Herbalife компанийн урилгаар Казахстан улсаас шим тэжээлийн зөвлөх Алмагуль Ержекенова Монгол Улсад хүрэлцэн ирж, тус компанийн гишүүдэд шим тэжээл, тэнцвэртэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр Баруун Казахстаны Улсын Анагаах Ухааны Академийг хүний их эмч мэргэжлээр 2011 онд төгсөж, төгсөлтийн дараах сургалтыг 2013 онд ОХУ-ын Москва хот дахь Анагаах ухааны академид эмнэл зүйн хоол тэжээлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшжээ.
Улмаар 2018 онд Израйл улсын Иерусалим дахь Еврей их сургуулийн Хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчны тэнхимд Дэлхийн хоол тэжээл сэдэвт сургалтад сууж мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2020 онд ИБУИНВУ-д Глазгогийн их сургуулийг Хүний хоол тэжээлийн чиглэлээр магистр (MedSci) зэрэг хамгаалсан.
Өдгөө АНУ-ын Хоол тэжээлийн нийгэмлэгийн гишүүн (ASN) бөгөөд Алматы хот дахь Казахын эмэгтэйчүүдийн багшийн их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хоол тэжээлийн зөвлөх эмч, шим тэжээл, эрүүл хооллолтын чиглэл зөвлөгөө, мэдээлэл өгөх “Laikos” онлайн платформын амьдралын хэв маягийг өөрчлөх мэргэжилтэн, НҮБ-ын агентлагуудад тусгай зөвлөх, Herbalife компанийн зөвлөхөөр ажилладаг шим тэжээлийн чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч юм. Түүнтэй эрүүл хооллолт, шим тэжээлийн талаарх орчин үеийн ойлголтын талаар ярилцлаа.
-Та яагаад Herbalife компанийн сонгож, зөвлөгөө мэдээлэл өгөх болсон бэ?
-Би 2018 оноос Herbalife компанийн шим тэжээлийн зөвлөхөөр ажиллаж байна. Баруун Казахстаны улсын Анагаах Ухааны Академийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, төгсөлтийн дараах сургалтдаа шим тэжээл судлаач мэргэжлийг сонгон суралцсан. Сүүлийн жилүүдэд шим тэжээлийн чиглэлээр дагнан сурч, энэ чиглэлээрээ ажиллаж байна. Энэ удаа Herbalife компанийн бие даасан гишүүдэд шим тэжээлийн тэнцвэртэй хооллолтын чиглэлээр сургалт хийхээр Монголд ирсэн.
Би эмч хүний хувьд эмнэлэгт бол өдөрт 3-4-хөн хүн үзэж, зөвлөгөө мэдээлэл өгч чадна. Харин Herbalife-тай хамтран ажилласнаар дуучин шиг тайзан дээрээс хамгийн багадаа 500-гаас 2000 хүнд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж, хүмүүсийг шим тэжээл, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх нь надад сайхан байдаг. Энэ бол миний хийх ёстой зүйл гэж хүлээж авдаг.
-Шим тэжээл гэж юуг хэлж байна вэ. Энэ нь хооллолтын уламжлалт хандлагаас ямар ялгаатай вэ?
-Энэ бол өргөн утга агуулгатай ойлголт юм. Шим тэжээлтэй, зөв хооллолтоор дамжуулан эрүүл саруул, бүтээмж өндөртэй амьдрах боломжтой. Мөн орчин үед хүмүүст тохиолдож буй удамшлын гаралтай өвчнийг зөв хооллолт, зохистой шим тэжээлээр хэрхэн яаж эмчлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Энэ чиглэлд шинжлэх ухаанчаар хандаж, тодорхой хугацаанд засан эмчлэх аргыг өргөн хэрэглэж байна.
-Шим тэжээлийн хамгийн чухал хандлага нь юу вэ?
-Ус, нүүрс ус, өөх тос, уургийн тэнцвэртэй хэрэглээг шим тэжээлийн зохистой хэрэглээ гэж хэлнэ. Бид хоол хүнсэндээ мах, махан төрлийн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамал, үр тариа зэрэг олон төрлийн зүйлсийг хэрэглэж байх ёстой юм. Аль нэгийг нь дутуу орхихгүй тэнцвэртэй хэрэглэх нь зүйтэй. Уургийг зөвхөн махнаас биш шошноос авч болно. Жимс, ногооноос төрөл бүрийн амин дэм авах боломжтой.
-Та энэ удаа Herbalife-ын гишүүдэд ямар чиглэлээр сургалт өгөх гэж байна вэ?
-Орчин үед тулгарч байгаа хамгийн том асуудал бол бид өвөг дээдсийнхээ хэрэглэж байсан “жинхэнэ хоолны” дутагдалд ороод байна. Эрүүл хөрсөнд тарьж ургуулсан жимс, ногоо дутагдаж байна. Хэт цагаан гурил, будаа, байгалийн бус аргаар боловсруулсан шарсан төмс, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Үүнээс шалтгаалан маш өвчлөмтгий болсон. Сүүлийн үед хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалтад өртөж, биеийн дархлаа унаж байна.
Тиймээс энэ цаг үед Монголд төдийгүй дэлхий дахинд эрүүл хооллолт, шим тэжээлийн тухай ойлголт чухлаар тавигдах болсон. Herbalife-ын бодлого үүнтэй нийцдэг бөгөөд тавган доторх хоол ямар байх, жинхэнэ хоол гэж юу вэ? гэдгийг хүмүүст таниулж мэдүүлэх гол зорилготой.
Herbalife компани энэ чиглэлд анхаарал хандуулах зорилгоор шим тэжээлтэй хоол болон эрүүл амьдралын хэв маягийг сурталчлахын тулд салбар салбарын мэргэжилтнүүдийг татан оролцуулж, танилцуулга мэдээлэл хийлгэдэг.
Буйдангаасаа босож, хөдөлгөөн хийх нь ямар чухал вэ гэдгийг фитнессээр өндөр түвшинд бэлтгэгдсэн багш мэдээлэл өгөх жишээтэй. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид хүмүүст Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэ гэж тулгадаггүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний ач холбогдлыг байнга хэлдэг юм.
-Herbalife-ын бүтээгдэхүүнүүдээс зайлшгүй хэрэглэх ёстой гэж зөвлөх бүтээгдэхүүн нь Таны хувьд юу вэ?
-“Формула-1” коктейлийг дэлхий даяар хэдэн сая хүн өдөр тутам хэрэглэж байна. Хүний биед хэрэгэй бүх төрлийн шимт бодис, амин дэм энэ коктейлд агуулагддаг. 25 төрлийн амин дэм, эрдэс бодисоос бүрддэг бүтээгдэхүүн юм.
Өдөрт 1-2 удаа нэг аяга коктейл уухад биед хэрэгтэй өөх тос, эрдэс бодисоо авна. Орчин үеийн цаг зав хомс, ажилт ихтэй хүмүүс олон төрлийн эрдэс бодисыг сонгох гэж цаг үрэхгүй, нэг аяга коктейлоос эрдэс бодисын бүхий л хэрэгцээгээ хангах давуу талтай юм.
Монголд олон төрлийн сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газрууд байна л даа. Миний анзаарснаар хүмүүс аяга кофе эсвэл цайг жигнэмэгтэй авдаг юм байна. Тэрний оронд коктейл уувал биедээ тустай эрдэс бодисыг авах юм.
-Сүүлийн үед эмч мэргэжилтнүүд далд өлсгөлөнгийн талаар их ярих болж. Өдөр тутам хоол хүнсээ хэрэглэж байгаа ч биед хэрэгтэй эрдэс бодис, амин дэмийн дутагдалтай байгаа талаар?
-Далд өлсгөлөн бол калорийн дутагдлын өлсгөлөн огт биш. Илчлэгийг хангалттай авч байгаа ч шим тэжээл дутагдаж буй тухай ойлголт юм. Энэ нь зөвхөн хоол хүнснээс хамаарахгүй. Өдөр тутмын хооллох хэв маягийг бага багаар өөрчилснөөр энэ нь урт хугацаанд зөв зохистой болно. Дээр нь идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зөвхөн залуучууд спортоор хичээллэх, дасгал хийх биш, ахмад настай хүмүүс ч гэсэн биедээ тохирсон дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал юм. Тэгэхээр зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг хослуулж байж шаардлагатай шим тэжээлээ авна, эрүүл урт насална. Үүний тулд Herbalife-ын бие даасан гишүүд дэлхий даяар эрүүл амьдралын хэв маягийн клубыг ажиллуулдаг.
Бүтээгдэхүүнд нь ямар амин дэм, эрдэс бодис хэдий хэмжээний тунгаар агуулагдахыг тодорхой заасан байдаг учир клубт очдог хүн бүр өөрийн хэрэглэдэг хүнснийхээ орц найрлагыг харж сурсан байдаг. Ингэж эрүүл амьдралын хэв маягийн хэмнэлийг дэлгэрүүлэх тусам хүмүүсийн амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гарна.
-Та шим тэжээлийн чиглэлээр хэд хэдэн улсад суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлжээ. Сурсан сургуулиуд тань ямар онцлог, ялгаатай байв?
-Израильд туршлага судлах зорилгоор богино хугацааны курст сурсан. Давуу тал нь дэлхийн олон улсаас ирсэн мэргэжил нэгтэй хүмүүс мэдээлэл солилцсон маш сонирхолтой сургалт байсан. Харин магистрын зэргийг Их Британид хамгаалсан. Магистрт сурснаар шим тэжээл, хооллолттой холбоотой мэдлэгийг дахин анхнаас нь маш нарийн үзсэн. Зөвхөн хоол тэжээл судлаад зогсохгүй хүний бие физиологийн онцлог, анатоми, сэтгэл зүйн талаар ч үзнэ.
Хооллолттой холбоотой сэтгэл зүйн ямар өөрчлөлтүүд гарч байна. Тэр бүхнийг маш нарийн судална. Үүнээс үүдэн би спортын шим тэжээл судлалыг дагнан суралцаж, мэргэшсэн. Миний сонирхол энэ байсан. Тамирчин хүн, жирийн хүмүүсийн хооллолт маш их ялгаатай.
Бүх зүйлд шинжлэх ухаанчаар хандаж, эрдмийн зэрэг ахисан учир багшлах, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах энэ боломж олдсон юм. Одоо дараагийн шатанд докторын зэрэг хамгаалахаар сурах талаар төлөвлөж байна.
-Үндэстэн бүрийн хооллолтын онцлог ялгаа байдаг байх. Гэхдээ хүн өдөрт дунджаар ямар хэмжээний илчлэгийг хоол тэжээлээс авах ёстой гэж үздэг вэ?
-Улс орноос хамаарч хүн хүний хооллолт ялгаатай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар эмэгтэй хүн өдөрт 1800 ккал, эрэгтэй хүн 2000-2200 ккал илчлэгийг хоолноос авах нь стандарт хэмжээ гэж үзнэ. Гэхдээ мэргэжлийн хүний хувь хэлэхэд үүнийг хатуу ойлгох хэрэггүй. Тухайн хүний бие организмыг судалсны дараа ямар хэмжээний илчлэг авахыг тогтоох нь илүү үр дүнтэй юм.
-Та Америкийн хоол тэжээлийн нийгэмлэгийн гишүүн юм байна. Нийгэмлэгийн гишүүн болсноор ямар давуу талтай вэ?
-Шим тэжээл судлалын шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байна. Шинжлэх ухааны хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхах ёстой. Өнөөдөр бид нэг зүйл ярьж байхад маргааш бас нэг шинэ зүйл яригдаж байдаг. Холбооны гишүүн болсноор шинээр гарсан эрдэм шинжилгээний ажил, судалгааны өгүүллүүдийг цаг алдалгүй авч уншиж, шинэ мэдээллүүдээр өөрийгөө цэнэглэж байх боломжтой. Мөн улс улсын төлөөлсөн салбарын мэргэжилтнүүдтэй үзэл бодлоо хуваалцах, зөвлөлдөх, туршлага судлах давуу талтай.
Орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаа нотолгоотой арга зүйгээр явах нь зөв. Жишээ нь, миний 5-6 жилийн өмнө зөвлөж байсан арга барил өнөөдөр хоцрогдсон, тэр хамгийн шилдэг арга биш байсан нь батлагдах жишээтэй.
-Хэрэглэгчдэд эрүүл хооллолтын талаарх мэдлэг хэрхэн олгож байна вэ. Хоол тэжээлийн тухай нарийн төвөгтэй ойлголтуудыг хүртээмжтэй болгоход ямар стратеги үр дүнтэй вэ. Та туршлагаасаа хуваалцаач?
-Казахстанд Эмэгтэйчүүдийн боловсролын их сургуульд би багшилдаг. Ирээдүйд ээж болох охид, бүсгүйчүүдэд зөв хооллолт ямар чухал вэ гэдгийг бага, залуугаас нь ойлгуулах хэрэгтэй. Оюутнууд хичээл ихтэйн дээр хангалттай шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чаддаггүй шүү дээ. Тиймээс ирээдүйд амьдралын зөв хэмнэл, хэв маягт суралцсан иргэн болж төлөвшүүлэхийн тулд бага залуугаас нь сургах ёстой.
Орчин үед дархлааны харшил гэж эмгэг бий болсон. Юунаас болж дархлаа нь унаж байна. Ямар харшил үүсгэгч байгааг мэдэхгүй. Тийм тохиолдолд цусны шинжилгээ өгнө.
-Харшилтай, ямар нэгэн хүнс тохирдоггүй эрүүл мэндийн шалтгаантай хэрэглэгчдэд тохирох зөвлөгөө өгөхөд тулгардаг бэрхшээл нь юу вэ?
-Юунаас харшилтай гэдгээ ихэнх хүмүүс мэддэг. Зарим тохиолдолд юунаас харшилдгаа мэдэхгүй, нэг л болохгүй яваад байдаг. Ийм үед харшлын сорил тавиулах шаардлагатай. Сорилоор тодорхой болно. Орчин үед дархлааны харшил гэж эмгэг бий болсон. Юунаас болж дархлаа нь унаж байна. Ямар харшил үүсгэгч байгааг мэдэхгүй. Тийм тохиолдолд цусны шинжилгээ өгнө.
Харшил ил, далд хоёр янз байдаг. Ил нь ямар нэг зүйл хэрэглэхэд арьсан дээр тууралт гарах, загатнах, ханиалгах, хоолой боогдох зэрэг шинжээр илэрдэг. Далд бол ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй нэг л болохгүй яваад байдаг. Тэгэхээр шинжилгээ өгч, шинжилгээний дараа харшил үүсгэх магадлалтай хоолны жагсаалт гаргана. Хоол хүнсийг туршилт маягаар хэрэглэнэ. Бүр болохгүй бол давхар эмийн эмчилгээ хийнэ.
-Харшил зөвхөн Монголд ихсээд байна уу, дэлхий нийтэд ямар түвшинд байна вэ?
-Бид нүүдэлчин уламжлал соёлтой одоо л суурин иргэншилд шилжиж байгаа ард түмэн. Өвөг дээдэс баруунаас орж ирсэн төрөл бүрийн жимс, ногоо хэрэглэж байсангүй. Мах, сүү цагаан идээ, үр тариа зэрэг хамгийн энгийн хооллолттой байв.
Тиймээс орчин үед хүний бие организм урт хугацааны турш танил биш бүтээгдэхүүнд хэрэглэснээр тэрэнд дасахгүй эсрэг хариу урвал үзүүлж байна гэсэн үг, нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, дэлхий дахины глобальчлалтай холбоотой барууны соёл хүчтэй нөлөөлж байна. Магадгүй Америкт өргөн хэрэглэдэг, хүний эрүүл мэндэд тустай авокадоны тос нүүдэлчин ард түмэнд тохирохгүй байж болно. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн тохирохгүй байж ч болно. Тиймээс сайн гэсэн бүхнийг сохроор дуурайж хэрэглэх нь үр дүнтэй биш юм.
-Та үйлчлүүлэгчдэд хоолны дэглэмээ хянаж, сайжруулахад туслах ямар апп, сувгийг
санал болгож байна вэ?
-Би нийгмийн сүлжээгээр дамжуулан шим тэжээл, тэнцвэртэй хооллолт, амьдралын зөв хэмнэлийн талаар мэдээлэл хүргэж байдаг. Мэдээллийн хэд хэдэн сайтад нийтлэл бичнэ. Мөн Herbalife-ын сувгуудаар мэдээллээ хүргэж байна. Хэвлэл мэдээлэл, сонины сайтуудад ярилцлага, зөвлөгөө өгөх зэргээр хүмүүст хэрэгтэй мэдээлэл тогтмол түгээж байхыг хичээдэг.
-Сэтгэл хөдлөлөөр хооллох, өдөржин өлсөж яваад орой хэт их хоол идэх зэрэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Өглөө өлөн гарах, өлөн явж байгаад огцом их идэх зэрэг нь эрүүл мэндэд маш хортой. Өглөөний цайгаа тогтмол ууж, 12.00-13.00 цагийн хооронд өдрийн хоолоо иддэг бол эрүүл амьдрах маш чухал хэв маягт суралцсан хүн гэсэн үг.
Тэгвэл өдөржин өлөн яваад шөнө гэнэт их хэмжээгээр идэх, сэтгэл хөдлөлөөр хооллох буюу стрессээ тайлах гэж их хэмжээгээр амттан идэх зэрэг зуршилтай бол асуудал байна гэсэн үг. Сард нэг удаа бол асуудалгүй. Юуны өмнө стрессээ зөв тайлж сурах хэрэгтэй. Сэтгэл судлаачид хандаж, асуудлаа зөв шийдэхэд мэргэжлийн хүний дэмжлэг авах нь зүйтэй.
-Илүү тогтвортой (sustainable) хооллох зуршилтай болох хүсэлтэй үйлчлүүлэгчдэд Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Өглөөний цайгаа тогтмол ууна. Өглөөний цайнд шаардлагатай уураг, бүх шим тэжээл агуулагдах ёстой. Өдрийн хоолыг тогтмол цагт иддэг бол бие организм нэхээд эхэлнэ. Эцэст нь оройн хоол. Энгийн буюу 09.00-18.00 цагаар ажилладаг бол оройн хоолоо 20.00 цагаас оройтохгүй идэх хэрэгтэй. Хооллоход учир бий. Зурагт үзэх, гар утсаа оролдонгоо хооллох нь буруу юм.
Гэр бүлээрээ ширээ тойрон сууж, халуун дулаан уур амьсгал бүрдсэн орчинд хооллох нь чухал. Энэ үед хоол боловсруулах нь гэдэг мэдээллийг тархи хүлээн авч, тэр хэрээр хоолны хоолны шим тэжээл эд эсэд шингэдэг. Мэдээж баяр ёслол, хүлээн авалт гэх мэт дэглэм алдагдах үе хааяа гарна. Байнга биш учир тэр нь санаа зовох зүйл биш.
-Илүүдэл жинтэй хүмүүс Herbalife-ын бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ёстой юу. Тодорхой хугацаанд хэрэглээд болих нь зүйтэй юү?
-Нэгдүгээрт, илүүдэл жинтэй хүмүүс юунаас болж, амьдралын явцдаа юуг буруу хийснээс илүүдэл жинтэй болсноо бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, өөртөө хэрэгтэй хүнсийг судалж мэдэх нь чухал. Үүнд нь туслах зорилгоор Herbalife компани зохистой хооллолтын тухай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн дагуу явж болно. Насан туршдаа хэрэглэх нь зөв үү? гэвэл өөрөө хүсэж байвал, биед нь ямар нэг сөрөг нөлөөгүй бол яагаад болохгүй гэж.
Дахин хэлэхэд, бидэнд дээр үед хоол орлуулах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага байсангүй. Орчин үед цаг зав багатай, амьдралын маш хурдтай хэмнэл дунд өглөө эрт гарах, оройтож харих зэрэг цаг завгүй үед хоол хийгээд суух нь амар биш. Үүний оронд аяган дахь шим тэжээлээр баялаг хоолыг богино хугацаанд хэрэглэж, хэрэгтэй шим тэжээлээ авч болох юм.
-Шим тэжээл, хооллолтын талаар мэдээлэл өгсөн Танд баярлалаа.