Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг баталсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр баталснаас хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар биржээр 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмалыг арилжиж, 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалтын орлого олжээ.
Биржээр арилжиж эхэлснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, худалдаалах үнэ өсөж, далд эдийн засаг ил болж, худалдан авагч тал аливаа зуучлагчгүйгээр шууд худалдан авах тогтолцоо бүрдэж, төсвийн орлого нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцолсон юм.
Салбарын сайд Ж.Ганбаатар, Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах гэж буй гол зорилго нь далд эдийн засгийг ил болгох. Нүүрс, зэсийг худалдахад хэн нэгэн таньдаг хүн, дарга оролцсоноор замбараагүй байдал үүсдэг. Энэ зарчмыг халах, Монгол Улсад орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.
Зэсийн баяжмалыг худалдан авах сонирхол их байна. Эхний ээлжид "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг арилжих, дараа дараагийн жилд энэ хувийг өсгөх төлөвлөгөөтэй байна. Цаашдаа зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" гэлтгүй, "Оюу толгой" компанийн зэсийн баяжмалын тодорхой хувийг биржээр худалдана.
Өмнө нь нэг тонн нүүрсийг 80 ам.доллароор борлуулдаг байсан бол биржээр арилжиж эхэлснээс хойш 140-190 ам.долларт хүртэл хүргэж чадсан. Энэ онд багтан 50 мянган тонн зэсийн баяжмалыг биржээр арилжих зорилготой байна гэв.
АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээллээр дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум гаруй тонн зэсийн нөөц бүртгэлтэй байна. Монгол Улс зэсийн нөөцөөр дээгүүрт тооцогдох Чили, Перу, Австрали, ОХУ, Конго зэрэг улс орны дараа эхний 10-т багтаж байна.
Вүүд Маккензи компанийн судалгаагаар 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах чиг хандлагатай байгаа ба 2031 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү долоо орчим сая тоннд хүрч болзошгүй байгаа юм.
Биржээр арилжих уул уурхайн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлснээр байгалийн баялгийн үр өгөөж нэмэгдэж, худалдан борлуулах үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлэх ач холбогдолтой.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан, Зэсийн баяжмал арилжаалах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор бид бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Арилжааны зарчмын хувьд нүүрс, төмрийн хүдэр арилжаалдаг зарчимтай адил, гэхдээ гэрээний стандартын журмыг шинээр батална.
Тус журамд ямар зарчим, үзүүлэлттэйгээр зэсийн баяжмалыг арилжихыг тогтоох юм. Урьдчилсан байдлаар нэг арилжаагаар худалдах хамгийн доод багц нь 1000-2000 тонн байхаар тусгасан. Зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэнэ.
Дуудах доод үнийг одоогийн журмаар худалдагч буюу "Эрдэнэт үйлдвэр"-ээс тогтоох зохицуулалттай байгаа. Олон улсын зах зээлээс үндэслэсэн үнийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бидэнд өгнө гэдгийг хэлсэн юм.