ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГЭЭРЭЭ №1 МЭРГЭЖИЛ
Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд эрэлт хэрэгцээгээрээ ойрын 5 жилийн хугацаанд тэргүүлж буй мэргэжил бол яах аргагүй инженерийн мэргэжил. Жишээ нь та биднийг өглөө сэрэхэд дэлхийн зах зээлд доод тал нь 2’000 гаруй шинэ аппликейшн, 165’000 цоо шинэ машин, 400’000 удирдлагатай робот зэргүүд тогтмол борлогдсон байдаг. Энэ бүгдийн ард сая сая инженерүүд ажиллаж хөдөлмөрлөж байна.
1700 КМ-ИЙН ЦААНА СУРАЛЦАЖ БУЙ БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД
Харин Монголд инженер бологсдын суурь боловсрол, сургалтын үйл ажиллагааг хэн хэрхэн анхаардаг вэ? Бидний мэдэхээр ЕБС –ын “технологийн хичээл” болон “мэдээлэл зүйн хичээл” –үүд л үүргээ гүйцэтгэнэ. Сонирхогч хүүхдүүд боломжоороо нэмэлт секц дугуйланд хамрагддаг.
Хотын хүүхдүүд энэ жишгээр зах зухаас нь инженерчлэлийн боловсролд суралцаж байгаа бол хөдөө орон нутгийн хүүхэд залуус яадаг бол гэж үү. Таатай мэдээ! Тэд маань хэдийн Юнител Hub төвд мэргэшээд эхэлжээ. Машин механизм, IT технологи, компьютер кодчилол, электроник, робот угсралт зэргээр нарийвчлан суралцаж байгаа тэдний хобби бол Юнител Hub төвдөө ирж сэтгэлгээний эрх чөлөөг утгаар нь мэдэрч, найз нөхөд, ахан дүүстэйгээ инженерчлэлийн ертөнцөөр аялах гэдэгтэй дуу нэгтэйгээр хариулцгаажээ.
ЮНИТЕЛ ГРУПП ОРОН ДАЯАР ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ
Юнител групп Монголын шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилготой Юнител HUB төслөө 2022 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь 12 аймагт амжилттай хэрэгжиж, олон олон бяцхан инженерүүдийг бэлтгэж байгаа юм. Сурагчдын ихэнх нь цээжээрээ код бичиж, бичсэн кодоороо техник хэрэгслүүдийг төвөггүй хөдөлгөж чаддаг. Анх компьютерын хулгана яаж хөдөлдгийг хараад гайхширан суралцаж эхэлж байсан тэд Юнител HUB-д суралцсанаар төрөл бүрийн удирдлагатай машин, робот, хөдөлгөөнт тоглоом зэргийг кодчиллын тусламжтайгаар олон янзын хувилбарт оруулан бүтээх чадвартай болж чаджээ. Тодруулбал эмээ өвөөдөө цас цэвэрлэдэг хөдөлгүүр хүртэл хийж өгсөн бахархам жишээ ч тэдэнд бий. Дэлгэцний хэрэглээ хэтэрсэн энэ эринд бага ч гэлтгүй энэ мэт бүтээлч цаг дэндүү үнэ цэнтэй байдгийг сурагчдын эцэг эх онцолж байсан юм.
Мөн Юнител HUB төвийн эрхэм зорилго нь бүгдэд нээлттэй, боломжийг хүн бүрд олгох уриатайгаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуус мэргэшсэн сургалтын хажуугаар чөлөөт цагаараа даалгавраа хийх, оффисын анхан шатны хэрэглээний программуудыг суралцах, цахим ном сонсох зэрэг олон төрлийн танин мэдэхүйн боловсролыг эзэмших боломжтойгоороо онцлог ажээ.
Уншигч танд Юнител HUB төвийн чадварлаг багш нарын төлөөлөл болох Баян-Өлгий аймгийн сургагч багш Б.Амарзаяатай төвийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэе.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЮНИТЕЛ HUB ТӨВИЙН БАГШ Б.АМАРЗАЯА:
Хүүхдийн сэтгэлгээг чөлөөлөх боломж бол ЮНИТЕЛ HUB төв.
1. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд өөрийгөө товчхон танилцуулаач.
- Намайг Б.Амарзаяа гэдэг. Баян-Өлгий аймагт бүрэн дунд сургуулиа төгсөөд, бакалаврын зэргээ мэдээлэл технологийн инженерээр 2022 онд МУИС-д хамгаалсан. Одоо нутагтаа гэр бүлээрээ ирээд ажиллаж байна.
2. Юнител HUB төвд яагаад ажиллах болсон бэ?
- Инээдтэй ч гэсэн санамсаргүй байдлаар анх төсөлд нь оролцож байлаа. Нутагтаа ирээд удаагүй аймгийн төвийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвд сургалт хариуцсан түр мэргэжилтнээр ажиллахаар болсон. Яг тэр үед төв дээр Юнител HUB төв дөнгөж ханаа будаад, засварын ажил нь эхэлж байлаа л даа. Ажлынхан маань амралтаа аваад ихэнх нь явчихсан, би шинэ ажилтан тул засварын хүмүүсийг орж гаргах даалгавар аваад Hub төвийн түлхүүрийг надад хариуцуулж өгсөн юм. Нэг өдөр HUB төвийн тавилгууд болон бусад шаардлагатай эд хэрэгслийг Юнител группийн ажилтнууд авчраад суурилуулахаар болсон. Би ч туслангаа ажилтнуудтай нь танилцахад тэд миний мэргэжлийг сонсоод шууд л сургагч багшаар ажиллахыг санал болгож байлаа. Ингээд л төвийнхөө сургагч багш нь болсон доо.
3. HUB төв байгуулагдсанаас хойш нийт хэдэн хүүхэд суралцсан, бас яг одоо суралцаж байгаа вэ?
- Анхны төгсөлтөд нийт 20 хүүхэд суралцаж төгссөн. Харин дараагийн элсэлт буюу одоогийн ангид 30 хүүхэд суралцаж байна. Ингээд нийт 50 хүүхэд энэ 9 сараас хойш суралцжээ. HUB төв дээр ирсэн хүүхдүүд маань тайван тухтай орчинд суралцаж чөлөөт сэтгэлгээгээ хязгааргүй хөгжүүлдэг. Гэрийн даалгавраа хийгээд суудаг хүүхдүүд ч бий. Хүүхдүүддээ бүх боломжоороо л тусалдаг.
4. HUB төв дээр анхлан суралцахаар ирсэн хүүхдүүдэд сургалтад хамрагдсаны дараа ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?
- Баян-Өлгий аймгийн хүүхдүүд Казак болон Монгол хэлээр хольж ярьдаг. Иймд сургалтын явцад хэрэглэгдэх үг хэллэгийг англи хэл, монгол, казак хэл дээр давхар тайлбарлаж ярилцсанаар хүүхдүүд хичээлээ сайн ойлгож чаддаг. Ингэснээр хэлний мэдлэгээ давхар сайжруулж, өдөр ирэх тусам бие биетэйгээ харьцах харилцаа нь нээлттэй болсоор байдаг. Мөн компьютерын хэрэглээний программуудын анхан шатны мэдлэгийг чөлөөт заваараа суралцаж эзэмшиж байна. Өргөн утгаараа амьдралын ухаанд суралцаж байна гээд хэлсэн ч болохоор.
5. Баян-Өлгий аймагт Юнител HUB төв байрласнаараа ямар давуу талууд бий болсон бэ?
- Манай аймгийн хүүхэд залуус гар утсаараа интернэт хэрэглээнд суурилсан чадваруудаа хязгаарладаг. Facebook, Pub-G гээд л цаашаа маруухан. Энэ нь маш буруу. Оюутан болоод бие даалт хийхээс авахуулаад суралцах төрлүүд интернэтээс маш их хамааралтай. Ажил дээр гараад ч хүүхдүүдээс мэдээлэл технологийн чадвар шаардагдана. Тэр үеүдэд хүүхдүүд маань наад захын чадваруудаа эзэмшчихсэн байгаасай гэж маш их хүсдэг. Энэ хүслийг Юнител HUB төв бодитой болгоход тусалж байна. Мэдээлэл технологи гэдэг ойлголтыг бүрэн утгаар нь чөлөөт цагаараа хэзээ ч ирээд суралцах боломжтой байна гэдэг нь том давуу тал.
6. Баярлалаа танд.