УИХ-аар Төрөөс 2024 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.
УИХ-аар Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцүүлж эхэллээ. Хэдийгээр инфляц энэ оны зорилтын түвшинд бууж ирсэн ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа тул мөчлөг сөрсөн, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг Монголбанк онцолж байна.
Мөн нийлүүлэлтийн гинжин сүлжээ, ялангуяа дотоодын хүнсний тогтвортой, тасралтгүй хангамжийг бий болгохгүйгээр иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалсан нам, тогтвортой инфляцад хүрэх боломж хязгаарлагдмал болохыг Монголбанк онцоллоо.
Тиймээс 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах системийг хөгжүүлэх, финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт анхаарсан байна. Тухайлбал: тогтвортой санхүүжилтийн замын зурагт тусгагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилттой байгаа аж.
2022 оны статистик үзүүлэлтээс харахад арилжааны банкнуудаас олгосон "ногоон" зээлийн үлдэгдэл нийт зээлийн дүнгийн 1.4 хувийг бүрдүүлж байв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир