gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-ын хамгийн "алдартай" гэмт хэрэгтнүүдийн нэг Тед Качински 81 насандаа шоронд нас баржээ

А.Мишээл
Дэлхийд
2023-06-11
903
Twitter logo

"Унабомбер" хэмээх нэрээрээ олны танил болсон Америкийн гэмт хэрэгтэн Тед Качински  81 насандаа шоронгийн өрөөндөө нас барсан байна. Энэ талаар Хойд Каролинагийн шоронгийн эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Тэрээр удаан хугацааны турш АНУ-ын хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн байв.

Качински 20 орчим жил нуугдсаны эцэст 1996 онд баригдан, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Тэрээр сүүлийн гучин жил АНУ-ын шоронд ял эдэлжээ.

1998-2021 оны хооронд тэрээр Колорадо мужийн тусгай дэглэмтэй шоронд хоригдож байсан бөгөөд бие нь муудсаны улмаас түүнийг Хойд Каролинагийн шоронд шилжүүлсэн байна.

ГОЦ УХААНТАЙ ХҮҮХЭД

25 настайдаа тэрээр Беркли дэх Калифорнийн нэр хүндтэй их сургуульд математик анализ болон геометрийн хичээл зааж эхэлсэн байна.

Тед Качински америкчуудын анхаарлыг татсаар ирсэн хачирхалтай хүн байв. Түүний түүхээр телевизийн олон баримтат  болон Холливүүдийн адал явдалт кинонууд хийж иржээ. Хүүхэд байхаас нь түүнийг гоц ухаантай хүүхэд гэж дууддаг байсан бөгөөд 16 настайдаа Качински Харвардад элсэн орж, дараа нь Мичиганы их сургуульд математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Тэрээр хэт ухаантай байсан бөгөөд хамтран ажиллагсдынх нь хэлснээр түүний математикийн салбарт судалж байсан зүйлийг нь ойлгох хүн тус улсад арав дотор л багтдаг байв. 25 настайдаа тэрээр Беркли дэх Калифорнийн нэр хүндтэй их сургуульд математик анализ болон геометрийн хичээл зааж эхэлсэн байна.

Тед Качински их сургуульд багшилж байх үедээ

1970-аад оны эхээр тэрээр амьдралаа эрс өөрчилжээ. Качински Монтана мужид цахилгаан эрчим хүч, гоожуурын усгүй алслагдмал газар суурьшиж, жижиг байшинд амьдран, амьд үлдэх чадварт суралцаж, туулайгаар хооллон, ан агнуур хийх болжээ.

1978-1995 онд тэрээр их дээд сургуулиуд болон агаарын тээврийн компаниуд руу 16 ширхэг тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээжээ.

Удалгүй тэрээр ийм ганцаардмал амьдралаар амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч, зэрлэг байгаль, ан амьтдыг аж үйлдвэрлэл сүйтгэж байна гэсэн үзэлтэй болсон байна. Тиймээс 1978-1995 онд тэрээр их дээд сургуулиуд болон агаарын тээврийн компаниуд руу 16 ширхэг тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээжээ. Тэсрэх бөмбөгийн улмаас гурван хүн амиа алдаж, 23 хүн шархадсан байна.

"УНАБОМБЕРЫН ТУНХАГ"

Качински "Вашингтон Пост", "Нью-Йорк Таймс" сонинд "Унабомберын тунхаг" буюу өөрийн солиотой анархо-примитивист /соёл иргэншлийн дэвшлийг шүүмжилдэг урсгал бөгөөд хүрээлэн буй орчныг ямар ч үнээр хамгаалах үзэл суртлыг гол зорилгоо болгодог/ үзэл баримтлал бүхий "Аж үйлдвэрийн нийгэм ба түүний ирээдүй" нийтлэлээ нийтлүүлэхийг шаардсан байна. Үүний дараа түүний гэмт хэргүүд илэрч эхэлжээ.

35,000 үгтэй, нэрээ нууцалсан тус баримт бичигт шинэ технологи америкчуудыг хүчгүйдүүлж байна гэж бичсэн байв. Мөн аж үйлдвэрийн хувьсгал ба түүний үр дагавар нь хүн төрөлхтний хувьд гамшиг болсон гэдэгт итгэлтэй байжээ.

Түүний тунхгийг сониноос уншсан Качинскийн дүү болон дүүгийнх нь эхнэр хоёр Тед Качинскийн бичвэрийн өвөрмөц хэв маягийг таньж, олон жилийн турш түүнийг хайж байсан Холбооны мөрдөх товчоонд мэдэгдсэн байна.

Качинскийн амьдарч байсан сууц

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд байршлыг нь тогтоон очиход байшингаас нь олон тооны сэтгүүл, өдрийн тэмдэглэл, тэсрэх бодис болон ашиглахад бэлэн болсон хоёр тэсрэх бөмбөг олджээ.

Цаазаар авах ялаас зайлсхийхийн тулд өмгөөлөгчид нь түүнийг галзуурсан гэж итгүүлэхийг оролдсон боловч  Качински эсэргүүцэж, өөрийгөө галзуу гэж үздэггүй болохоо илэрхийлж байв. Улмаар Качинскиг эрүүл саруул болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Качински ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бүх насаар хорих ял сонсжээ.

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан