gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.11
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Дэлгэрзул: Хортой будгаас болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болдог

А.Анужин
Эрүүл мэнд
Өчигдөр
238
Twitter logo
А.Анужин
238
Twitter logo
Эрүүл мэнд
Өчигдөр
Л.Дэлгэрзул: Хортой будгаас болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болдог Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул

Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэхтэй зэрэгцэн анги танхимууд их засварт орж, намар шинэхэн будаг  ханхалсан орчин хүүхдүүдийг угтдаг. Харин энэ үнэр эрүүл мэндэд аюултай хорт бодисын эх үүсвэр байж болох талаар хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулаас тодрууллаа.

Л.Дэлгэрзул “ Манай улсын иргэдийн тал хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Дийлэнх нь цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байна.

Бид үр хүүхдүүдэдээ хамгийн сайныг эдлүүлж, хэрэглүүлэхийг хичээдэг ч амьсгалж буй агаарт төдийлөн анхаардаггүй. Сургуулийн хананы будгаас ялгарч буй үнэр эрүүл мэндэд ямар хор уршигтайг мэдэхгүй өнгөрөх нь ирээдүйд нөхөж баршгүй хохирол учруулна.

УЛААНБААТАРЫН 144 ЦЭГЭЭС ЦУГЛУУЛСАН 583 ДЭЭЖИД ХИЙСЭН СУДАЛГААГААР ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ИЛЭРСЭН

Хүүхдүүд өдөрт ихэнх цагаа цэцэрлэг, сургуульдаа өнгөрүүлдэг. Гэтэл засварын ажлыг тендер зарлан, хамгийн хямд, хамгийн муу материал ашиглан, наймдугаар сард эхлүүлдэг.

Улаанбаатарын 144 цэгээс (шинэ барилга, хуучин орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр хороолол гэх мэт) цуглуулсан 583 дээжид хийсэн судалгаагаар хорт хавдар үүсгэгч бодисууд болох бензол, формальдегид илэрсэн.

Бензол хорт хавдар үүсгэгч А-1 ангилалд багтдаг. Мөн нөхөн үржихүйд болон амьсгалахад хортой, олон удаагийн өртөлтөөр тодорхой эрхтэн системд нөлөөлдөг хоруу чанартай, арьс үрэвсүүлэгч болон цочроогч бодисын тоонд ордог.

Формальдегид ч мөн хорт үүсгэгч ангилалд багтдаг. Арьсны харшил үүсгэгч бодис, сонгомлоор цусны хавдар үүсгэдэг. Эдгээр бодисууд будаг, шохой, цавуу зэрэг материалд агуулагддаг, байнга дээшээ дэгддэг органик нэгдэл юм.

2025 оны хоёрдугаар сар, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ АГААРТ ҮНЭР, АМТ БАЙДАГГҮЙ

Хүний биед хоргүй, эрүүл агаар нь ямар ч үнэр, амтгүй байдаг. Тодорхой хэмжээний үнэр үнэртэж л байвал хортой гэж ойлгож болно. Эдгээр бодисоор амьсгалсан хүүхдүүд цус руугаа хавдар төрүүлэгч бодис оруулж байгаагаас ялгаагүй. Бид гадаад орчны агаарын бохирдлыг мэддэг, шүүмжилдэг ч дотоод орчны агаарын бохирдлын хор хөнөөлийг мэддэггүй.

Манай улсад 1998 оноос мөрдөж эхэлсэн, Агаарын чанарын (MNS 4585:1998) стандартыг 2007, 2016 онд шинэчлэгдсэн. Энэ стандартад  "хот суурин, орон сууц, албан тасалгаа, үзвэр, нийтийн үйлчилгээний газар, иргэний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын явц дахь гадаад болон дотоод орчны агаарын чанарыг тандах, үнэлэх, хянахад хамаарна" гэжээ.

Гэтэл 2016 онд шинэчлэхдээ  “Ажлын байрны агаарын чанарын үзүүлэлтэд хамаарахгүй” гэсэн. Өмнөх стандартыг ямар үндэслэлээр ингэж өөрчилсөн нь тодорхойгүй. БНСУ-д  бүх орчны агаарын чанарын стандартыг тусад нь баталж, мөрддөг.

0-5 НАСНЫ ХҮҮХДИЙН НАС БАРАЛТЫН  45 ХУВЬ НЬ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулиудын анги, танхим дахь РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байжээ.

Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралтын 27 хувь зүрхний шигдээс, хатгалгаа байгаа бол 0-5 насны хүүхдийн нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй. Хортой будгаас болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болох ч эрсдэл бий.

Цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор 2016 оноос хойш агаар цэвэршүүлэгч тараасан юм. Энэхүү цэвэршүүлэгч нь нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг бууруулах зорилготой. Зүй нь барилга байгууламжид нэг бүрчлэн агаар цэвэршүүлэгч суурилуулахаас илүүтэй агааржуулалтыг стандартад нийцсэн байдлаар төлөвлөх нь чухал. 

Бидний хийх ёстой нэн тэргүүний алхам бол сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл амрахад л шууд эхлүүлэх.

Манайд засвар гэхээр бүгдийг нэг дор хийчхээд байдаг. Хичээл эхлэхэд хураан авдаг ангийн хуримтлалын мөнгөөр хангалттай сайн чанарын будаг эрт захиалах бүрэн боломжтой. Эхний жилд ангийнхаа шалыг, дараа нь хана гэх мэтээр, шат дараалалтай засвараа төлөвлөвөл будгийн хоруу чанар харьцангуй бага байна.

Иймд зургаадугаар сарын 15-наас өмнө засвараа эхлүүлбэл есдүгээр сард хүүхдүүд ирэхэд дэгдэмхий хорт бодисууд агаарт ууршиж, хоруу чанар нь алга болсон байна. 

Бидний хийх ёстой нэн тэргүүний алхам бол сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл амрахад л шууд эхлүүлэх. Үүнээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй будгийг хил, гааль дээр хориглож, хяналт тавих шаардлагатай байна. Түүнчлэн амны хаалтыг бүх цаг үед тогтмол зүүх хэрэгтэй. Энэ мэтээр дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх нь чухал.

Хувь судлаачийн үүднээс олон төрлийн агаарын чанар хэмжигчийг туршиж байна. Эхлээд өөрийн байрны СӨХ-өөсөө эхэлнэ. Дараа нь ахуйн хэрэглээнд, албан байгууллагад тохирсон найдвартай төхөөрөмжийг оруулах төлөвлөгөөтэй байна" гэв.

Ярилцсанд баярлалаа.

Зургийг Т.Бархас 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан