Цахим сайтын мэдээ, зарим иргэний цахим хаягтаа бичсэн пост, нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт “Хүүтэй мөнгө зээлнэ, хөдөө орон нутаг хамаарахгүй” гэх утгатай комментууд бичсэн байх нь элбэг. Энэ нь залилан байж болно. Үүний цаана юу болдог, ямар учиртайг жишээ татан тайлбарлая. (бодит хэрэг)
"31 САЯ ТӨГРӨГӨӨ ШИЛЖҮҮЛЧХЭЭД БАЙХАД ЯАГААД ДАХИАД МӨНГӨ НЭХНЭ ВЭ"
“Зээл болон баталгаатай санхүүжилт” гэх фэйсбүүк хаягаас цахим сүлжээнд “Зээл гаргана” гэсэн зар байршуулсан байжээ. Үүнийг олж харсан иргэн мессенжерээр харилцтал зээл хэрхэн авах, юу бүрдүүлэх, зээл авахын тулд хэдэн төгрөгийн хураамж төлөх тухай мэдээллийг түүнд явуулсан байна. Мессенжерийн цаана суугаа этгээд өөрийгөө зээл гаргадаг нэр бүхий компанийн захирал, Рочи гэж танилцуулж, иргэний хүссэн 200 сая төгрөгийн зээлийг гаргах боломжтой гэж хэлжээ.
Эхлээд овог нэр, төрсөн он, сар, өдөр, имэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг авав. Үүний дараа бүртгэлийн хураамж 600 мянган төгрөг шилжүүлэхийг хүсэж, дотоодын банкны данс өгсөн. Иргэн хураамжийг төлөв.
Ингээд таны бүртгэлийг баталгаажуулах төлбөрийг хүлээн авлаа, таны имэйл хаягаар зээлийн гэрээг явуулсан, гарын үсгээ зураад зургийг нь дараад явуул гэж. Гэрээг нь уншаад үзвэл нийт олгох зээлийн 3% буюу 6 сая төгрөгийг төлөх ёстой, энэ нь амь даатгал гэж ойлгуулжээ. Харин төлбөр төлөх данс нь өмнөхөөс өөр данс байсан бөгөөд хувааж шилжүүлэхийг сануулсан байна. Энэ мөнгийг ч иргэн шилжүүлэв.
Үүний дараа мөнгийг хүлээн авсан, одоо даатгалд хамруулах ажил эхэлсэн. Ингэхдээ даатгалын компани таны 200 сая төгрөгийн 3 сарын төлбөрийг зээлийн баталгаа болгож урьдчилан авна. Үүнийг заавал хийх ёстой, үүний дараа таны зээл данс руу чинь орно. Энэ мөнгийг таны эргэн төлөлт хийх хугацаа болохтой зэрэгцэн буцааж өгнө гэжээ. Иргэн мөн л үүнийг шилжүүлсэн.
Ингээд иргэн нийт 31 сая төгрөгийг өөрийгөө Рочи гэж танилцуулсан этгээд рүү шилжүүлжээ. Үүнээс хойш “Баяр хүргэе, таны зээлийн шилжүүлэг амжилттай баталгаажлаа” гэсэн дүрс бичлэг илгээсэн байна. Улмаар шилжүүлгийн явц 97% дээр зогсдог тул шилжүүлгийн хураамж гэж төлөх ёстой, энэ нь 35 сая төгрөг, энэ мөнгөний 70 хувийг танд буцааж өгнө гэж тайлбарлав.
“Надад ийм хэмжээний мөнгө одоо байхгүй, би та бүхэнд 31 сая гаруй төгрөг өгсөн байхад яагаад дахиж мөнгө нэхээд байгаа юм бэ, ойлгохгүй байна” гэхэд санаа зовох зүйлгүй, банкнаас эргээд таны мөнгийг буцаан олгоно гэх мэтчилэн тайлбарлажээ. Иргэн нэгэнт их хэмжээний мөнгө зарцуулсан тул 35 саяыг хөнгөлж өгөхийг хүсэхэд 25 сая төгрөг төлж болно гэж. Иргэн байсан 10 сая төгрөгөө шилжүүлэв.
Гэтэл маргааш нь “Одоо үлдэгдэл 15 сая төгрөгөө хийснээр таны 200 сая төгрөгийн зээл шилжинэ” гэж шаарджээ. Энэ мэтчилэн шаардлага үргэлжилсээр, нийт 41 сая гаруй төгрөгөө шилжүүлсний дараа иргэн цагдаагийн байгууллагад хандсан байна.
Тухайн фэйсбүүк хаягийг цагдаагийн байгууллагаас шалгахад энэ хаяг нь хуурамч байж. Ингээд иргэний мөнгөө шилжүүлсэн дансыг шалгавал өмнө нь мөн “зээл олгоно” гэсэн зарын дагуу нэгэн фэйсбүүк хаягийн эзэмшигчтэй харилцаж залилсан. Улмаар банканд валютын данс нээж мөнгөө Бенин, Итали зэрэг улсад байрлах нэгэн хаяг руу шуудангаар илгээсэн нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл эдгээр залилагчид хохирогчдын шилжүүлсэн мөнгийг олон хүний нэр дээрх гадаад, дотоодын хэд хэдэн банкаар дамжуулан, эцэст нь аль нэг улсын хаа нэгтээ байрлах АТМ-ээс бэлэн мөнгө болгож аваад алга болдог байна.
ИРГЭД 7 САРЫН ХУГАЦААНД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛЖЭЭ

Энэ мэтчилэн залилуулсан тохиолдол хэдэн арав, хэдэн зуугаар тогтохгүй аж. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2024 он гарсаар эхний 7 сарын байдлаар цахим орчинд “Зээл олгоно, төлнө, санхүүгийн тусламж үзүүлнэ” зэрэг зар байршуулсан 200 орчим иргэнд, нийт 1 тэрбум гаруй төгрөгөө залилуулсан байна.
Залилагчдын үйлдлийн дараалал:
- 1-рт - Таны хүссэн хэмжээний зээл олгохоор зөвшөөрөгдлөө
- 2-рт - Та зээлийн шимтгэл 10%-ийг төлөх хэрэгтэй
- 3-рт - Та одоо бүртгэлийн хураамж төлөх ёстой, тэгээд таны мөнгө шилжинэ
- 4-рт - Та одоо даатгалын мөнгө шилжүүлэх ёстой, тэгэхгүй бол банк зээл олгох боломжгүй гэж байна
- 5-рт - Та одоо зээлийн барьцаа төлбөр буюу эргэн төлөлтийн 3 сарын төлбөрийг төлөх ёстой, энэ мөнгө нь танд буцааж олгогдоно
- 6-рт .............
- 7-рт .................
- 8-рт .................гэх мэтчилэн хүссэн зээлийг нь юу, юугүй шилжүүлэх гэж байгаа мэт итгүүлж, урьдчилж мөнгө авч, залилдаг.
Дээрх гэмт хэргийг ихэвчлэн фэйсбүүк, телеграм, What’s up зэрэг платформд “Хүү, шимтгэл бага зээл хурдан, шуурхай олгоно, санхүүгийн тусламж үзүүлнэ” гэсэн зарыг түгээж үйлддэг байна.
Залилагчид иргэдийн мөнгийг авч, итгэлээр нь тоглоод л алга болно. Ер нь ямар ч баталгаа, барьцаа, хүүгүй, эргэн төлөлтгүй зэрэг зээл, тусламжийг хэн ч танд олгохгүй гэдгийг хатуу санаж явах хэрэгтэй. Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдгийг санаарай.