gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ: #34: "Тэднийхээс явснаас хойш хоёр 7 хоногийн дараа тэр хэрэг гарсан байв"

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
Өчигдөр
98
Twitter logo
Г.Тэгшсүрэн
98
Twitter logo
ГУТАЛ
Өчигдөр

“Хар тамхичныг гурван зам л хүлээж байдаг. Шорон, үхэл, эмнэлэг

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.

Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Уулзаж ярилцахыг хамгийн ихээр хүсдэг байсан хүн өмнө сууж байна. Ямар хүн байдаг бол, юу мэдэрдэг бол...Хаанаас эхэлж, хаа хүрдэг юм бол?. Энэ бодлууд намайг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг, мансуурдаг байсан хүнтэй уулзууллаа.

Ёроолд нь унатлаа элийрч, халтирсан. Эцэст нь зөв эмчилгээний хүчээр эргээд “хүн” болжээ, тэр.

Энэ удаагийн “ГУТАЛ”-аар хүн хэрхэн мансуурагч болж, эргээд бас больж чадсаныг хөндөнө. Тэр больж чадсан. Үүгээрээ бусдыг ч бас чадна гэж уриалахаар шийджээ. 

Өмнөх дугаарыг ЭНД-ээс унших боломжтой.

“Цонхоор үсэрчихье”...Ингэж бодсон ч тэр үсэрч чадаагүй. Арав гаруй давхрын өндөрт байгаагаа ч мэдэхээ байтлаа, бодит ертөнцөөс тэгж тусгаарлагдталаа мансуурсан байжээ. Ажиллагаа болбол баригдана гэх яриа байнга сонсдог ч “тийм азгүй юм гэж байхгүй” гэж сохроор найдаж явсан тэр ингээд анх удаа цагдаад баригдав.

Аав, ээжтэйгээ ч анх удаа “мансуурагч” дүрээрээ нүүр туллаа. Энэ хүртэл эцэг, эх нь охиноо мансууруулах бодис хэрэглээд байгаа гэж зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл охин нь хэдийнээ “хүнд гар”-ын хэмжээнд хүрчихсэн, бодистоо шартдаг болчихсон байлаа. Тэр өдөр ч бас шарталт нь эхэлчихсэн байсан тул ээж аав руугаа хашхирч, үгийн муухайг хэлэв. Шүүх хурал болсон, хуулийн дагуу ял сонссон.

Гарч ирээд л дахиад бодисоо хэрэглэв. Ээж, аав нь хүн хөлслөх шахуу юм болж байж түүнийг байгаа газраас нь олж аваад хэдүүл эмнэлэг, эмнэлгийн хаалга татаж явлаа. Түүнийг хүлээн авах эмнэлэг олдохгүй, “Манайх эмчилж чадахгүй” гэдэг үг сонссоор СЭМҮТ-ийн  Наркалогийн тасагт очив. “Шарталтаасаа болоод чөтгөр, шулам шиг ааш, авиртай болчихсон байсан тул би тэр эмнэлгийг бараг нураах шахсан” гэж гутлын эзэн тухайн үеийн нөхцөл байдлаа тайлбарлав. 

Энэ авираас нь болж түүнийг эхлээд энгийн тасагт хэвтүүлсэн ч удалгүй “Хурцын” гэж тодотгодог “Анхааруулах тасаг”-т шилжүүлжээ. “Ээжийг арай ч намайг тэнд орхихгүй байх гэтэл гараад явчихсан”. Би тэнд дөрвөн мөчөө хүлүүлээд “Ээж, та ямар муухай хүн бэ” гээд л үлдсэн дээ. Үнэндээ хамгийн муухай хүн нь уг нь би өөрөө шүү дээ” гэж ярьж байна.

Тэнд 90 хонов. Сэтгэлзүйчтэй ярилцана, тэгээд маш хүчтэй эм уугаад, унтаад л байна. Дугаарлаж зогсож байгаад эмч, сувилагч нарынхаа нүдэн дээр эмээ уух ёстой. “Хар дарсан зүүд шиг 90 хоног байсан” гэж гутлын эзэн хэлэв. Тэндээс гарч ирэнгүүт ээж нь Орос руу эмчилгээнд явуулахаар болсноо хэлжээ. Дургүй байсан ч ээж, аавынхаа сэтгэлийг бодож, санааг нь амраахаар явлаа. “Би өмнө нь Rehab-ын тухай кино үзэж байсан. Тиймээс сонирхолтой санагдаад л явахаар болсон. Түүнээс мансууруулах бодисоо хэрэглэхээ больчих юм сан гэх бодол түй ч байгаагүй” гэв.

Ээжээрээ Орост хүргүүлээд, тэнд үлдэв. Тосож авсан хүмүүстэй Сибирийн тайга руу явлаа. Тэнд өөртэй нь адил зовлонтой хүмүүс, тэднийг эдгээх зорилготой сэтгэлзүйч, зөвлөхүүд ажиллана. Энэ бол "Rehab" буюу сэргээн засах төв. Энд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүмүүс сэтгэлзүйчтэй ярилцана, адил асуудалтай хүмүүстэй тойрог болж суугаад бусдынхаа түүхийг сонсон санаа бодлоо хуваалцана. Донтох бодисгүйгээр амьдрах аргад суралцана.

Сибирийн тайгад байрлах энэ төвд очсон донтолттой хүмүүсийг ер зүгээр байлгахгүй. Өөрсдөө хоол хийнэ, усаа зөөнө. Бүгд өдөр бүр өөр, өөрийн хуваарьт ажилтай. Ингэж бодит амьдралаас холдсон хүмүүсийг буцаагаад нийгэмд нь авчрахыг зорино. Гутлын эзэн тэнд хоёр сар болоод Монголдоо буцаж ирэв. 

Гэвч бараг ирсэн өдрөө л буцаад халтирчхаж. Шөнө онгоцоор ирж гэртээ харьсан, өглөө нь ээждээ “Би гүйдэг болсон” гэж хэлээд, спортлог гэж жигтэйхэн хүн гэрээсээ гарчээ. Гүйсэн ч үгүй, гарч яваад л найзындаа очоод бодисоо хэрэглэчихсэн. Гэхдээ ээжийнхээ сэтгэлийг бодоод хэд хоног гэртээ байсан ч, төд удалгүй л өмнөх тэнэмэл амьдралдаа шилжив. СЭМҮТ-д хэвтсэн 90 хоног, нэмээд Rehab-д байсан 2 сар, нийлээд 180 хоног “цэвэр” байсан цаг хугацаа хормын зуурт юу ч үгүй замхарч, эхний цэгтээ эргэн очиж айл, айл дамжсан амьдрал буцаад ирэв.

Энэ удаад ээжийн итгэл тасарчээ. “Юмаа ирж аваарай” гэхэд нь очвол хувцаснуудыг нь хогийн хар уутанд хувааж хийгээд, багадаа авахуулсан жаазтай зургийг нь уутан дээр нь тавьсан байв.

Гэр оронгүй, ээж аавгүй мэт тэнэмэл амьдрал түүнийг “Монголын Пабло Эскобар” (Колумбын хар тамхины наймаачин байсан) гэж болохоор, томоохон картель (мөнгө угаах, хар тамхи хэрэглэх, тээвэрлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг бүлэглэл)-ийн толгойлогч этгээдийн гэрт аваачив.

Түүнийг Б гэх бөгөөд найз бүсгүйнхээ хамт амьдарна. Харин найз бүсгүй нь энэ гутлын эзний найз. Ийм сүлжээгээр тэр гурав хамтдаа амьдарч эхэллээ. “Өмнө нь үргэлж жаахныг олох гэж маш их эрж, хайдаг байсан бол тэнд миний хайгаад байдаг зүйлс хог нэгээрээ, чихрийн таваг шиг саванд овоолоостой байсан. Би тийм ихийг анх удаа л нүдээрээ харсан. Хамгийн чанартай бүх төрлийн бодис тэнд байсан. Тэр өөрөө Канадаас оруулж ирээд боловсруулдаг байсан гэж ойлгосон” гэж гутлын эзэн ярилаа.  

Ингээд хүссэнээрээ, өдөр шөнөгүй хэрэглэн мансуурч, өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Гэсэн ч тодорхой хугацаа өнгөрөхөд тэд муудалцаж эхлэв, шалтгаан нь тодорхойгүй. Өнөөх Б гэгч найз бүсгүйдээ гар хүрдэг болсон, дараа нь гутлын эзнийг ч хэл, үгээр доромжилж, байнга дарамтлах болжээ. Хүн биш болж, хүний ёсноос гажууд үйлдлүүд гаргаж яг л адгуус шиг аашилж эхлэв. Нэг өдөр муудалцтал хашаа дүүрэн нохойгоо гэртээ оруулж ирж түүнийг урж, тастуулах гэсэн үү, хаалгаа онгойлгоод дуудвал азаар ноход нь ирээгүй аж. Хос хоёр хашаандаа 20 гаруй том ноход тэжээдэг, нохдодоо их хайртай байсан гэнэ.

“Намайг явуулчих, би энд үзсэн, харснаа хэнд ч хэлэхгүй” гээд сөгдөөд гуйтал хөшигний цаадах том наймаачин Б-ийн жинхэнэ төрх гарч ирэв. Тооны машин гаргаж ирээд энд байхдаа хэрэглэсэн зүйлийн чинь төлбөр ийм болж байна гээд тамтаггүй их мөнгөний тоо харуулжээ. Гутлын эзэн дуугай л байж, харцаар нь хөдөлдөг болов.

Байнгын дарамт, алуулчих вий дээ гэдэг айдас дунд амьдарч эхлэхэд өмнө нь тэгтлээ их хорхойсож, хайж явсан бодис нь түүнд сонин биш санагдах болжээ.  “Тэнд маш их мөнгө, маш их бодис байсан. Миний хүсдэг бүхэн миний өмнө ширээн дээр байж байдаг. Гэсэн ч би жаргалтай байгаагүй, тэнд байх улам л хэцүү болоод байлаа. Миний хайгаад явсан бодис килограммаараа өмнө байсан ч сүүлдээ үнэхээр орохоо больсон. Харин яаж эндээс гарах вэ гэдгээ бодож эхэлсэн.

“Аймар” хүнтэй нөхөрлөсөн энэ өдрүүд яг үнэндээ урвуугаараа ёроол байсан. Гэнэт л нэг өдөр намайг хүргэж өгөхөөр болсон, гэхдээ гэр цэвэрлэчхээд яв гэж сүрдүүлсэн. Сар гаруйн хугацаанд элийрчихсэн тул ямар ч тамир тэнхээгүй болчихсон байлаа. Босоход л нүд харанхуйлж унах гээд, Б-д алуулахгүйн тулд гэрийг нь мөлхөөд цэвэрлэсэн. Ингээд хот руу хүргүүлсэн” гэлээ.

Хотод ирээд хуучны танил эгчтэйгээ холбогдон тусламж хүсэж, намайг Орос руу, Rehab-руу явуулаад өгөөч гэж гуйв. Ингээд Орост, нөхөн сэргээх төвдөө эргээд очлоо. “Тэр үед би үнэхээр туйлдсан байсан, хаана аврал байна, тийшээ явахаар шийдсэн” гэв. Ингээд тэр 12 дугаар сард Орост очсон. Үүнээс хойш хоёр сарын дараа сэтгэлзүйч нь түүнтэй уулзаж “Танай найз нас баржээ”  гэдэг хар мэдээг дуулгажээ.

Нөхөн сэргээх төвд гар утас хэрэглүүлдэггүй тул сэтгэлзүйч нь Монголын сошиол сувгуудаар шуугьж байгаа мэдээллийг түүнд өөрийнхөө утаснаас уншуулбал “Хамтран амьдрагчаа хөнөөж, нохойд хаяж өгчээ” гэх сэртхийм мэдээллүүд хөвөрч байв. Нэг байшинд амьдарч байсан найз нь, нөгөө том ноход мөн байлаа. Харин хэрэг үйлдсэн этгээд нь хөшигний арын том наймаачин өнөөх Б. Гутлын эзнийг тэр айлаас явснаас хойш хоёр 7 хоногийн дараа хэрэг гарчээ.

“Хар тамхичныг гурван зам л хүлээж байдаг гэж манай сэтгэлзүйч хэлсэн. Энэ нь шорон, үхэл, эмнэлэг. Бид гурав энэ гурван замаар явсан. Маш их мөнгөтэй, өндөр албан тушаалтай хүн байсан ч чи хэрэглэгч л бол энэ гурваас зугтаж чадахгүй. Хар тамхи хүнийг ялгахгүй. Чи хэн ч байсан ч чамайг хэн ч биш болгоно, энэ бол туйлын үнэн.

Хэрэв тэнд дахиад удсан бол би ч бас нохойн хоол болох байсан. Ална гэж сүрдүүлдэг байсан нь худлаа биш байсан юм билээ. Амьдрал хүнд байнга боломж олгоод байдаггүй. Ийм зүйл болчхоод байхад хүртэл би элийрээд яваад байж болохгүй. Би бусад хүмүүст туслах гэж амьд үлдсэн юм болов уу гэж бодох болсон” гэж гутлын эзэн ярилаа.

Б гэгч маш хүчтэй бодис хэрэглэдэг байсан. Ингээд хамт байгаа хүн нь чөтгөр, шулам болж харагддаг тухай ярьж байжээ. Хар тамхи, мансууруулах бодис нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлж, оюуны идэвхийг сааруулж, солио үүсгэх буюу хий юмс үзэгдэж, сонсогдуулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг маш аюултай зүйл гэдгийг энэ жишээнээс харж болно.

Хүн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх тусам биеэ хянах чадваргүй, тухайн зүйлээ хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, эцэг эх, хүүхдээ ер хайртай хүмүүсээ яахаас ч буцахгүй, дотоод зүйлээ мэдрэхийн тулд ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлийг бүр мөсөн орхидог байх нь. Юун хууль, ухамсар, хүнийг хайрлах...Бодисын солилцоо өөрчлөгдөж, хоол идэхээ больж, шүд унах гэх мэт байдлаар сөрөг нөлөө илэрсээр сүүлдээ тухайн хүн үгүй болдог юм байна. Бодит жишээ нь энэ гутлын эзэн. Тэр  одоо тэр 30 гаруйхан настай ч хиймэл шүдтэй.

Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бодис бол маш аюултай, хэзээ ч ойртож, ганцхан удаа юм чинь гэж сонирхож огт болохгүй зүйл гэдгийг тэр хэлж байна. “Хамгийн анх хэрэглэж байсан тэр мэдрэмжийг хүн хэзээ ч дахиж авахгүй. Мансууруулах бодис хэрэглэх тусам даадаг болдог. Архи уугаад согтдоггүй, даадаг хүмүүс байдаг даа, яг л түүн шиг. Ихийг хэрэглэж байж нөлөөлөл мэдэрдэг болдог. Гэтэл хүн нөгөө л анхны мэдрэмжээ авах гээд хэрэглээд байна. Одоо л нэг хэрэглэчихвэл анхны тэр мэдрэмжээ авчих юм шиг санагдаад байдаг. Ингэсээр эцэст нь донтогч болдог” гэж гутлын эзэн ярилаа.

Хэзээ ч дахиж төрөхгүй анхны мэдрэмжээ хайж явсаар нэг л мэдэхэд энгийн амьдарч чадахаа байгаад ямар нэг аргаар ухаан санаагаа өөрчлөхийг хүсдэг болчихдог гэнэ. Гэтэл хүсэхийн хэрээр бодис олдохгүй. Олж авахын тулд хүн “хүнээ” байдаг. Ёс суртахуунаа алддаг аж. Гэтэл нөгөө талд эхлээд зүгээр л дайлдаг, дараа нь хамт олж авдаг, ингэж донтуулаад эцэст нь “Үнэгүй юм гэж байхгүй шүү дээ” гэж жинхэнэ дүрээ үзүүлдэг наймаачид, бүлэглэлүүд ч байдаг аж. Тэдэнд өсвөр насны жаахан охид өөрөө ч мэдэлгүй олзлогдож буйг тэр хэлэв. Эхлээд охидод үнэгүй өгнө, донтоод, бодис олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон цагт мэдээлэгчээр, борлуулагчаар, биеэ үнэлэгчээр ч ажиллуулж хариуд нь жаахныг өгдөг хүмүүсийг тэр харж байжээ.

Гэтэл буруу зан үйлд уруу татагдсан, мансууруулах бодист донтсон өсвөр насны хүүхдийн эцэг, эх нь энэ талаар огт мэдэхгүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй нь анхаарах асуудал гэдгийг тэр хэлж байна. 

Иймд эцэг, эхчүүд ээ, таны хүүхдэд зан ааш өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт нэг л сэжигтэй байх, хүүхэн хараа томроостой байх гэх мэт шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаарай.

Үргэлжлэл бий...Үргэлжлэлийг 2025.06.20-ний баасан гарагт нийтэлнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан