Монгол банкнаас тэтгэврийн зээлийн нөхцөл, зохицуулалтын талаар тайлбар хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч М.Түмэнцэнгэлийн мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 281 мянган тэтгэврийн зээлтэй хэрэглэгчийн зээлийн үлдэгдэл нэг их наяд 847 тэрбумд хүрсэн. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 15 хувийг бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэврийнхээ 84 орчим хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг гэв.
ЗОХИЦУУЛАЛТЫГ ӨӨРЧИЛСӨН НЬ БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ИРГЭДЭД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр 2025 оны зургадугаар сараас эхлэн тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгон шинэчилсэн. Энэ нь зээлдэгчид сар бүрийн орлогынхоо тал хувийг заавал гар дээрээ авч үлдэх зохицуулалт. Мөн гуравдугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө төлсний дараа үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод төвшнөөс доошгүй байх шаардлагыг тавьсан.
Эдгээр шийдвэр нь инфляци өндөр, гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой гэв. Уул уурхайн салбарын хэлбэлзэл, ялангуяа нүүрсний экспортын орлогоос хамаарч төгрөгийн ханш дарамтад орсноор инфляци өсөхөд нөлөөлсөн байна.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ НЭМЭГДЭЖ, ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ
Монгол банкны Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболдын мэдээлснээр, чанаргүй зээлийн жилийн өсөлт сүүлийн хоёр жилд 100 хувиас давж, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 12 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116 хувиар өссөн үзүүлэлт. Чанаргүй зээлийн хурдацтай өсөлт нь банкны системд зээлийн эрсдэл хуримтлуулах тул хязгаарлалт хийх шаардлага үүссэн гэв.
ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭНД ҮЙЛЧЛЭХ ВЭ?
Шинэ зохицуулалт нь 2025 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр зээл авсан эсвэл зээлийн нөхцөлөө шинэчилсэн тэтгэврийн зээлдэгчдэд хамаарна. Харин энэ өдрөөс өмнө зээл авсан иргэдэд шинэ журам шууд хамааралгүй бөгөөд тэд зээлээ сунгах, нэмэлт зээл авах боломжтой аж.
Одоогоор таван арилжааны банк тэтгэврийн зээл олгож байгаа бөгөөд тэтгэврийн зээлийн хүүгийн төвшин банкны дотоод бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлөөс шалтгаалдаг. Монгол банк энэхүү хүүгийн хэмжээнд шууд оролцохгүй, харин эрсдлээс сэргийлэх хүрээнд макро зохистой бодлогоо хэрэгжүүлж байна гэв.