gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ким Жон Уны охины хувцаслалт Умард Солонгосын ирээдүйн талаар юу илтгэж байна вэ?

А.Номин
Дэлхийд
4 цаг 21 минутын өмнө
Twitter logo

2022 оны арваннэгдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа өөрийн охин Ким Жү Эг олон нийтийн өмнө гаргасан. 

Тухайн үед есөн настай гэж мэдээлсэн Ким Жү Э ихэд дэгжин хувцасласан нь гэрэл зурагт буусан юм. 

Түүнээс хойш Ким Жон Уны охин үсний засалтдаа илүү анхаарч, хувцаслалт нь ч улам тансаг дэгжин болж эхэлсэн. 

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Ун охин Ким Жү Эгээ ирээдүйн залгамжлагчаараа сонгосон гэж үзэж буй. 

Одоо 13 настай Ким Жү Э аавтайгаа хамт пуужингийн туршилт, цэргийн парад болон гадаад айлчлалуудад хүртэл оролцох болсон.

Зарим шинжээчид түүний савхин хүрэм, үслэг хувцас, “тахианы сүүл” хэлбэрийн үсний засалт зэргийг ирээдүйн удирдагчаар бэлтгэж буйн дохио гэж үзжээ.

Тэрбээр зарим үед ээж Ри Сол Жутай адил албан хүрэм, банзал өмссөн байх нь ч бий. 
Шинжээчдийн тайлбарласнаар Жү Э нас залуу байгаа нь ирээдүйн удирдагчийн хувьд сул тал болж мэднэ гэдэг. 

Тиймдээ ч түүнийг ээжтэй нь ижил төстэй хувцаслаж, түүнд илүү төлөв, нас бие гүйцсэн дүр төрх бүрдүүлэхийг зорьж байгаа гэжээ. 

Зарим тохиолдолд Ким Жү Э савхин хүрэм өмсдөг бөгөөд энэ нь цэргийн бааз, зэвсгийн туршилт зэрэгт очиход тохиромжтой "хүчтэй атлаа энгийн" дүр төрх бий болгодог хэмээн онцлов. 

Ийм үеүдэд тэр аавтайгаа ижилхэн харагдах нь ч бий. Ким Жон Ун хар савхин хүрэм, урт цув өмсөх дуртай гэдгээрээ алдартай.

Өмнөх үеийн удирдагчдын дүр төрхтэй ижил дүр төрх бүрдүүлэх нь Умард Солонгосын эрх баригчдын засаглалаа хадгалахад ашигладаг нэг арга барилын нэг аж. 

Тухайлбал Ким Жон Ун удирдагч болсон эхэн жилүүдэд өвөө Ким Ил Сонтой адил хувцаслаж, түүнтэй төстэй харагдахыг зорьдог байсан байна.

45 гаруй жил Умард Солонгосыг удирдсан Ким Ил Сон тус улсад бараг бурхантай адил хүндлэгддэг гэж шинжээчид тайлбарладаг.

Түүнчлэн Жү Эгийн хувцаслалт түүний байр суурийг баталгаажуулахаас гадна жирийн иргэдээс өөр түвшний хүн гэдгийг харуулах “ялгарах стратеги” болж байна гэж шинжээчид үзжээ.

“Өндөр чанартай савхин хувцас өмсөх нь онцгой статусаа харуулах арга. Ийм хувцас жирийн умард солонгосчуудын хувьд түгээмэл биш” гэв. 

2020 онд Умард Солонгос “Гадаадын үзэл суртал, соёлыг хориглох тухай хууль” баталж, гаднын соёлыг хязгаарласан.

Гэсэн ч Ким Жон Ун Dior брэндийн үнэтэй хар хүрэм, жинсэн өмд зэргийг өмсөж олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдаг.

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан