gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.03
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахим мэтгэлцээнд С.Эрдэнэ, Д.Энхбат нар оролцохоо илэрхийлж, У.Хүрэлсүх хариу өгөөгүй байна

2021-06-07
306
Twitter logo
306
Twitter logo
2021-06-07

Мэдээллийн редакцууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр дурдсан баримтыг анх удаа шууд нягтлахаар бэлтгэж байсан юм.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болохоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз мэдэгдсэн тул баримтыг нягтлахаар зэхэж байсан FactCheck.mn, GoGo.mn, iKon.mn, TIME.mn, Ub.life мэдээллийн вебсайтууд нэгдэн цахим мэтгэлцээн зохион байгуулахаар санаачиллаа.

Иргэд, сонгогчид төрийг шууд удирдах хэрэгт оролцох, хууль дээдлэх, мэдэх эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс редакцууд энэхүү нээлттэй хүсэлтээ Улсын Их Хуралд суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүхий намуудад үүгээр хүргүүлж байна. 

Бидний зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан, 2021 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 19:00 цагаас тус мэтгэлцээнийг зохион байгуулахаар бэлдлээ.

Нэр дэвшигчид Zoom Meeting-ээр өөрсдийн байгаа газраас оролцох бөгөөд нэр дэвшигчид өмнө нь МҮОНРТ-ээс танилцуулсан дүрмийн дагуу мэтгэлцээнд бэлдсэн байгаа тул тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөлөө.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж буй намуудын зүгээс нээлттэй хүсэлтэд ямар хариу өгсөн талаар эргэн мэдээлэх болно. 

НЭМЭЛТ 20:00 ЦАГ

Редакцууд хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг цахим мэтгэлцээнд урьж байгаагаа нээлттэй мэдээлсэн. Энэ хүрээнд FactCheck.mn, GoGo.mn, iKon.mn, TIME.mn, Ub.life мэдээллийн вебсайтуудын зүгээс МАН, АН, “Зөв хүн электорат” эвсэл рүү албан и-мэйл илгээж, урилгаа хүргүүлсэн ч мэйлээр хариу ирсэнгүй. 

Тиймээс нэр дэвшигчид рүү залгаж дараах тодруулгыг авлаа. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ, “Надад татгалзаад байх шалтгаан байхгүй шүү дээ. Би бол өнөөдөр албан ёсны мэтгэлцээнд оролцоно гэж бодоод одоо болтол хүлээгээд сууж байна. (19:00 цаг) Нэгдүгээрт, надад татгалзах шалтгаан байхгүй. Хоёрдугаарт, тийм зүйл хийх гэж байгаа бол манай намын асуудал хариуцсан хүмүүстэй бэлтгэл ажлыг ярилцчих. Хувь хүний хувьд татгалзах ямар ч шалтгаан байхгүй” гэсэн юм. 

Харин Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат, “Та бүхний уриалгыг хүлээн авч байна. “Би бэлэн” гэж твиттерт бичсэн байгаа шүү. NTV телевиз дээр 22:00 цагт Дефакто Жаргалсайхан мэтгэлцээн явуулах тухай яриа явагдаж байгаа. Тэр мэтгэлцээнд нөгөө хоёр нэр дэвшигч оролцох эсэхийг би хэлж мэдэхгүй. Гурвуулаа оролцож болох, аль түрүүлж зохион байгуулсан мэтгэлцээнд нь оролцоё л гэж бодож байгаа. Гол нь та бүхэн гурван нэр дэвшигчийн цагийг тохируулаарай” гэв.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гар утас рүү бид долоон удаа залгахад утсаа аваагүй. Долоо дахь дуудлага дээр утас нь холбогдохоо больсон. Мөн бид МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гар утас руу зургаан удаа залгасан. Түүний утас холбогдох боломжгүй байлаа. Тиймээс МАН-ын Хэвлэлийн албаны дарга О.Чулуунзагдаас тодруулахад “Тодруулаад эргээд хэлье” гэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.17-д “Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нийт нэр дэвшигч оролцсон байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид бүгд оролцох шаардлагатай юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан