gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Отгонтэнгэрт очсон болон очихоор зэхэж буй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс

Б.Азбаяр
Ногоон дэлхий
1 цаг 26 минутын өмнө
1
Twitter logo

Монгол орны баруун бүс, хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн дархан цаазат газар нь түүх, шүтлэг, шинжлэх ухаан, аялал жуулчлалын үнэ цэнийг нэг дор цогцлоосон ариун дагшин бүс нутаг билээ. 

Хангайн мужийн усны хагалбар, өндөр уулын экосистемийг бүхэлд нь төлөөлөх, ховор амьтан, ургамлын өлгий болсон энэ нутаг нь эртнээс Монголчуудын шүтээн, тахилгын уламжлалын цөм байсаар ирсэн. 

Домог, түүхэн сурвалжид хүртэл уулсын хувь заяаг өөрчилсөн гэх энэ хайрхныг 1992 оноос эхлэн тусгайлан хамгаалж, 192,747 га талбайг дархан цаазат газар болгож, төрийн тахилгыг үйлдэж буй.

Бид их говийн экосистемийг хамгаалж ирсэн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын тухай үзэгч, уншигч тантай хуваалцаж байсны адил, энэ удаад Отгонтэнгэрийн дархан цаазат газрын байгаль, соёл, шүтлэг, өвөрмөц тогтоц түүний хамгааллыг тухай онцолж байна. 

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ:

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батдэлгэр хэлэхдээ, "Отгонтэнгэр орчим нь өндөр уулсын экосистемийн гол төлөөлөл. Энд 50 орчим мөлгөр оройтой өндөр уулс, ян сарьдгууд бий. Тэдгээрийг дагасан олон нуур бий бөгөөд эдгээр нь мөсөн голын шинжийг хадгалсан байдгаараа онцлогтой.

Уулын ар талаар ой мод зонхилж, өмнө талаар өндөр уулын хээрийн бүс тархмал бүрдэцтэй. Мөн уулсын хөндийгөөр 30 гаруй гол горхи урсдаг. Отгонтэнгэрийн өвөр хэсгээс Завхан гол эх авч, ар талаас нь Идэр гол бүрэлдэнэ. Энэ бүс нутаг нь монгол төдийгүй дэлхийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эдгээр дархан газрууд нь цэвдэг, усны эх үүсвэрийг хамгаалж, улмаар ард иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангах стратегийн ач холбогдолтой юм.

Отгонтэнгэрийн дархан цаазат газарт усны шувуу, загас, мөлхөгч амьтад төдийгүй нэн ховор болон ховордож болзошгүй амьтад нутагшдаг. Үүнд халиун буга, монгол тарвага, цоохор ирвэс, аргаль хонь, янгир, хүдэр зэрэг амьтад багтана. Мөн бараан хэрэм, шилүүс, мануул, шар үнэг, хярс, зэрлэг гахай зэрэг амьтад тархсан байдаг.

Голчлон өндөр уулын сэрүүн бүсийн шувууд зонхилох бөгөөд нийт 53 зүйл шувуу бүртгэгдээд буй. Түүнчлэн 164 зүйл ургамал байгаагаас 7 нь нэн ховор ангилалд багтдаг.

Экологийн тэнцвэр хадгалагдсан нөхцөлд ургамал хэвийн ургаж, амьтдын амьдрах орчин бүрддэг. Тиймээс амьтад дархан газрыг чиглэх, төвлөрөх хандлагатай байна. Хүн, малын нөлөө багатай, байгалийн жамаараа хадгалагдсан энэ орчинд амьтдын тоо толгой илүү тогтвортой, өсөх нөхцөл бүрдсэн. 

Ажиглахад, согоо, бор гөрөөс зэрэг амьтад бүлгээрээ ил задгай, тайван байдалтай үзэгдэх болсон. Энэ нь байгаль хамгааллын ажлын тодорхой үр дүн гэж үзэж болно.

Мэдээж бид тогтмол мониторинг хийх шаардлагатай. Хэрэв амьтдын тоо толгой буурах хандлага ажиглагдвал тухайн нөхцөлд тохирсон хамгааллын арга хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай бол нутагшуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

Харин одоогийн байдлаар манай бүс нутагт амьтдын тоо толгой буурсан үзүүлэлт ажиглагдаагүй байна. Судалгааны үр дүн, тухайлбал Биосан мэдээллийн сангаас цуглуулсан өгөгдлөөр амьтдын тоо толгой ерөнхийдөө өсөх хандлагатай, тогтвортой түвшинд байгааг харуулж байна" гэв. 

Монголчууд байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтантай, түүх соёлын, уламжлалт тахилгат газар, уул усаа дархалж, хүний сөрөг үйл ажиллагаанаас сэргийлж хамгаалж ирсэн арвин баялаг туршлагатай. Үүний тод жишээ нь Отгонтэнгэр уулыг 1828 онд дархалж тэнд ан амьтан агнах мод ургамлыг зүй бусаар ашиглах газрын хөрсийг ухаж малтахыг Халх журам зэрэг хууль зарлигуудаар хориглож байсан түүхтэй.

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын Отгоны өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ч.Бат-Өлзий, "Улсын тусгай хамгаалалттай дархан газрын онгон бүсэд буу үүрэх, байшин барилга барих, нохой дагуулах, майхан барих, гал түлэх зэрэг үйлдлийг хуулиар хатуу хориглодог.

Энэ жил манай хайрхан төрийн тахилгатай байгаа. Тиймээс мөргөлчдөд урьдчилан анхааруулж хэлэх зүйл олон байна. 

Юуны өмнө, ирэхдээ нэг замаар явж, хөрсний элэгдэл үүсгэхгүй байхыг хүсэж байна. Зам замаа дагаж явахгүй, олон салаа зам гаргах нь байгальд ихээхэн сөрөг нөлөөтэй.

Мөн овоонд хадаг, дарцаг бүү тавиарай. Явсан замаараа торго дурдан дэлгээд орхисон байдаг. Байгаль дэлхий үүнийг хэрэглэхгүй ээ. Маргааш нь байгаль хамгаалагчид цэвэрлээд хог дээр хаядаг шүү.  

Тиймээс эдгээр зүйлсийг авчрахгүй байхыг уриалж байна. Харин уламжлалын дагуу тариа будаагаа өргөж, сүү, цайныхаа дээжийг бариад, сэтгэлдээ залбирч, бодол саналаа төвлөрүүлэх нь илүү зөв.

Сүүлийн жилүүдэд энэ дэг журам алдагдах хандлага ажиглагдаж байгаад бид ихэд эмзэглэж байна. Тиймд ирж буй мөргөлчид, аялагчид маань тухайн газрын ёс заншил, шүтлэгийг хүндэтгэж, нутгийн уламжлалыг дагаж мөрдөхийг хүсье.

Жил бүрийн зуны улиралд, IV-IX сард мөргөлчид ирдэг оргил үе юм. Энэ үед өдөрт дунджаар 1500 орчим машин ирдэг.

Хэрэв нэг машинд 4-5 хүн зорчиж байна гэж тооцвол хэдэн мянган хүн ирж байгаа нь тодорхой байгаа биз. Ийм их ачааллын үед манай тусгай хамгаалалттай газрын бүх албан хаагчид, мөн энд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллагын хамгаалагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, зохицуулалт хийдэг. 

Байгалийн экосистемийн тухайд гэвэл, маш эмзэг орчин. Тиймээс энэ газрыг зүгээр нэг аялах орчин гэж бус, хамгаалж, хүндэтгэж ирэх ёстой ариун шүтээн гэдгийг ойлгож хандах нь чухал" гэлээ. 

Бадархундага нуурОтгонтэнгэр уулыг улсын тусгай хамгаалалтын захиргаанаас гадна нутгийн уугуул иргэд, байгаль хамгаалагчид, малчид болон зуны дэлгэр цагт мөргөлчдийг мориор хөтлөн дагуулаач нар хамтран хамгаалдаг гэдгээрээ онцлог аж.

Энэ талаар, Завхан аймгийн Отгон сумын уугуул, морь хөтлөөч А.Даваажаргал тайлбарлахдаа, "Сүүлийн жилүүдэд хайрхны өвөрт тусгай хамгаалалттай бүсэд “морин хөтөч” үйлчилгээ нэвтэрснээс хойш бид зуны гурван сард морь, малаа ашиглан орлого олох боломжтой болсон. Аялагчдыг морин хөтлөн дагуулж, нутаг орноо танилцуулдаг онцлогтой.

Энэ ажлыг бид тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагчид, тухайлбал байгаль хамгаалагч С.Болороо ах болон сумын багийн дарга нартайгаа хамтран гурвалсан гэрээ байгуулж хэрэгжүүлдэг. 

Гурвалсан гэрээний гол ач холбогдол нь аялагчдын аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг зөв хийхэд оршдог. Үүний дагуу бид аялагч бүртэй аюулгүй байдлын журмын хүрээнд гэрээ байгуулдаг юм. 

Мөн бидний хувьд зөвхөн орлого олохоос илүүтэй, ирж буй аялагчдад нутаг орныхоо онцлогийг танилцуулахыг чухалчилдаг. Түүнчлэн байгальд хог хаягдал үлдээхгүй байх, зөв боловсон аялах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. 

Нэг сэтгэл эмзэглүүлсэн жишээ дурдахад, Бадархундага нууранд сүүлийн үед маш их хэмжээний тариа будаа, янз бүрийн эд зүйлс өргөсөн байдалтай байна.

Жишээлбэл, зэсэн аяга, янз бүрийн жижиг том сав суулга, бүр айлын түлхүүр хүртэл өргөсөн тохиолдол харагдаж байна. Зарим нь яг ямар зориулалттай нь тодорхойгүй, зэс, гууль мэт зүйлс ч байна. Гэвч Бадархундага рашаан нь маш цэвэр, тунгалаг ус бүхий эмзэг орчин. Ийм учраас бохирдох эрсдэл маш өндөр байдаг.

Тиймээс ирж буй аялагчид, мөргөлчид маань сүсэг бишрэлээрээ ямар нэгэн зүйл өргөх гэж байгаа бол ийм металл эд зүйлс, зэс, гууль зэрэг байгальд сөрөг нөлөө үзүүлэх зүйлсийг бүү өргөөрэй. 

Байгалиа бохирдуулахгүй, ариун дагшныг нь хадгалж үлдэх нь бид бүгдийн үүрэг" гэлээ. 

1894 онд гаргасан Монголын Их Юань Улсын хууль цаазын бичигт Хан Хэнтий, Богд хан уул, Отгонтэнгэр зэрэг байгалийн үзэсгэлэн гоо улсыг дархан цаазат болгон тогтоож байсан бол Богд хаант Монгол Улсын хуулиар 1914 оноос эдгээр улсыг их тахилгатай уул хэмээн зарлаж улс даяар тайх төр шашны ёслолыг хийдэг болжээ. 8 дугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Отгонтэнгэр ууланд Халхын Бишрэлт түшээ гүн цол өргөмжилсөн түүхтэй.

Отгонтэнгэр уулыг, 

  • 1992 онд Улсын тусгaй хaмгaaлaлтaд авав.
  • 1995 оны Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулж, Отгонтэнгэрийн ДЦГ-ыг байгуулав.
  • 1995 онд Төрийн тахилгатай болгов. 
  • 2019 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг шинэчлэн баталгаажуулж байв. 

Тэгвэл Отгонтэнгэрийн дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалтын менежментийн талаар Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Балхярваа ярихдаа, "Одоогоор Отгонтэнгэр уулын дархан цаазат газар, нийт 192 мянган га талбайг зургаан байгаль хамгаалагч хариуцан хамгаалж ажиллаж байна. Энэ бол маш өргөн уудам нутаг дэвсгэр.

Ийм нөхцөлд байгаль хамгааллын ажил маш өндөр хариуцлагатай, ачаалал ихтэй явж байдаг. 

Мөн олон хүний санааг зовоодог жишээгээр тайлбарлахад энэ бүс нутагт уул уурхайн лиценз олгох, уул уурхайн олборлолт хийх тухай ойлголт огт байхгүй. Товчхондоо, ийм төрлийн үйл ажиллагаа бүрэн хориглогдсон гэсэн үг.

Ялангуяа дархан цаазат газар, онгон бүсийн хувьд зөвхөн хамгаалалтын дэглэм мөрдөгдөхөөс гадна судалгаа шинжилгээний ажлыг ч маш хязгаарлагдмал хүрээнд, хатуу зохицуулалттайгаар явуулдаг.

Тиймээс энэ газар бол зөвхөн хамгаалж, хадгалж үлдэх ёстой онгон байгаль юм. 

Иргэд, олон нийтийн сайн сайхны төлөө энэ газрыг тахиж, шүтэж ирсэн уламжлалын цаад утга нь байгалиа унаган төрхөөр нь хадгалж хамгаалах гүн агуулгатай.

Отгонтэнгэр уул орчмын дархан цаазат газар нь онцгой хатуу дэглэмийн дор хамгаалагддагаараа бусад байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газруудаас ялгаатай.

Энд зөвхөн байгаль хамгааллын зохицуулалт бус, орчны бүсийн иргэд, нутгийн ард иргэд, мөн гаднын нөлөөлөлтэй ч хуулийн хүрээнд уялдаа холбоотойгоор харилцан ойлголцож, байгалиа хамгаалах зарчмаар ажиллаж ирсэн.

Одоогоор мөн Байгалийн хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, зохистой ашиглах, цаашид унаган төрхөөр нь хадгалж үлдээх чиглэлд олон шинэ зохицуулалт тусгагдаж байна.

Энэ бүхэн нь хүний шууд нөлөөлөл багатай, гаднын нөлөөнөөс ангид орчин бүрдүүлж, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжийг хангаж өгдгөөрөө онцлог.

Ингэснээр энэ бүс нутаг унаган төрхөөрөө хадгалагдан үлдэж, ирээдүй хойч үедээ цэвэр байгаль өвлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм" хэмээв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан