Олныг цочроосон гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийг өчигдөр (2026.01.12) шүүхэд шилжүүлснээр гэм бурууг нь шүүхээр боллоо. Хуулийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, мэдэгдлүүдийг нэгтгэн хүргэж байна.
2024 ОН: Цагдаагийн байгууллагад 2024 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 05:00 цагийн орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар эл хэргийг үйлдсэн байж болзошгүй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, 20 настай Ц.Д-ийг саатуулан шалгасан. Шалгалтын явцад Ц.Д өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай З-ийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Иймд цагдаагийн байгууллагаас Ц.Д-г хоёр хүний амь нас хохироосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх хэргүүдийг Ц.Д-тэй хамтран үйлдсэн, үйлдэхэд нь оролцсон байж болзошгүй Х.Э-г олж тогтоожээ. Ц.Д 16 настай Т.М (амь хохирогч биш)-тэй бэлгийн харьцаанд орсон. Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан байж болзошгүй зэрэг үйлдлийг илрүүлжээ. Улмаар прокурорын байгууллагаас Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд ороход дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, хүсэлт илгээсэн. Хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос:
- Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт,
- Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.
2025 ОН: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн юм.
Прокурорт буцаасан эл шийдвэрийг прокурор эс зөвшөөрч 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, ийнхүү хэрэг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор прокурорт буцсан юм.
Мөрдөх байгууллагаас хэрэгт дахин шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэв. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлсэн.
Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэгт 2025 оны наймдугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурлыг 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр товлосон. Энэхүү шүүх хурлын товоос харвал тухайн үед Э.Г, Э.Н нарын нэрийг “Хохирогч” гэсэн хүснэгтэд багтаасан байв.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Ч.Ш-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нар “... заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийг танилцуулсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт дахин буцааж шийдвэрлэв.
Хэрэг прокурорт буцсаны дараа “хохирогч” статустай байсан Э.Н, Э.Г нарыг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Улмаар тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
2026 ОН: Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 12-ны өдөр болов. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлын товоос харвал Э.Н, Г.Э нарын нэрийг “Шүүгдэгч” гэсэн хэсэгт бичжээ.

Учир нь, прокуророос:
- Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
- Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар,
- Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэв.
СОШИАЛЫН ХУУДСАНД: Хохирогч Ч.Ш-ийн ар гэрийн зүгээс энэ хэргийг нэг биш олон хүн үйлдсэн байж болзошгүй. Гэвч нэг л хүнд ял өгөх гэж байгааг эсэргүүцэж байна гэдэг мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хуваалцсаар байсан. Улмаар хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор Г.Б, Г.Я нарыг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Прокурорын ёс зүйн зөвлөл асуудлыг хэлэлцэхээр болсон бөгөөд гомдол гаргагч Г.О тус хуралд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авчээ. Хурлыг удахгүй товлох аж.
“Хохирогч”-оор тогтоогдоод байсан ч өдгөө шүүгдэгч болоод буй Э.Г-ийн ар гэрийн зүгээс хэвлэлд ярилцлага өгч “Гэмт хэрэгтэн гэх Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн” хэмээсэн.
Мөн Э.Г-ийн өмгөөлөгч Б.Мэргэн өчигдрийн болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт “Гадаадад байгаа тул” гэх шалтгаанаар оролцоогүй. Тэрбээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа өөрийн цахим хуудсандаа “Нийтээрээ нэг гэмгүй залууг цовдлох гэж байгаа бол би үгүй гэж хэлнэ” хэмээн бичсэн байв.
Үнэн, зөвийг гэм буруугийн шүүх хурлаар шийднэ. Шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааны танхимд болно. Насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан бол гэм буруугийн шүүх хуралдааныг ч мөн энэ үндэслэлээр хаалттай явуулах аж.