Монголын Мянганы сорилтын сангийн Захиргааны асуудал хариуцсан захирал Я.Оюунгэрэлийг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө буюу Засгийн газрын хөгжлийн агентлаг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Усны Компакт хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжээд, 2026 оны 3 дугаар сарын 31-нд хаах гэж байна. Хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд усны салбарт үндсэн гурван төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын баруун бүсэд дэвшилтэт технологи бүхий, бүрэн автоматжсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, мөн Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэр барьж байгуулаад байна. Улаанбаатар хотын ундны усны асуудлыг цогцоор нь шийдэх дэд бүтцийн эдгээр төслийн үр шимийг нийслэлийн иргэн бүр хүртэх юм. Төсөл, хөтөлбөрийн ач холбогдол болоод хүний нөөцийн чадамж, төслийн хаалт гэх манайд танил бус ойлголтын талаар бид ярилцсан юм.
-Америкийн Нэгдсэн Улсын буцалтгүй тусламжаар Компакт хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлээд, хаалтын үе шатандаа шилжиж буй энэ үед бид ярилцаж байна. Төсөл анх яаж хэрэгжих болсон бэ?
-АНУ-ын Засгийн газраас шалгуур хангасан улс орнуудад буцалтгүй тусламжийг олон улсад туршигдсан өөрийн жишиг загварын дагуу олгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэхдээ эдийн засгийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилг ынхоо хүрээнд АНУ-ын МСК-аас улс орнуудын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг судалсны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх салбарыг сонгодог.
Тухайн үеийн дотоодын болон олон улсын байгууллага, эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслэн нарийвчлан судалж үзэхэд Улаанбаатар хот 2020 оны дунд үеэс ундны усны хомсдолд орох эрсдэлтэй гэж гарсан тул уг эрсдэлээс сэргийлэх зорилгоор талууд ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хомсдол гэхээр юу юугүй усгүй болчихно гэсэн үг бас биш. Бидний, хотын хэрэглээнд шаардлагатай усны эрэлт боломжит нөөц буюу нийлүүлэлтээсээ давахыг хэлээд байгаа юм.
-Мянганы сорилтын корпорац, Мянганы сорилтын сан гэсэн нэршлүүдийн ялгааг олон нийт мэддэггүй. Эдгээр байгууллагын үүрэг, ялгаа нь юу вэ?
-Мянганы сорилтын корпорац нь буцалтгүй тусламжийн шалгуур хангасан улс орнуудад санхүүжилт олгодог, төслийн хэрэгжилтийг хянаж ажилладаг АНУ-ын Засгийн газрын хөгжлийн агентлаг. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг бөгөөд гурван төрлийн буцалтгүй тусламжийг хөгжиж буй улс орнуудад олгодгоос буцалтгүй тусламжийн хэмжээ болон хэрэгжүүлэх хугацааны хувьд хамгийн том нь Компакт хөтөлбөр байдаг. Компакт хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгах ёстой.
Харин манай байгууллага бол Монголын Мянганы сорилтын сан. АНУ-ын МСК нь тухайн улс орны Засгийн газартай Компакт гэрээг байгуулж, Засгийн газрыг төлөөлөн Компактыг хэрэгжүүлэх Мянганы сорилтын санг байгуулдаг. Монголын МСС нь 2018 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулсан, Усны Компактыг Засгийн газрын өмнөөс хэрэгжүүлэх үүрэгтэй Улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Компактын хүрээнд манай байгууллага Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Компакт гэрээ маань 2021 оны 3 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болж, хэрэгжилтийн 5 жилийн хугацаа эхэлсэн. Бид төсөл хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж дуусахад 1 сарын хугацаа л одоо үлдээд байна.
-Монгол Улсын Засгийн газар Компакт хөтөлбөрт хамрагдахын тулд бодлогын болон засаглалын ямар шалгууруудыг давсан бол?
-Дээр дурдсанчлан МСК-ын буцалтгүй тусламж олгох 3 төрлийн хөтөлбөр байдаг, тэдгээрээс санхүүжилтийн хэмжээ, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацааны хувьд хамгийн том нь Компакт хөтөлбөр. Энэ ч утгаараа шалгуур өндөртэй. Жишээлбэл, ардчилсан засаглалын суурь зарчим болох хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, шударга ёс, ил тод засаглалыг хэрэгжүүлдэг, эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах бодлого хэрэгжүүлдэг, авлигаас ангид гэх мэт олон улсын бодлого, засаглалын үзүүлэлтийг тогтоодог онооны системээр үнэлж, уг үнэлгээг эхний үндсэн шалгуур болгон авч үздэг. Энэ нарийн шалгууруудыг хангасан улс орнуудад буцалтгүй тусламж олгож, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.