gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ШИМ ЕРТӨНЦ баримтат кино – ШИНЭС цуврал

Нийгэм
2023-05-14
128
Twitter logo
128
Twitter logo
Нийгэм
2023-05-14
ШИМ ЕРТӨНЦ баримтат кино – ШИНЭС цуврал Хорьдол сарьдаг

Монгол орны байгалийн ургамлын тухай “Шим ертөнц” баримтат киноны “Шинэс” цувралыг толилуулж байна. Сэтгүүлч Хэнзээгийн Болормаа эх орныхоо байгалийн ургамлыг устахаас нь өмнө дүрс бичлэгийг нь хийж үлдэх, олон нийтэд таниулах, нэн ховор, ховор ургамлыг хамгаалах зорилгоор 2019 оноос өөрийн санаачилгаар “Шим ертөнц” цуврал баримтат киног хийж байгаа юм.

Монгол орны ой шилмүүст болон навчит модноос бүрдэнэ. Нийт ойн 72 хувийг шинэсэн ой эзэлдэг. Энэ нь шинэс бол Монгол орны ойг бүрдүүлэгч үндсэн мод болохыг харуулж байгаа юм. Шинэсэн ойн хэмжээгээр Хөвсгөл аймаг тэргүүлдэг.  Монголд 3 зүйлийн шинэс бий. Үүнд:
1. Сибирь шинэс - Larix sibirica, 
2. Дагуур шинэс - Larix dahurica, 
3. Чекановскийн шинэс - Larix Chekankosкii. 

Эдгээр гурван зүйл дундаа Сибирь шинэс хамгийн их тархжээ. Дагуур шинэсийг хамгийн анх ургамал судлаач Б.Дашням танин тодорхойлж, шинжлэх ухаанд тэмдэглэжээ. Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар суманд бий. Дагуур болон Сибирь шинэс байгаль дээр сайн дураараа эрлийзжин, шинэ зүйлийн мод бий болгожээ. Үүнийг Чекановскийн шинэс гэдэг. Оросын ургамал судлаач А.Л.Чекановский энэ зүйлийг байгалиас олж, шинжлэх ухаанд тэмдэглэсэн байна. Энэ мод Орос, Монголын хилээс Улз голын эх хүртэл, Биндэрийн овооноос Балж голын эх, Эрээний нурууны Засмал даваа хүртэлх нутагт тархжээ. 

Монгол оронд 5 төрлийн шилмүүст мод ургадаг. Үүний 4 нь мөнх ногоон ургамал. Шилмүүст моддоос шинэс ганцаараа шилмүүсээ гөвдөг. Нарс, хуш, жодоо, гацуур мод шилмүүсээ цөөн цөөнөөр ээлжлэн, дэс дараатай гөвдөг тул жилийн турш ногоон харагддаг. Тэгвэл шинэс мод намар шилмүүсээ нэгэн зэрэг бүрэн шинэчилж, хавар бүгдийг шинээр ургуулдаг тул шинэс гэж нэрлэжээ. Шилмүүст моддоос өвөл ганцаараа хар харагддаг тул монголчууд хар мод гэдэг. Баруун аймгуудад харгай гэнэ. Харин зуны улиралд шинэсийг таних хялбар арга бол шилмүүсийг нь тоолж үзэх юм. Шинэсний нэг багц шилмүүс 15 болон түүнээс олон шилмүүснээс бүрддэг. Мөнх ногоон модод агаарын хэт бохирдлоос болоод ургах чадвар нь мууддаг бол шинэс шилмүүсээ бүрэн гөвдөг тул хот, суурин газарт тарихад тохиромжтой.  

Монгол оронд жил бүрийн хавар 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд мод тарихад тохиромжтой. Газрын гадаргаас 10 см-ийн гүнд 15 хэмийн дулаан болоход бүхий л мод нойрноос сэрж, үндэс нь сэргэн, ургаж эхэлнэ. Энэ үед мод тарихад үндэс нь газрын хөрсөнд хурдан бэхжин, ургах чадвартай болдог. Тарьц, суулгацыг бундуу үүсэхээс нь өмнө тарих ёстойг анхаарна уу. 

“Шим ертөнц” баримтат киноны бүх цувралыг Youtube-ээс UdriinSite сувгаар үзнэ үү.
1. Арц 
2. Алтанхундгана 
3. Бөлбөө 
4. Бэрцэцэг 
5. Гишүүнэ 
6. Гэзэгцэцэг 
7. Даланхальс 
8. Саахуу 
9. Сараана 
10. Хаг 
11. Хус 
12. Хуш 
13. Цээнэ 
14. Шинэс  
15. Эгэл годил өвс 
16. Яргуй

Сэтгүүлч Х.Болормаа  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан