Дуучин А.Хишигдалай, Гинжин нар буриад ардын “Хадын оройгоор” дууг шинэчлэн дуулсан нь олны дургүйцлийг төрүүлэв. Хайр сэтгэлийн агуулга бүхий үг, уянгалаг аялгууд хөтлөгдөж дууны утга учир, түүхийг судлахгүйгээр дуулсан нь залуу уран бүтээлчдийн алдаа болжээ.
Энэ талаар дуучин А.Хишигдалай, “Хадын оройгоор“ дууг дуулсны дараах шүүмжлэлийг би надад алдаа байна гэж хүлээж авсан. Би дуугаар биш, түүхээр оролдсон юм байна.
Уран бүтээлийн судалгаа дутуу хийх нь ийм аюултай юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би дахин буриад дуу руу орохгүй. Алдаагаа ухаарч, буриад зон олноос уучлалт хүссэн.
Буриад зон олны дуу бол үнэхээр гайхамшигтай. “Хадын оройгоор” дууны аялгуу нь дуулаад л баймаар. Энэ дууны хоолойн бичлэгийг би гурван цаг хийлгэсэн. Хүнээс ийм аялгуу гарлаа гэж үү гэж бодмоор. Би дуучин болоод 15 жил уран бүтээл хийхдээ энэ дуу шиг гайхамшигтэй, чихээрээ биш зүрх сэтгэлээрээ ордог дууг маш ховор сонссон гэжээ.