Мэдээлэл, холбооны технологийн салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой техникийн хамтын ажиллагааны шинэ төсөл хэрэгжихээр боллоо.
Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) хамтран “Мэдээлэл, холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн баримт бичигт гарын үсэг зурсан.
Гарын үсэг зурах ёслолд ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, МТҮП-ын захирал Ж.Золзаяа, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар оролцсон юм.

Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдээлэл, холбооны технологийн салбарын хөгжлийг шат ахиулах зорилго тавьж байгаа юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, Монголын технологийн компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, хурдасгуур хөтөлбөр, хакатон зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа хэлэхдээ, "Өнөөдөр Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт нэгэн түүхэн өдөр эхэлж байна. ЖАЙКА байгууллагатай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх "ICT Development Project" буюу мэдээлэл, холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл маань албан ёсоор эхэлж байгаад маш их баяртай байна. Энэ төслийн эхлэл 2023 оны зургаадугаар сард болсон "ICT Expo"-ийн үеэр ЖАЙКА-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар тавигдсан.
Энэхүү төсөл нийт таван үндсэн чиглэлтэй. Юуны өмнө төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан төрийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн хооронд гүүр болж, салбарын оролцогчдыг нэг ойлголттой болгох зорилготой.
Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор виртуал бүсийн журам, хэрэгжилтийг сайжруулахад Японы экспертүүд зөвлөгөө өгч, олон улсын сайн туршлагыг нутагшуулах ажлыг хийнэ. Ингэснээр технологийн компаниуд бодит дэмжлэгийг хэрхэн авах вэ гэдэг дээр үр дүн гарна.
Дараагийн чухал зорилт бол Монголын мэдээллийн технологийн бизнесүүдийг олон улсын зах зээлд гаргах юм. Ялангуяа Төв Азийн зах зээл, тэр дундаа Казахстан, Узбекистан зэрэг улс руу нэвтрэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтарсан арга хэмжээнүүдэд оролцох боломж бүрдэнэ. Үүнээс гадна гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх хүрээнд судалгаа хийж, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Монгол Улс олон улсын индексүүдэд харьцангуй доогуур явж байгаа учраас энэ чиглэлд ахиц гаргах шаардлагатай.
Мөн хиймэл оюун ухаан, их өгөгдөл дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед AI чиглэлийн компаниудыг дэмжих, хакатон зохион байгуулах, өгөгдөл цуглуулах зэрэг өргөн хүрээний ажлууд хэрэгжинэ. Өнөөдөр ЖАЙКА болон гүйцэтгэгч байгууллага болох Японы "Deloitte" компанийн төлөөлөгчид ирж, ажил эхлэх нөхцөл бүрдээд байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон МТҮП гол хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох бөгөөд бусад салбарын яамд хамтран ажиллана.
Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийн хувьд олон улсын байгууллагын оролцоотой төсөл учраас KPI буюу үнэлгээний систем дээр тулгуурлан явна. Тиймээс үр дүнтэй хэрэгжинэ гэж үзэж байна. Монголын тал ч өндөр хүлээлттэй, боломжит бүх үр дүнгээ авахын төлөө хичээн ажиллана.
Технологийн компаниуд зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх хамгийн хурдтай салбар бол мэдээллийн технологи. Залуучууд Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Америк, Европын зах зээл рүү гарах хүсэлтэй байгаа. Энэ төсөл тэдэнд "soft landing" буюу тухайн зах зээлд зөөлөн нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж, томоохон арга хэмжээнд хамт оролцох, зарим санхүүжилт, арга зүйн зөвлөгөө өгөх боломжийг олгоно.
Одоогоор салбарын ДНБ-д эзлэх хувь 1.7 байгааг 2030 он гэхэд 5 хувьд хүргэх зорилго тавьсан.
Төслийн үр дүнг виртуал бүсийн хэрэгжилтээр дамжуулан компаниуд бодит дэмжлэг авсан эсэх, хууль эрх зүйн орчин сайжирсан эсэхээр хэмжинэ. Одоогоор салбарын ДНБ-д эзлэх хувь 2 хувьд ч хүрэхгүй буюу 1.7 хувь орчим байгаа. Харин 2030 он гэхэд IT салбарын хувь нэмрийг 5 хувьд хүргэх зорилго тавьсан. ЖАЙКА-тай хамтын ажиллагаа энэ зорилгыг биелүүлэхэд чухал түлхэц болно.
Ташрамд дурдахад, МТҮП-ын хувьд энэ жил гурван том ажлыг төлөвлөсөн. Нэгдүгээрт виртуал бүсийн бүртгэлийг эхлүүлж, 30 гаруй компани бүртгэгдээд байна. Ингэснээр салбарын бодит тоон өгөгдөлтэй болно. Хоёрдугаарт, Ай Ти парк энэ жил бүтээн байгуулалтын жил байх бөгөөд хиймэл оюун ухааны лаборатори, судалгаа хөгжүүлэлтийн төв, экспо эвент заал, коворкинг орчин зэрэг олон улсын жишиг төвүүдийг байгуулахаар төлөвлөж байна.
Гуравдугаарт, ICT Expo-г энэ жил анх удаа олон улсын шинж чанартайгаар есдүгээр сард зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Эдгээр ажлууд бүгд ЖАЙКА-тай хамтарсан төслийн зорилготой бүрэн уялдаж буй" гэв.
Харин тус төслийн удирдагч Ямамото Шоосэй хэлэхдээ, "Төслийг Монголын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор эхлүүлж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа энэ салбарынхан илүү бие даан хөгжих чадвартай болж үлдээсэй гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэ салбарын гол тоглогч болох IT парк цаашид салбарыг түүчээлээд авч яваасай гэж хүсэж байна.
Бидний ойлголтоор Монголын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар нь өнөөдрийг хүртэл бие даан хөгжиж ирсэн, төрөөс бодитой дэмжлэг авах нь харьцангуй бага байсан гэж харж байна. Хувийн компаниуд дан дангаараа гаднын зах зээлд идэвхтэй чармайлт гарган оролцож байгаа нь сайн хэрэг боловч энэ нь салбарыг бүхэлд нь хөгжүүлэхэд хангалтгүй гэдгийг өмнөх суурь судалгаагаар олж мэдсэн.
Тиймээс энэ салбар нэг баг "One Mongolia" болж байж гадаад зах зээлд нэвтрэх, илүү өргөн хүрээнд хөгжих шаардлагатай гэж үзэж байна. Энэ дэмжлэгийг төслийн хүрээнд IT парк болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Японы зүгээс энэ салбарт авчирч нэвтрүүлэх боломжтой хэд хэдэн зүйл байгаагаас хоёр голыг онцолъё. Нэгдүгээрт, технологийн хувьд биг дата, хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт, инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах боломжтой гэж харж байна. Энэ тал дээр Япон улс харьцангуй туршлагатай.
Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд бие дааж бус хамтдаа нэг баг болж, Монголын ICT салбарын брэндинг бий болгон олон улсад гарах асуудал дээр Япон улс нэлээд туршлагатай. Манай улсад баг болж дэлхий рүү гарах тогтолцоо бүрдсэн байдаг. Тиймээс үүнийг Монгол Улсад нэн яаралтай хэрэгтэй гэж харж байна.
Төсөл 2028 онд хэрэгжиж дуусах төлөвлөгөөтэй. Харин зорилтот үр дүнд хүрсэн эсэхийг бодитой KPI индикаторуудаар хэмжиж явна. Үр дүн бүрийг хэмжих нарийвчилсан үзүүлэлтүүдийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран тогтооно. Жишээлбэл, хэчнээн компани бодитоор гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж чадсан бэ гэдэг тоон үзүүлэлтээр хэмжигдэх төсөл байх юм" гэлээ.