. Энэ зун дөрөв дэх жилдээ жуулчид хүлээн авна гэв. Тэрээр энэ бизнесийн туршлагаа илэн далангүй хуваалцав.   

-Би хөдөө гараад долоон жил болж байна. 2023 онд анх энэ ажлыг эхлүүлэхэд Хангал суманд манайх ганцаараа жуулчин авдаг байв. Одоо манайхаас гадна гурван айл жуулчин авдаг боллоо. Анх бид зусландаа нэг илүү гэр барьж, амрагч байрлуулсан. Одоо хоёр гэртэй. Нэг малчин айл хоёр гэрт жуулчид авахад боломжтой юм билээ.

Ажиллах хүн хүч, зохион байгуулалт, сүү, цагаан идээний гарцаа тооцох хэрэгтэй. Бүл сайтай айлууд гурван гэр барьж болно. Малчид зун аялал жуулчлалаас өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. 

Манай нэг гэр зургаан ортой, өдрийн 250 мянган төгрөгийн үнэтэй. Үүнд өглөөний цай багтдаг. 

-Танд энэ санаа хэзээ төрсөн бэ? 
-2000 оны эхээр олон улсын байгууллагууд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын төслийг анх Төв аймгийн Алтанбулаг суманд туршилтаар хэрэгжүүлсэн юм. Аялал гэхээр л  том амралтын газар барих шаардлагагүй. Нүүдлийн соёл иргэншилдээ тохируулсан хэлбэрээр аялал жуулчлалыг хөгжүүлж болно.  

Төсөл дууссаны дараа энэ талаар сонсогдохоо больсон. Ганц нэг удаа гэр түрээсийн үйлчилгээ байсан. “Шарк Танк” нэвтрүүлэгт нэг оролцогч энэ санааг танилцуулж байв. Би энэ ажлыг анх санаачлаагүй юм. Булган аймагтаа л анх хэрэгжүүлсэн хүн байгаа юм.   

Хөдөө ирсний дараа хүмүүс “Танайд хүүхдээ аваачмаар” байна гэсэн. Иймд би “Хот айл” гэж нэрлэсэн төслөө өөрийнхөө хэмжээнд эхлүүлсэн. Нүүр номоор дамжуулан захиалгаа авдаг. Манайх хоёр гэртээ хангалттай захиалга авсан. Цаашдаа энэ бизнест зориулан тусгайлан цахим хуудас, гар утасны аппликэйшн хөгжүүлж, дурын малчин айл мэдээллээ оруулах, үйлчилгээний үнэ, онцлогоо танилцуулах байдлаар өргөжүүлж болно.  

Нөгөө талаас аялагчид нэвтэрч ороод, энэ зун Дорнод явах уу, Говь-Алтай явах уу гэдгээ шийдэж болно.  Олон малчин айлаас сонголтоо хийж, төлбөр тооцоогоо ч хийх боломжтой байх хэмжээнд хүргэхийг зорьж, энэ ажлыг эхлүүлсэн.  

Улаанбаатарын, хэн боломж өсөх нь тодорхойгүй, монгол хүн эсэх нь танигдахгүй байгаа хүүхэд залуучууд хөдөө ирэх нь эерэг нөлөөтэй.

Архангай аймгийн Аялал жуулчлалын газраас малчдадаа гэр, боловсон бие засах газрыг нь бэлдэж өгөөд, тодорхой санхүүжилт өгсөн юм билээ. Та бүхэн манай Архангайд ирвэл ийм гэрт бууна гэх мэтээр сурталчилсан. Тэгэхээр нутгийн иргэдээ ч, жуулчдаа ч дэмжих нь зөв юм байна гэдгийг хаа хаанаа ойлгожээ.  

Одоо нэгдсэн стандарттай болж, зохион байгуулалтад оруулах, эрүүл ахуй, орчин, чанар, аюулгүй байдлын талаар шаардлагуудыг малчин өрхүүдэд тавих хэрэгтэй. Хэдийгээр малчид нүүдэллэдэг ч боловсон бие засах газартай байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг сав суулгаа бодож, наад зах нь усаа цэнхэр хуванцар саванд хадгалахаас татгалзах шаардлагатай.             

Сүү, тарагны савнууд нь шилэн байх гэх мэтээр тодорхой стандартууд баталчихвал малчин өрхүүд дагаж мөрдөнө. Үйлчилгээний чанар, стандартаа барьж чадвал эрэлт маш их байна. Гадаадаас зочин ирлээ, танайд дагуулаад очъё, хүүхдүүдээ хэд хонуулмаар байна гэдэг хүмүүс их.    

Нөгөөтээгүүр үнэ бага байгаа нь эрэлтэд нөлөөлдөг. Улаанбаатарын эргэн  тойрны, Тэрэлж болон Хөвсгөлийн амралтын газрууд өндөр үнэтэй. Манай нэг гэр зургаан ортой, өдрийн 250 мянган төгрөгийн үнэтэй. Үүнд өглөөний цай багтдаг. Бусад газарт  нэг хүний нэг өдрийн хоноглох үнэ 150 мянган төгрөг.      

Манай улсад 213 мянган малчин өрх бий. Тэдний 10 хувь нь жуулчин хүлээн авбал  200 мянга орчим жуулчныг шингээх боломжтой. Нэг айл зуны гурван сард нийт 10 айлыг илүү гэртээ авсан гэж тооцоход ийм тоо гарна. Манай зочид буудлууд, амралтын газруудын ор хангалтгүй байгаа өнөө үед малчид багагүй дэм болно.           

Мөн малчдын амьжиргаанд ч маш чухал нөлөөтэй. Амралтын газар байгуулна гэвэл газрын зөвшөөрөл авах, цахилгаан татуулах гэх мэт ажил их. Хөрөнгө оруулалт нь ч өндөр. Хамгийн багадаа арван гэр, нийтийн хоолны том байр байгуулах хэрэгтэй болно. Өвлийн цагт бараг жуулчин авахгүй тул үхмэл хөрөнгө болно.  

Харин малчид айлууд 5-10 сая төгрөгөөр гэр авчихна. Бие засах газар, цагаан хэрэглэл, хүнсээ бэлдэнэ. Бага хөрөнгө оруулалтаар олон жил тогтвортой орлого олох боломжтой. Бидний амьжиргааны салшгүй нэг хэсэг байх боломжтой гэдэг нь батлагдсан.  Манай өрхийн жилийн орлого 30-50 хувиар нэмэгдсэн.  
 
Тогтвортой аялал жуулчлал нь байгальд, хүнд ээлтэй байна гэсэн үг. Малчид эрүүл ахуйн стандартаа чанд мөрдөөд байвал тэр айлын амьдралын чанар ч дээшилнэ шүү дээ. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг юм.           

Улаанбаатарын, хэн боломж өсөх нь тодорхойгүй, монгол хүн эсэх нь танигдахгүй байгаа залуучуудад ч энэ төсөл их нөлөөтэй. Манайх  долоодугаар сарын 10 хүртэл зөвхөн хүүхдүүдийг хүлээн авдаг. Ээж аав нь тэднийг дэлгэцээс холдуулж, нийгмийн сөрөг зүйлсээс холдуулж, малтай ойр байлгах гэж явуулдаг.  Зарим хүн хүүхдээ хурга ишиг ялгадаг болгож, сүү цагаан идээ идүүлмээр байна, хар бор ажил хийлгэж, малчны амьдралыг таниулмаар байна гэдэг.  
 
Энэ нь аялал жуулчлал гэхээс илүүтэй боловсролын чанартай. Хүүхдүүдэд зориулан төлөвлөгөө гаргаж, явган аялал хийдэг. Самар жимс түүх, загас барихаар явцгаадаг. Тэгэхээр бид хөтчөөр ажилладаг гэсэн үг. Хүүхдүүд орчуулагчийн ажил хийдэг. Өөрсдөд нь ч хэрэгтэй. Говийнхон жуулчдад тэмээгээ унуулж, ингэний саам уулгаж болно.    Мөн манайх гэр бүлээрээ ирдэг амрагчид болон гадаад жуулчид хүлээн авдаг.   

-Танайд ирсэн амрагчдын сэтгэгдэл ямар байдаг вэ?  
-Гурван жил дараалан ирсэн хүмүүс бий. Гурав хонох гэж ирээд долоо хонодог. Өндөр настай ээжийгээ, өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт бүтэн сар байлгадаг айл ч бий. Булган аймаг бол хангай нутаг, Хөвсгөл рүү явах зам дагуу байрлалтай нь ч нөлөөдөг. Эрдэнэт хотынхон манай суманд ирж амрах нь их.   
 
-Жуулчид хүлээж авахад ямар сорилт тулгардаг вэ? 
-Аюулгүй байдал их чухал. Хүүхдүүд хад асганаас халтирах, мориноос унах эрсдэлтэй. Хоол хүнс эрүүл  ахуйн шаардлага хангасан байна. Ургамлын, малын өтөг бууцнаас харшилтай хүмүүс ирвэл яах вэ гэдэгт бэлэн байх хэрэгтэй.  
 
-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хогоо бууруулж, тэг ялгаруулалт буюу байгальд ямар ч ул мөр үлдээхгүй байхыг эрмэлздэг юм билээ. 
-Манайх био 00-той, давс хужраар ариутгадаг. Хогоо сумын төвийн хогийн цэгт хүргэдэг. Суманд одоогоор хог боловсруулах үйлдвэр байхгүй. Манайх хуванцар савнууд, нэг удаагийн зүйлс хэрэглэдэггүй. Гэвч аялагчид хуванцар хог хаягдал авчрах тохиолдол бий.     
 
-Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан