gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар ур чадвараараа өрсөлдөв

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2024-05-20
6
Twitter logo

Эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан болов. НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулахаар уралдааныг зохион байгуулжээ.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн уралдааны сүүлийн шатанд шалгарсан долоон баг өчигдөр шилдгүүдээ шалгаруулжээ.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Уралдаан гэж нэрлэсэн ч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд бие биеэсээ суралцах чухал ач холбогдолтой. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага идэвхтэй оролцож, ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай баяртай байна" гэв.

“Жаргалант тосгон” ӨЭМТ-ийн ээлжийн сувилагч Ө.Энхбилэг “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон ӨЭМТ-өөс энэ уралдаанд оролцож шилдэг долоон багийн нэгээр шалгараад байгаадаа баяртай байна. Бид энэ удаагийн уралдаанд хоёр эмч, гурван сувилагчийн хамтаар баг болж оролцож байгаа. Уралдаанд оролцох хугацаандаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс туршлага солилцож, их зүйлийг суралцлаа. Анх удаа зохион байгуулж байгаа энэ уралдаан бидний хувьд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй уралдаан боллоо гэж харж байна" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан