Бельгийн шүүхээс Конго дахь Бельгийн колоничлолын үед гэр бүлээс нь албадан салгасан таван хүнд нөхөн төлбөр олгохыг Засгийн газартаа үүрэг болгожээ.
Тодруулбал колоничлолын үед төрийн бодлогоор европ, африк гаралтай хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт өгсөн.
Харин шүүхээс үүнийг нь “өнгөт арьст эх, цагаан арьст эцгээс төрсөн хүүхдүүдийг олж, гэр бүлээс нь салгах системтэй бодлого хэрэгжүүлж байсан” гэж үзжээ.
Улмаар даваа гарагт Бельгийн шүүх үүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж дүгнэж, тэдгээр хүмүүст нөхөн төлбөр олгохыг үүрэгдсэн байна.
Тухайн үед цагаан арьст эцгүүд хүүхдүүдээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар зарим хүмүүс Бельги улсын иргэншил аваагүй. Иймд тэднийг төрийн болон сүмийн асрамжийн газарт авчээ.
Тус улсын Засгийн газар 2019 онд колоничлолын үед гэр бүлээс нь хүчээр салгасан 20 гаруй мянган хохирогчоос албан ёсоор уучлалт гуйсан.
Эх сурвалж: ВВС