gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 6
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

VOO-ээс үзэх дараагийн цуврал юу байх вэ?

Г.Тэгшсүрэн
Соёл урлаг
2023-12-01
26
Twitter logo

"Мобинет" компанийн өөрт тохирсон багцаа сонгон ашиглах боломжтой VOO үйлчилгээ нь IPTV-ийн дараагийн технологийг нэвтрүүлэн хэрэглэгч нартаа телевизийн суваг, кино контент хүргэдэг. Мөн өөрсдийн бүтээдэг VOO Original кино, контентийг хүргэдэг ОТТ үйлчилгээ юм. VOO апликейшнд нэвтрэхэд “VOO original series” гэсэн тэмдэгтэй цуврал олон ангит кино, контентууд байдаг.

Ийм тэмдэглэгээтэй кинонуудыг дөнгөж төсөл байхаас эхлэн “Мобинет” компани уран бүтээлчидтэй нь хамтран эцсийн бүтээгдэхүүн болгож, VOO үйлчилгээгээр дамжуулан үзэгчдийн хүртээл болгодог. Өөрөөр хэлбэл, эдгээр бүх кино лицензтэй, зөвшөөрөлтэй бөгөөд зөвхөн VOO-д байрших онцгой эрхтэй бүтээлүүд юм. VOO үйлчилгээ 2020 онд нэвтэрснээс хойш “Хохирогч”, “No rules”, “Молко”, “З0 өдөр 30 секс”, “Анагаахын алдартнууд”, “Тэгри Чину”, “Өвөөгийн хайр” зэрэг  нийт 31 оригинал цувралыг “Мобинет” ХХК кино уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Тус компаниас жил бүр уран бүтээлчидтэй уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцах, харилцан мэдээлэл солилцох зорилготой арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ арваннэгдүгээр сарын 29-ны өдөр боллоо. Арга хэмжээний үеэр “Мобинет” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх, “Монгол Контент” ХХК-ийн Бүтээгдэхүүний албаны захирал З.Отгонтуяа нар илтгэл танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

"Мобинет" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх “VOO үйлчилгээ 2020 онд анх гарснаас хойш 20 орчим оригинал цувралыг уран бүтээлчидтэйгээ хамтран бүтээж үзэгчдэдээ хүргэжээ. Жилд дунджаар 5 цуврал болон контентуудыг бүтээж, зөвхөн VOO-ийн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Энэ онд гэхэд 7 кино гаргаад байна, үүний тав нь цуврал. Одоогоор 3-4 киноны зураг авалт, эвлүүлгийн ажил явагдаж байна. Тун удахгүй үзэгчдэд “Орлон тоглогч” нэртэй цуврал хүрнэ.

Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бид дараа дараагийн хамтарч ажиллах уран бүтээлчдээ сонгохоор, тэдэнд өөрсдийн ажлаа танилцуулах, хэрхэн хамтарч ажиллах боломжийн тухай ярилцах юм. Ерөнхийдөө кино уран бүтээлчидтэйгээ харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилготой.

Манай компани кино уран бүтээлчдийн төслийг хүлээн авдаг. Уг төсөлд хэн гэдэг найруулагч ажиллах, зураг авалтыг ямар тоног төхөөрөмж ашиглаж хийх, жүжигчид хэн байх, энэ кино бүтээл ямар зардлаар бүтэх гээд бүх мэдээллүүд тодорхой байх юм. Ингээд хараат бус үнэлгээний багаар үнэлүүлээд продюссерууд маань сонголтоо хийдэг. Ийм дэс дараалалтайгаар бид кино уран бүтээлчидтэй хамтран ажилладаг” гэлээ.

Харин “Монгол Контент” ХХК-ийн зүгээс “Film Aggregation” буюу “Кино түгээлт” нэртэй шинэ үйлчилгээг эхлүүлж буй талаар танилцуулав. Кино уран бүтээлчдэд борлуулалтын сувгуудыг бүрэн ашиглаж чадахгүй байх, оюуны өмчийн зөрчил, зохиогчийн эрхийн шимтгэл болон бусад санхүүгийн татвар, зохицуулалттай холбоотой асуудал, хүндрэл тулгарах нь бий.

Тиймээс тус компанийн Бүтээгдэхүүний албанаас кино уран бүтээлчид болон үзэгчдийг холбох ажлыг гүйцэтгэж, киноны  нэгдсэн датабааз бий болгох, уран бүтээлчдэд олон төрлийн давуу талыг бий болгох боломжийг санал болголоо. Өөрөөр хэлбэл, кино уран бүтээлчид бүх IPTV, OTT-д бүтээлээ өгөхөд файлаа олон серверт хуулж, дамжуулах шаардлага тулгардаг. Үүнээс гадна гэрээ хэлцэл хийх зэргээр бичиг, цаас, төлбөр тооцооны ажил ч их.

Энэ бүхнийг “Монгол Контент” ХХК-д хариуцуулаад зөвхөн киноны чанар, бүтээмждээ л анхаарах боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл тус компани зуучлагчийн ажил хийх юм. Ингээд уран бүтээлчид киног нь аль түгээлтийн сувгаар хэдэн хүн үзэж буй тухай тайланг цахимаар харж, хянаад явах боломжтойг “Монгол контент” ХХК-ийн Бүтээгдэхүүний албаны захирал З.Отгонтуяа танилцууллаа. Хэрэв энэ үйлчилгээг сонирхож байвал movie@mongolcontent.mn цахим шуудангаар холбогдох боломжтой юм байна.

“Мобинет” ХХК-ийн кино уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн амжилттай төслүүдийн нэг нь “Хохирогч” олон ангит кино юм. “Seventeen” продакшны бүтээл, найруулагчаар Б.Баярсайхан, зохиолчоор Б.Амарсайхан ажилласан энэхүү цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

“Seventeen” продакшны продюссер С.Уран “Бид анх “Хохирогч” олон ангит кинонд хамтран ажилласан. Энэ кино ээдрээтэй, драм жанрыг гаргаж ирсэн нь Монголд шинэлэг болж чадсан болов уу, үзэгчид маш сайн хүлээж авсан. Бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилтаа илүү өргөжүүлэн, сайжруулаад ижил жанраар “Орлон тоглогч” уран сайхны киног бүтээж байна.  “Хохирогч” 10 ангитай байсан бол “Орлон тоглогч” 16 ангитай, киноны зураг авалтаа дуусгаад ажиллаж байгаа.

Өнөөдрийн арга хэмжээнд Make it original гэдэг зүйлийг ярьж байна. Монгол Улсын хэмжээнд олон ангитай киног оригиналаар хийх эхлэлийг VOO анхлан санаачлан гаргаж ирсэн гэж би хувьдаа боддог. Цуврал киноны зохиол бичих нь шинэ тутамд хөгжиж байгаа жанр учраас бусад ТВ, кино компаниуд гаднын бэлэн зохиолыг франчайз маягаар аваад монгол жүжигчдээ тоглуулах хэлбэрээр түлхүү ажиллаж байгаа. 

VOO-ийн өөр нэг давуу тал бол  хүсэл эрмэлзэлтэй, авьяастай залуу уран бүтээлчдэд боломж олгож хамтарч ажилладаг. Тэд эргээд кино урлагийн салбарт шинэ дуу хоолой, өнгө аяс, хэв маягийг оруулж ирж байгаа нь маш ач холбогдолтой” гэв.

Ташрамд мэдээлэхэд, VOO гэдэг үгийг үзэгчдэд гайхшируулах бүтээлүүдийг хүргэх зорилгоор бодож олж, ийн нэрлэжээ. VOO-ийн хэрэглэгчид жил бүр 50-70 хувиар өсөж буйг гүйцэтгэх захирлын орлогч танилцуулав.

Сонирхуулахад, зөвхөн VOO-н хэрэглэгч нартаа зориулсан Voo originals кино, контентуудын үзэгчдийн 63 хувь нь эрэгтэй, 37 хувь нь эмэгтэй хүмүүс байна. Түүнчлэн “Өвөөгийн хайр” киног 40-өөс дээш насныхан хамгийн их үзсэн бол, “Молко” цувралыг 22 хүртэлх насныхан хамгийн их үзжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан