Өнгөрч буй 7 хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ИТАЛИД АЙЛЧЛАВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо очив.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. https://gogo.mn/r/yk572m
БАГА АНГИЙНХАН ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭВ

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Боловсролын сайд тушаал гаргасан.
Тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Цахим хичээл арванхоёрдугаар сарын 1-5-ны хооронд үргэлжлэв. https://gogo.mn/r/d36m5g
МОНГОЛД ХДХВ-ИЙН ХАЛДВАРЫН УЛМААС 5 ХҮН НАС БАРЖЭЭ

Жил бүрийн 12 дугаар сард ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Өмнөд Африкт шимпанзе-н махыг хүнсэндээ хэрэглэх үед ХДХВ хүнд халдварласан байж болзошгүй гэж үздэг. ХДХВ мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ халдварын эсрэг вакцин өнөөг хүртэл гараагүй байна. онголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ. https://gogo.mn/r/kq9d9m
NETFLIX-ЭЭС “WELCOME TO MONGOLIA” НЭВТРҮҮЛЭГ ҮЗНЭ

“Physical Asia" шоу тэмцээн дууссан ч "Physical: Welcome to Mongolia” энэ сарын 24-нд цацагдахаар болжээ. Энэ талаар Netflix-ийн БНСУ дахь салбарын албан ёсны сошиал хуудаст байршуулжээ.
Тодруулбал "Оролцогчдын нөхөрлөл “Physical: Asia” шоуны дараа ч Монголд үргэлжлэх болно. Солонгосын багийг заавал урьж, дахин уулзана гэсэн амлалт Монголын өргөн талд үргэлжлэх юм. Монгол найзуудын бэлдсэн онцгой, биеийн хүчний "аяллын" шинэ тусгай дугаар “Physical: Welcome to Mongolia” 12-р сарын 24-нд цацагдахаар боллоо" гэсэн тайлбартайгаар пост оруулжээ. https://gogo.mn/r/7kx9q4
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХЭЛЭЛЦЭВ

УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр “Гэрлэлт цуцалснаас хойш хүүхэдтэйгээ уулзах эрхийг хуульчилж, хүүхэдтэй уулзуулахгүй эсвэл уулзахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар хуулийн төсөлд тусгасан” гэв. https://gogo.mn/r/9l8mge
КОРНЕЛЛЫН ОЮУТАН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

Корнеллын их сургуулийн монгол оюутан Э.Билгүүн хүчингийн хэрэг үйлджээ. 22 настай түүнийг их сургуулийн хотхонд энэ хэргийг үйлдсэн хэмээн тус сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.
Шүүх хурал долоо хоног үргэлжилж, түүнийг буруутайд тооцсон байна. Түүнийг 2024.09.12-нд их сургуулийн болон Итака хотын цагдаа нар хамтран баривчилжээ. Хэрэг 2024.09.01-ний өдөр болсон. Түүнийг дотуур байранд бусдыг хүчиндсэн, хулгайн гэмт хэрэг үйлдсэнд буруутгажээ. https://gogo.mn/r/0w19lg
Б.ЭНХ-ОРГИЛ АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨ ТУЛАЛДЛАА

Тайландын Бангкок хотод “One Fight Night-38” тэмцээн боллоо. “Шандас ММА” дэвжээний тамирчин Б.Энх-Оргил Бразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө тулалдав. Тамирчид 5 минутаар 4 үе тулалдан Б.Энх-Оргил яллаа. https://gogo.mn/r/o9w2l0