НҮБ 2015 онд “Тогтвортой хөгжил 2030” гэсэн 17 зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Өнөөдөр тус бодлогын талаар “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон үндэсний компаниудын төлөөлөл оролцжээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-ээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн ба энэ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн хөгжлийн тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
- Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт хангалтгүй байна. 50 орчим хувь нь хангалтгүй, 28 орчим хувь нь ерөнхийдөө зогсонги байдалтай гэсэн статистик гарсан. Монгол Улсын хувьд дөрвөн зорилт ахицтай, нэг зорилт хангалтгүй байна. Хангалтгүй зорилт нь ядуурлын түвшин байна. Энэ нь цар тахал болон ажилгүйдэл, үнийн өсөлт гэсэн асуудлуудтай холбоотой байна. Мөн хамгийн их санаа зовниж буй асуудал бол тэгш бус байдал буюу орлогын ялгаатай байдалд ахиц гарахгүй байна. ДНБ өссөн боловч нийт иргэдэд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Тийм учраас энэ зорилт рүү эрчимтэй анхаарахгүй бол бид бүхэн энэ үүрэг амлалтдаа хүрч чадахгүйд хүрээд байна.
Одоогоор манай улсын ажилгүйдлийн түвшин дундаж хэмжээнд байгаа боловч гадагшаа гарах хүсэлт ихээр нэмэгдсэнтэй холбоотой дотоодын бизнес, эдийн засгаа өсгөхөд саад болж байна гэв.
Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал М.Болд:
- Миний хувьд хувийн хэвшлийн оролцоог “Тогтвортой хөгжил 2030”-д нэмэх, илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж оролцож байна.
Хувийн хэвшил дээр гарч буй техник технологийн дэвшлийг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй байна. Нөгөө талаар энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хугацаа маш их алдаж байна. Тухайлбал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим бодлого энэ зорилттой уялдаж чадахгүй байна.
Жишээ нь энэ өвлийг утаагүй давахын тулд сайжруулсан шахмал түлшинд 177 тэрбум төгрөг зарцуулна гэсэн шийдвэрт хувийн хэвшил шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн бодлогоос эсрэг шийдвэр гаргасанд гайхаж байна. Харин зуух яндангүй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц зах зээлд гараад дөрөв дэх жилдээ болж байна. Нүүрс, сайжруулсан түлшийг тэрбумаар дэмжихийн оронд амины орон сууцыг дэмжээсэй гэж хүсэж байна. Нүүрс түлшнээс одоо татгалзах хэрэгтэй гэв.
Тэрээр нүүрс түлшний үнэ доогуур байгаа учраас байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологиуд шударга бус зах зээлд өрсөлдөж байна гэж хэллээ.