gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     3.07
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -1
Зурхай
 3.07
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 3.07
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #39: “Хамтдаа л байвал болно гээд хайр сэтгэлээ дагаж хөдөө газар, уурхайд ажиллаж эхэлсэн

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
Өчигдөр
0
Twitter logo
Г.Тэгшсүрэн
0
Twitter logo
ГУТАЛ
Өчигдөр

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

“Чингис хаан” олон улсын нисэх буудал. Орон нутгийн нислэгийн хүлээлгийн танхимд “Оюу толгой” компанийн улбар шар хувцастай ажилчид нойр авна. Зарим нь зөөврийн компьютер дэлгэн сууна. Тэд өнөөдрөөс 14 хоногийн өмнө энд бууж гэртээ харьсан. Харин өнөөдөр ажилдаа явах ээлж иржээ.

Тэдэнтэй дөрөө нийлүүлж Улаанбаатараас 600 гаруй километрийн зайд байрлах Оюу толгойн уурхайд хүрэхээр нислэг хүлээн сууна. 

Энэ удаагийн “ГУТАЛ”-ын эзнийг дагаж газрын гадаргаас 1,300 метрийн гүнд байх уурхай руу бууж, тэнд байх оффист зочилж, хүний гараар бүтээсэн бүхэнтэй танилцахаар замд гарч байна.

“ХАМТДАА Л БАЙВАЛ БОЛНО”

“ХАМТДАА Л БАЙВАЛ БОЛНО”

Энэ гутлын эзэн Оюу толгойн уурхайд 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Түүнтэй би дөрвөн жилийн өмнө, Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх анхны тэсэлгээг хийх үеэр /2022.01.25/ Ханбогдод таарч байлаа. Тэр үед гүний уурхайн олборлолтын багийн ахлах мэргэжилтэн албан тушаалтайгаар “Энэ өдрийн төлөө арван жил хөдөлмөрлөлөө” хэмээн догдлон дүүрэн ярилцлага өгч байсан. Харин өнөөдөр тэр гүний уурхайн үйлдвэрлэлийн багийн Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах (Superintendent Production Operation) болж дэвшсэн байна.

Уурхайд анх 2011 оны зун туслан гүйцэтгэгч компанийн зураг төслийн инженерээр ажиллахаар очжээ. Тэр онд Өмнөд Оюугийн ордод эрдэсжсэн хүдрийн биет анх олдсоны 10 жилийн ойг тэмдэглэж байсан. Ямар ч дэд бүтэцгүй зэлүүд талд хамгийн сүүлийн үеийн технологитой уурхайн цогцолбор сүндэрлэж, бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байсан цаг үе.

Ажилчдын байр хаана вэ гэвэл таван ханатай гэрүүдийг заах аж. Угтсан ажилчдаас түлхүүрээ аваад гэртээ оров. Хотод өссөн түүнд халуун, элстэй, хөдөө газар ажиллана гэхээр хэцүүхэн л санагдаж байж. Маргааш ажлын анхны өдөр. Ажлын байр нь ямар байх бол гэх зэргийг бодсоор амрав. Тэгтэл барууны соёлтой, бодож байснаас ганган оффис угтжээ. 

Үнэндээ түүний хөдөө газар, уурхайд ажиллах болсон шалтгаан нь хайр, дурлал. Залуу хосууд олон хоног хол байх, ээлжийн ажилтай нэгнээ хүлээх тийм ч таатай биш байсан тул хамт ажиллахаар шийджээ. “Хамтдаа л байвал болно” гэж дэврүүнээр бодож ирсэн ч бодит байдал дээр сорилтуудтай тулгарав. Түүний үндсэн мэргэжил нь эрчим хүчний системийн автоматжуулалт.  Уул уурхайн, тэр дундаа ил биш бүр гүний уурхайд зураг төсөл боловсруулахад мэдэхгүй, чадахгүй зүйлс гарч байв. Гэхдээ инженерийн хэлтсийн менежер зэрэг хүмүүсийн заавар, зөвлөгөө, тусламж дэмжлэгээр хийх ажлаа даруй ойлгож, гартаа оруулаад авчээ.

Түүнийг ажилд орох үед Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын суурь гэж хэлж болох үйлдвэрлэлийн босоо ам 1 (Shaft 1)-ийг ашиглан хүдрийн биет рүү чиглэсэн хөндлөн малталтын ажлыг эхлүүлээд удаагүй байв. Тэрбээр шаардлагатай шугам хоолой, дэд бүтцийн зураг төслийг гарган боловсруулж, өдөр тутмын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг төлөвлөж байлаа.

Цаашлаад гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэхэд шаардлагатай инженерийн шийдлүүдийг зураг төслийн хэлбэрт оруулж, боловсруулна. Гүний уурхайн малтлагыг хэдэн метрээр хааш ахиулах вэ гэдэг 7 хоног тутмын төлөвлөгөө түүний зургаар бүтнэ.

Зураг төслийн инженерээр хоёр жил ажиллахдаа нэг удаа л гүний уурхай руу буужээ. “Халуун, харанхуй орчин л угтсан. Гэхдээ тэнд байгаа хүмүүс бүгд ажлаа хийе гэсэн сэтгэлтэй, эрэмгий зоригтой байх шиг харагдсан. Тэнд барилгын баг яг л миний зургийн дагуу бага туузан дамжуурга (конвейр) бүтээж байлаа. Өөрийнхөө цаасан дээр зурсан зургийг  гарт баригдах бодит зүйл болж байгааг харах сайхан санагдсан” гэж ярив.

Ингэж л аливаа бүтээн байгуулалт эхлээд хүний тархинд бууж, дараа нь цаасан дээр, тэгээд бодит болж сүндэрлэдэг билээ.

"ХЭН Ч БУЛААЖ АВЧ ЧАДАХГҮЙ ЭРДЭМ, МЭДЛЭГТ СУРАЛЦАЖ БАЙГАА УЧРААС ЭНД АЖИЛЛАСААР БАЙХ БОЛНО"

Улаанбаатараас өглөө 08:30-д хөөрсөн онгоц 09:15 цагт Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Ханбумбат нисэх буудалд газардлаа. “Сайхан амраарай”, “Аюулгүй ажиллаарай” гэх үгсийн дундуур улбар шар хувцастнууд ээлж солилцон хэсэг нь хот явж, зарим нь зөрөөд ажилдаа ирж байна. Гутлын эзэн маргааш ажилтай...

Түүний ажил өглөө ээлжийн төлөвлөгөөний хурлаас эхлэв. Дараа нь өнгөрсөн 24 цагийн гүйцэтгэлийн хурал боллоо. Түүний үндсэн ажил нь гүний уурхайн амин гол хэсэг болох хүдэр буулгуур, олборлолтын багийн үйл ажиллагааг удирдах. Нэг ээлжинд гүний уурхайд 1100 хүн ажиллана. Гутлын эзний хариуцан ажилладаг газар 70-80 хүнтэй. Тэд ээлжээр хуваагдан гүний уурхай руу бууна.

Гүний уурхай дахь хүдрийн биетийг блокчлон буюу агуйлах аргаар олборлодог. Блокчлон олборлоно гэдэг нь уулын даралтын болон газрын татах хүчийг ашиглан хүдрийн биетийг доороос нь нураах арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, хүдэр буулгуураар нурна. Бутарсан хүдрийг анхдагч бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Ингээд баяжуулах үйлдвэрт нийлүүлнэ. Тэдний баг энэ дамжлагаар ажил гүйцэтгэнэ.

Гүний уурхай руу буух цаг ирлээ. Зочдод гүнд мөрдөх дүрмийг танилцуулж, товч сургалтад хамрууллаа. Доош буух хүн бүр хатуу малгай, бээлий өмсөж, тоосонцроос хамгаалах нүдний маск, хамгаалалтын шил, хүчил төрөгчийн хайрцаг (амь хамгаалах баг), чихний бөглөөсийг заавал зүүх ёстой. Малгайн гэрэлд байршил тогтоогч, хоргодох байрны газрын зургуудыг бэхэлжээ. Уурхайн ажилчдын амь гэж товчлон нэрлэдэг, хорт утаа тархсан үед хэрэглэх амь хамгаалах 1.8 кг багийг хүн бүр бүсэндээ бэхэллээ. 

“Босоо ам-1” гэж нэрлэх лифт 1,300 метрийн гүн рүү 5 минутад л хүрэв. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь энд бий. Уурхайчид 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр тасралтгүй ажиллана. Газрын гүнд урт хонгилоор том оврын, ачааны машинууд, ажилчдын автобус, хангамжийн машинууд зогсолтгүй сүлжилдэнэ. Ажилчдын энгэртээ зүүсэн станцад заавар, мэдээлэл тасралтгүй ирнэ. Ажилчид малгайн гэрлээрээ харилцан дохилцон зогс, яваарай гэх зэргээр төвөггүй ойлголцох аж.

Оюу толгойн гүний уурхайн анхны олборлолт “Панел 0” талбайгаас эхэлсэн. Энэ эхлэл цэгт хүрлээ. Туршилт, тохируулга, үйлдвэрлэлийн анхны шатыг тавилцсан хүний нэг нь энэ гутлын эзэн. 1,300 метрийн гүнд зуугаар тоологдох километр туннель гаргаж, 21 хүдрийн буулгуур байгуулсан асар том бүтээн байгуулалт бүхий блокчлон олборлох технологийг энэ гутлын эзэн болон бусад уурхайчид уйгагүй хөдөлмөрөөр энд бий болгож чадсан юм. Одоогоос 100 жилийн өмнө төмрийн хүдрийн ордод нэвтрүүлсэн энэ технологийг манай улс Оюу толгойн уурхайд анхлан нэвтрүүлсэн билээ.

Гутлын эзэн “Анхдагч бутлуурын малтлагыг дуусгачхаад талбайгаа барилгын хэлтэст хүлээлгэж өгсөн. Тэр үед “Хөөх, ингээд дуусчихлаа шүү дээ” гээд л их гоё санагдаж байсан. Би үүнийг дуустал л ажиллана гэж бодож байлаа. Харин дуусгачхаад одоо би олборлолт эхлэхийг харах ёстой гэж, дараа нь “Панель 0”-ийн олборлолтыг амжилттай, тогтвортой үйл ажиллагаанд нь хүргэчхээд л гэсээр 15 жил ажиллачихсан байна. Том бүтээн байгуулалтын ард гарах бүрд ажилдаа дурлаж байлаа. Одоо би “Панель 2”-ын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Сорилт нэмэгдэх тусам ард нь гарах хүсэлт төрөөд байдаг юм” хэмээв.

Газрын гүнд хүний гараар бүтсэн бүхэн надад бахархал төрүүлж байлаа. Харин өдөр болгон шахуу орж ирдэг энэ гутлын эзний хувьд операторгүй буюу жолоочгүй утгуурт ачигчийг харах бүрд “Үнэхээр гоё технологи шүү” гэх бодол төрдөг гэнэ. Энэ техникийг гадарга дахь оффисоос хүн удирдаж, энд явуулж байгаа. Энэ мэтчилэн олон улсын хурал, уулзалтад очиход “үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж байгаа” хэмээн дөнгөж л танилцуулж буй техник, хэрэгслийг Оюу толгойн уурхайд хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн байдаг зэрэг нь бахархалтай санагддаг аж.

Тэрбээр “Дэлхийд үнэлэгдэхүйц уурхайд, дэлхийн хэмжээний технологид суралцаад хэн ч булааж авч чадахгүй эрдэм, мэдлэг эзэмшиж байгаа учраас би энд ажилласаар байх болно” хэмээсэн.

ГҮНИЙ УУРХАЙД БҮСГҮЙЧҮҮД ӨРМИЙН МАШИН, ӨӨРӨӨ БУУЛГАГЧ ЖОЛООДОЖ БАЙНА

Гүнд бууж ирснээс хойш эмэгтэй уурхайчидтай цөөнгүй таарав. Тэд хүнд даацын автомашин, өөрөө буулгагч, өрмийн машин, автобус ч жолоодож явна. Бас эмэгтэй ахлахууд, тэсэлгээний инженерүүд ч бий аж. Гүний уурхайн бүх төрлийн тоног, төхөөрөмж дээр эмэгтэйчүүд эрчүүдтэй л адил ажиллаж байх юм. 

Улаанбаатараас уурхай хүртэл дагаж ирсэн энэ гутлын эзэн ч мөн эмэгтэй хүн. Уурхайн төлөвлөлтийн инженер, Гүний уурхайн хөндлөн малталтын багийн гишүүн, Гүний уурхайн үйлдвэрлэлийн багийн ахлах инженер, анхны эмэгтэй тэсэлгээчин ба уурхайн аврагчдын нэг гээд “Ээ дээ, эмэгтэй хүн чадах болов уу” гэж бодмоор онцгой, чухал үүрэгтэй ажил мэргэжлийн ард тэр үргэлж чадсаар, хариуцлагатайгаар ажилласаар энэ хүрчээ. Өнөөдөр тэр “Ажилдаа эзэн болоод ирэхээр би чадаж байна гэдэг итгэл төрдөг юм билээ” хэмээн ярьж байна.

Гэхдээ зүрхшээсэн өдрүүд түүнд байсан. Том малтлага хариуцсан инженер байхдаа “Би чадах болов уу” гэж эмээх, эргэлзэх үе байжээ. Гэсэн ч гадна, дотнын мэргэжилтнүүдээс суралцсаар өнөөдөр үнэ цэнтэй мэргэжилтэн болж чадсан байна. “Тэр үед эмэгтэйчүүд тун цөөн байв. Гүний уурхай руу ороод ирэнгүүт хүмүүс хараад байгаа ч юм шиг мэдрэмж төрдөг байлаа. Эрчүүдтэй зэрэгцээд ажиллаад байхаар хүйсээр нь эмэгтэй гэж онцлох биш ажлаа л хийж яваа мэргэжилтэн гэж хардаг болсон” гэв.

Газрын гүнд ажиллах мэдээж сайхан биш. Гэсэн ч аюулгүй орчинд байгаа гэдэгтээ 100 хувь итгэдэг учраас энд эмэгтэйчүүд ажиллаж, амьдралаа дээшлүүлж, ахуйгаа өнгөлж яваа гэдгийг гутлын эзэн онцоллоо. Тэдний оффис болох гүний уурхайд хоолны өрөө, ариун цэврийн өрөө гээд анхдагч хэрэгцээгээ хангах шаардлагатай бүх дэд бүтцийг бий болгожээ. 

Энэ гутлын эзэн багийн ахлагч. Олон хүнийг удирдан, зохион байгуулж ажиллана гэдэг шаггүй ур чадвар. Тэр сурагч, оюутан байхдаа гар бөмбөгөөр хичээллэдэг байсан. Энэ үеэс л багийн спортын амжилт гишүүн болгоны үүрэг, хариуцлага, бие биеэ гэсэн сэтгэлзүйгээс хамаарна гэдгийг ойлгожээ. Энэ зарчмыг тэр одоо ч ажилдаа хэрэгжүүлж, хэн нэгэн хэдий сайн ажилласан ч бусад нь муу байвал багаараа амжилт гаргахгүй. Тиймээс бие биеэ дэмжин, тусалж, багийн амжилтыг тэргүүнд тавих ёстой гэж хамтрагч нартаа сануулдаг гэнэ.

Уул уурхайн ажил хүнд хүчир, тиймээс энэ салбар эрчүүдийнх гэх хэвшмэл ойлголт бий. Мэдээж уурхай бол хүч шаардсан салбар. Гэхдээ өнөөдөр уул уурхай өндөр технологид тулгуурласан орчин болсон тул эмэгтэй эсвэл эрэгтэй байхаас үл хамаараад өөрийн ур чадвараа дайчилж чадсан нь амжилттай ажиллаж чадаж байна. Өөрөөр хэлбэл хүйс биш, ур чадвар нь уурхайчны амжилтыг тодорхойлж байна.

Оюу толгойн гүний уурхайд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн технологи, менежментийн шинэчлэлийг нэвтрүүлж, баг удирдан манлайлж, уул уурхай эрчүүдийн салбар гэдэг уламжлалт ойлголтыг өөрчилж, олон бүсгүйчүүдэд итгэл, зориг, урам хүч өгч байна.

Өглөө онгоцноос буусан Ханбумбатын нисэх буудалдаа эргэн ирлээ. Өнөө л улбар шар хувцастай ажилтнууд ирж, буцаж, ээлжээ солилцож байна. Гутлын эзнээс “14 хоног гэрээсээ хол байх хэцүү юу” гэвэл “Надад харин ч 14 хоногийн ажил, амралт их таалагддаг. Жилийн 365 хоногийн 50 хувьд нь л ажиллаж, 50 хувьд нь амарч байна шүү дээ” хэмээсэн.

Анх хайр, дурлал түүнийг уурхайд ажиллах шалтгаан болсон бол, өнөөдөр харин өнгөрсөн хугацаанд энд бүтээлцсэн, буй болголцсон амжилт бүхэн, ахиулж, дэвшүүлсэн мэргэжлийн ур чадвар бүр нь түүнийг Монгол Улсын уул уурхайн хөгжилд, тэр дундаа Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн болгожээ.

Нийгмийн хүлээлт, хандлага л нөлөөлдгөөс биш уг нь инженер, технологийн мэргэжлийг сонгоход, тэгээд амжилттай ажиллахад эмэгтэй байх нь асуудал биш. Охид инженер, геологич болоосой хэмээн бодсоор Улаанбаатартаа буцаж явна.

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн үйлдвэрлэлийн багийн Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах Ш.Даваасүрэн “Оюу толгой” компанийн Гүний уурхайн үйлдвэрлэлийн багийн Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах Ш.Даваасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан