Уулчин, Барилгын зөвлөх инженер Б.Батхишиг Гималайн нурууны 8163 метр, дэлхийн найм дахь өндөрлөг Манаслу оргилд амжилттай гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 24-ний өглөө 05.08 цагт оргилдсон бөгөөд Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байна.
Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх өндөр оргил 8516 метр өндөр Түвдийн Лхоце оргилд гарчээ. Тухайн үеийн өөрийгөө хорт хавдраар өвчилснийг мэдээгүй явжээ. Лхоце оргилд гараад дахин нэг 8000 метрийн өндөр оргилд гарна гэсэн зорилго өөртөө тавьсан байна.
Гэтэл бие нь сайжрахгүй явсаар 2023 оны аравдугаар сард хөхний хорт хавдраар өвчилснөө мэдэж, 12-р сард мэс засалд оржээ. 2024 оны зургаадугаар сард хавдрын эмчилгээгээ бүрэн хийлгэж, эмчлэгджээ.
Уулчин Б.Батхишиг хорт хавдартай, хорт хавдрыг даван туулж яваа хүмүүст урам зориг өгөх, хүн өөрөө хүсэж, зоригтой байвал зорилгодоо хүрч чаддаг гэдгийг харуулах гэж энэхүү авиралтыг хийсэн гэж ярьсан байна.
Тэрбээр Монголоос ганцаараа явсан бөгөөд "8kexpedition"-ий шерпа нарын хамт Монгол, Америк, Англи, Беларус, Румын, Энэтхэг, Непалийн нийт 36 уулчин оргилджээ. Манай уулчин 24-ний өглөө 05.08 цагт оргилд гарсан багийнхаа дөрөв дэх уулчин болсон байна.