Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд мэдээлэл өгч байна.
Тэдний төлөөлөл: Бид осол болсноос хойш удаа дараа холбогдох эрх баригчид, албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан ч тоож байгаагүй. Хамгийн сүүлийн байдлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлтээ илгээсэн.
Энэ оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу өгч байна. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Магадгүй хохирсон иргэдийн дунд өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байсан бол ингэж хандахгүй байсан байх.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны иргэдийн түрээсийн төлбөрийг сар бүр өгч байна. Байрыг нь хүртэл нурааж шинээр, чанартай барилга барина гэж Хотын дарга Х.Нямбаатар өөрөө лайв хийж мэдэгдсэн. Бид яах вэ? Хүний амь үнэгүй болчихсон юм уу?
Гэхдээ бид тэр байрны хүмүүстэй барьцаагүй. Хайртай хүмүүсээ алдсан биднийг яагаад ингэж ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ? гэв.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар дэлбэрэлтийн улмаас аав, нөхөр, хүүгээ алдсан иргэд болон дэлбэрэлт болох үед тус хэсгээр зорчиж яваад гуравдугаар зэргийн түлэгдэлтэй болсон иргэн мэдээлэл өглөө.
Тэд өнөөдөр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ хүргүүлэхээс гадна Төв талбайд 18 цагаас зул өргөх ёслол хийх аж. Цаашлаад суулт ч зарлаж магадгүй, тэмцэж болох бүхий л боломжоороо тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.