Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлч СТА Я.Бат-Ирээдүй зураачийн “Бийрийн салхи” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд өнөөдөр /хоёрдугаар сарын 25-нд/ боллоо.
Дэгсдүүлбэл, зарим зургийг удаан ажихад морьдын төвөргөөн сонсогдож, гангын үнэр ч хамар цоргих шиг санагдана...
Тэрбээр "Бие даасан үзэсгэлэнгээ нээх болсон шалтгаан нь би өөрөө бийрээр бүтсэн уран бүтээлдээ илүү их дуртай. Мөн найз маань ч гэсэн "Ирээдүй, чи бийрэндээ салхи оруулах болоогүй юм уу" гэж асууж билээ. Түүнээс улбаалаад “Бийрийн салхи” хэмээх нэрийдэж, бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байна" гэлээ.
Зураач Я.Бат-Ирээдүйг морин хийморийг дууддаг уран бүтээлч хэмээдэг. Учир нь түүний уран бүтээлүүдэд морины гайхалтай зураг ихээр зонхилно. Тэр дундаа монгол морины гоёмсог дүр төрхийг хөнгөн бийрийн үзүүрээр, эмзэг нимгэн муутуу цаасан дээр төрөл бүрээр нь "амилуулжээ". Тэр зураг бүр дээрээ бэхний нарийн уусгалтаар морьдын хөдөлгөөн, араншинг төвөггүй илэрхийлсэн байх юм. Дэгсдүүлбэл, зарим зургийг удаан ажихад морьдын төвөргөөн сонсогдож, гангын үнэр ч хамар цоргих шиг санагдана.

30 гаруй жил бүтээл туурвиж буй түүний зургууд нь гол төлөв хүлэг морьдоос гадна монгол ахуй, үзэсгэлэнт байгалийг бийр бэх болон тосон будгаар туурвижээ.
Нээлтийн үйл ажиллагаанд, удаан уулзалдаагүй ахмад зураач, уран бүтээлчид мөн цуглаж, хөөрөг зөрүүлэн, золгон мэндчилж байв.
Гал морин жилийн анхны онцгой үзэсгэлэн монгол ахуй тэр дундаа хүлэг морьдын зургуудаар ийнхүү уран зурагт дуртай олон түмний мэлмийг баясгалаа.